Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-13 нд нийтлэгдсэн байна.

С.Цэгмидсүрэн: Хүн эрүүл амьдарч, урт наслахын тулд зах замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэй цэгцтэй мэдлэг олж авах чухал болчихоод байна...

10/ 13/ 2022    6 цаг 30 минут

Хаппи Веритас төвийн мэс заслын эмч С.Цэгмидсүрэн

 Та хүний наслалт, эрүүл амьдрах боломжуудыг судладаг судлаач гэсэн. Тэгэхээр эхлээд та манай уншигчдад дэлхийн хүн амын дундаж наслалт, хэрхэн урт наслах боломжийн тухай ерөнхий мэдээлэл өгнө үү?

Их өргөн хүрээний зүйл. Хүнийг хэрвээ үүсээд сая жил болсон гэж үзвэл тэрний 99 хувьд нь хүн 30 орчим л насалж ирсэн. Сүүлд л хүний амьдрах орчин сайжирч хоол хүнсний төрөл нэмэгдэн элдэв эм, антибиотик эмчилгээ гаргаснаар хүний дундаж наслалт өсөж өнөөдөр 2020 оны НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын дундаж наслалт 73,2. Эмэгтэйчүүд 75,6 эрэгтэйчүүд 70,8 байна.

Монгол улсад?

2021 оны судалгаагаар монгол хүний дундаж наслалт 71,1 эрэгтэйчүүд 67,5 эмэгтэйчүүд 76,4 гэсэн тоо гарсан байна. Энэ тоо үргэлж хөдөлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудын дундаж наслалттай харьцуулахад дундаж хэмжээд насладаг орнуудын доох нь хавьд явж байна. Монгол хүн сүүлийн 100-аад жил дундаж наслалт сайн өсөж байгаа судалгаа бий. Манайх чинь гадаадын эрдэмтдийн бичсэнээр 1920-30 оны үед дундаж наслалт 30 хавьцаа тоо байдаг.

Ер нь хүн хэд наслах боломжтой юм бэ?

Хүний наслалтыг судладаг геронтологи гэдэг шинжлэх ухаан байдаг. Үүсээд 100-д жил болж байна. Дэлхий дээр урт насладаг хүмүүсийг баталгаатай урт насласан ба баталгаагүй урт насласан хүмүүс гэж хоёр ангилдаг. 256 жил амьдарсан Ли Чен Юн гэх хятад эрэгтэй жишээ нь байна. Тэрний төрснийг нь батлах бичиг баримт, гэрчлэх хүмүүсийн нотолгоо байхгүй учир бусад орнууд нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Ийм жишээ маш олон.

Баталгаатай урт наслалт Геннисийн номонд орсон Жанна кальман 122 настай. Мөн японы иргэн Миссео Окава 116 насласан зэрэг 100-аас дээш насласан олон хүмүүс бий. Харин 110-аас дээш насласан баталгаатай 80 гаран л хүн байдаг. Тэдний 9 хөн нь эрэгтэй хүн. Өнөөдөр монголд 100 аас дээш насласан 150 орчим хүн байна. 95-аас дээш насласан 600 орчим хүн бий. Дээр үеийн хүмүүс бие сайтай, урт насладаг гэж зарим нь ярьдаг. Тэр бол аль утгаараа худлаа юм шүү. Тэгэхээр хүн хэр урт наслах нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Өөрөөр хэлбэл амьдралын зөв хэмнэлийг хэвшил болгох нь зүй юм.

Илүү тодруулж тайлбарлана уу?

Эрүүл саруул урт наслаж, насны эцэст хүнд өвчин тусалгүй удаан зовж шаналгүй нас эцэслэхийг хүн бүр хүсдэг шүү дээ. Тэгэхээр урт наслахын тулд хамгийн эхэнд хүн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшил, нийгмийн олон янзын мэдээллийг тунгааж чаддаг цэгцтэй мэдлэгтэй байх ёстой. Мэдээж зөв дадал, хүсэл эрмэлзэл, зөв мэдлэгийг олж авах уйгагүй ажиллагаа хэрэгтэй. Одоогийн нийгэмд хүн өвдсөн үедээ, зарим нь өвчин нь хүндэрсэн үед л эмнэлэг бараадаж байна шүү дээ. Энэ байж болохгүй зүйл. Мэдлэг дутмагийн шинж юм.

Та эмч хүний хувьд, судлаач хүний хувьд энэ тал дээр хүмүүст хэрхэн туслах боломж байна?

Манай Хаппи веритас төв буюу эмнэлэг лабораторийн цогцол нь онош тодруулан эмчлэх үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна заавал өвдөж зовоод биш харьцангуй эрүүл хүмүүс ирж мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Тодруулах юм бол цаашдаа биеэ хэрхэн эрүүл авч явах вэ, юуг анхаарвал зохистой байна, юу идэж, уух уу, элдэв эрүүл мэндийн ороо бусгаа мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй ашигтай мэдээллийг хэрхэн ялгаж авах вэ зэргийг бид хэлж, зөвлөнө. Өнөөдөр урт наслуулах, эрүүлжүүлэх гэсэн маш олон хүмүүсийн тархийг угаасан мэдээлэл явж, хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг болсон байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэж байгаа юм. Түүнчлэн нас биений онцлогт нь тохирсон ямар дасгал хөдөлгөөн хийх, ямар эм хэрэгслийг өөрийн онцлогт тааруулж хэрэглэх вэ гэхчлэн өргөн хүрээний маш олон асуудлыг бид чиглүүлж өгч чадна. Энэ үйлчилгээгээ бид саяхнаас нээж иргэдэд үйлчилж эхлээд байна. Мөн манай эмнэлэг архины эсрэг спираль тавьж байгаа. Мөн шамбарамын узель хатаах тариаг хийж байна. Түүнчлэн үенд эмчилгээний тариа хийж байгаа. Монголчуудын маань нас ахиад ирэхээр үе мөч нь их өвддөг шүү дээ.

Нэмж хэлэхэд бид бүхнийг мэддэг мэргэд биш. Баталгаатай урт наслуулна гэж амлахгүй. Гэхдээ бидэнд ирснээр өөрт хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, амьдралдаа хэрэгжүүлж, мэдлэгээ цэгцэлж, өөрийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та урт наслах, эрүүл амьдрах үндэс суурийг бид танд тавьж өгч чадна.

Хэрхэн хандах вэ?

Эхлээд манай төвд хандан цаг авна. Ганцаараа болон 3-5 хүнтэй багаараа ч ирсэн болно. Гэр бүлийн хүнтэйгээ ирсэн ч болно. Асуух асуултаа бэлдээд ирвэл зөвлөгөө яриа маань илүү үр дүнтэй болдог талтайг хэлмээр байна. Бид ирсэн үйлчлүүлэгчийнхээ биед ерөнхий үзлэгийг хийж, цаашид юуг анхаарах вэ, ямар эмчилгээ, амьдралын дадал суулгах ёстой зэрэг маш олон зөвхөн тухайн хүндээ зориулсан мэдлэг, зөвлөгөө үйлчилгээг өгнө. Тэгээд нийт Монголчууддаа эрүүл энхийг хүсье.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 15. 10 цаг 23 минут

Цэгцтэй мэдээлэл болсон байна. Амжилт

192.82.91.75Иргэн   • 2022, 10 сарын 13. 10 цаг 11 минут

Одоо цагт бол хэрэгтэй мэдээлэл байна

49.0.171.112Зочин   • 2022, 10 сарын 13. 9 цаг 48 минут

Баримт нотолгоотой, урьдчилан сэргийлэх рүү нилээд анхаарсан сайхан ярилцлага болжээ. Танд ажлын амжилт хүсье.



ШИНЭ МЭДЭЭ

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 40 минутын өмнө"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 49 минутын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья4 цаг 10 минутын өмнөИшиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая4 цаг 27 минутын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав4 цаг 29 минутын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа4 цаг 30 минутын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ4 цаг 31 минутын өмнөХОРИН НЭГ4 цаг 33 минутын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв4 цаг 34 минутын өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна4 цаг 36 минутын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья4 цаг 37 минутын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно4 цаг 41 минутын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20
 Facebook Twitter Youtube