Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-19 нд нийтлэгдсэн байна.

Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү

10/ 19/ 2022    7 цаг 12 минут

Дэлхий нийт цар тахлын хямралаас өндийгөөгүй байтал геополитикийн сорилттой нүүр тулав. Олон улсын ойлгомжгүй, хурцадмал нөхцөл байдлын сүүдэр үндсэндээ цар тахлаас хэд дахин хүнд бэрхшээлийг бий болголоо. Энэ оны хавар буюу дөрөвдүгээр сард бидний өдөр тутмын “хөдөлгүүр” болсон мах, гурил, шатахууны үнэ Засгийн газар, парламентаас хальж ҮАБЗ-ийн ширээн дээр очтолоо нэмэгдсэнээр шуурхай арга хэмжээ авахаар болсон нь хууль санаачлах гэсэн шийдэл дээр буув. Үндсэндээ, хоёр жилийн турш иргэдийн нуруун дээр жин дарсан хил, гааль, валютын ханш, инфляцын өсөлтийн туухай улам томорч, хүндэрч ирэв. Уршгаар нь өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцэн төр мах, гурил, шатахууныг сугалж аваад үнийг нь барих шийдвэр гаргасан. Ингэснээр  шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад өлсөхгүй. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь "дийлэхгүй". Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, үнийг нь барина. Гурилын үнийг тогтвортой байлгахад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна. Хувийн хэвшлүүдээ дэмжиж байж энэ хэцүү цаг үеийн давна гэдгийг тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын санаачилсан хаврын сизонд галзууртлаа өссөн мах, гурил, шатахууныг зохицуулах Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай урт нэртэй хуулийг шуурхай дэгээр оруулж энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд баталсан. Нэг ёсондоо нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай. Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг хязгаарлах хууль хэрэгжих хугацаанд мах, гурил, шатахууны үнэд ямар өөрчлөлт оров. Төр хуулиар зохицуулж, тогтворжуулж чадав уу гэдгийг харуулах нэг үзүүлэлт бол үнийн хэлбэлзэл юм.

Нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан
урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай.
Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно.

Хуульд тусгасан мах, гурил, шатахууны үнийг авч үзвэл өнгөрсөн хавар АИ-92 2385 төгрөг байсан бол өнөөдөр 2390-д хүрсэн. Дизель түлш 3183 төгрөгөөс 4030 хүртэл өссөн бол есдүгээр сард 3580 болж буурчээ. Мөн АИ-95-ын үнэ долдугаар сарын сүүлээр 4210 төгрөг болж огцом өссөн ч есдүгээр сард буурч 3910 төгрөг болжээ. Дээрх хууль батлагдах үед улаанбуудайн савласан нэг кг дээд гурил 2480 төгрөг байсан бол өнөөдөр 3023, нэгдүгээр гурил 1400-1905, хоёрдугаар гурил 1040-1400 болжээ. Эндээс харвал, дунджаар 500 гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байна. Үүнийг дагаад талх 1600 төгрөгөөс 2150 болж нэмэгдсэн бол элсэн чихэр 3200-3760 төгрөг болсон байх жишээтэй. Махны тухайд нэг онцлог бий. Хавар буюу хууль батлагдах үеэр мах, махан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өдийд буурдаг зах зээлийн зарчимтай. Энэ дагуу дөрөвдүгээр сард хонины мах ястай мах 12000 төгрөг байсан бол одоо 10000, үхрийн ястай 14000 байсан бол 13600 болжээ. Гэхдээ энэ бүхэн зах худалдааны төвүүдийн бөөний үнэ юм.

Үнийн өсөлтийг хуулиар зохицуулах бодлогын шийдэл дунд мах үйлдвэрлэгч нар нийслэлд квотоо нэмэгдүүлэх, зохицуулалтын ажил хийх тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махаа бөөнд нь нийлүүлээд, 1000 хүртэлх төгрөгөөр үнийг нь буулгах, гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд НӨАТ-аас чөлөөлвөл бүтээгдэхүүний үнийг 10 хувиар хямдруулах, үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр багц ажлыг тусгасан талаар “Бизнес эрхлэгчдийг дэмжихийн хувьд ХХААХҮЯ 200 тэрбумаар мах бэлтгэлийн компаниудад зээл олгоно. Хаврын тариалан эрхлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно. 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг ногоо тарьдаг хүмүүст олгоно. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ. Нөөц бүрдүүлэхийн хувьд хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна” гэсэн мэдээллийг хууль санаачлагчид хэлж байсан. Энэ бүхэн хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube