Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-19 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр амьдралаа үнэлэх өдөр

10/ 19/ 2022    10 цаг 24 минут
Жил бүрийн 10 сарын 19-ний өдрийг “Амьдралаа үнэлэх өдөр” /Evaluate Your Life Day/ болгон тэмдэглэдэг аж. Нэг үгээр энэ өдөр та өнгөрсөн амьдралдаа юу хийж, ямар гавьяа байгуулсан, ямар алдаа гаргаснаа үнэлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа, тэнд очихын тулд ямар замааря, яаж явах нь зүйтэйгээ үнэлэх өдөр ажээ. Бид зүтгээд л байдаг ч тэр болгон “үнэлгээ” хийдэггүй сул талтай гэнэ.
Магадгүй та өнгөрсөн үеийн алдаануудаа сайн дүгнэж чадвал ирээдүйд илүү аз жаргалтай байхын тулд өөрийн амьдралын хэв маяг, зорилгоо ч өөрчилж болно гэсэн үг.
Магадгүй таны үнэлгээ өөрийг тань маш зөв, хамгийн боломжит амжилттай явааг харуулж болох юм.
Энэ өдрийг wellcat.com сайтад хамаардаг шилдэг хэвлэн нийтлэлч, ТВ шоу зохион байгуулагчид гэх мэт хүмүүс анх санаачилжээ. Тэд хүмүүс биднийг өөрсдийн амьдралаа ойр ойрхон үнэлж байвал харьцангуй бага алдаа гаргаж, илүү бүтээмжтэй, аз жаргалтай амьдрах бололмжтой гэж үзсэн аж.
Анх сонсоход их хүнд, нүсэр ажил мэт санагдаж байгаа боловч яг үнэндээ сургуульд сурч байхдаа гэрийн даалгавраа хийж дуусаад алдаа оноогоо шалгадаг байсантай л адилхан. Зарим тохиолдолд ингэж хийсэн зүйлээ үнэлэлгүй багшдаа хураалгасан үедээ энгийн зүйл дээр ч алдаад онцгүй дүн авсан тохиолдол байдаг даа. Яг л энэ гэсэн үг. Харин амьдралыг үнэлэгч нь таны амжилт байх болно.
Дэлхий дээр хувь хүн өөрийн амьдралаа үнэлж цэгнэх маш олон аргууд бий болсон. Та энгийн интернэтийн хайлтын систем ашиглаад “амьдралаа хэрхэн үнэлэх вэ?” гэж бичихэд л хэдэн мянган маш сайн нийтлэл, бичлэг, зурган тайлбар олж чадна. Та харин тэрнээс өөрийн амьдрал, ажил мэргэжлийн онцлог, цаг зав, үндэсний онцлогтоо таарсан хувилбарыг олоод багахан цаг гарган чин үнэнчээр өөрийн амьдралаа үнэлэхэд л хангалттай.
Жишээлбэл: Харвардын бизнесийн сургуулийн профессор К.Кристенсен "How Will You Measure Your Life" бестселлер номондоо доорхи гурван асуултыг өөрөөсөө асуугаарай гэсэн. Асуулт энгийн боловч таны ажил болон гэр бүлдээ хэрхэн анхаарлаа хандуулах, ёс зүйн хувьд хэр зөв хүн байгаагаа үнэлхэд яг таарна.
1.Kарьертаа сэтгэл хангалуун байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Энэ асуултанд хариулахын тулд та ирээдүйд өөрийг тань болон гэр бүлийг тань илүү аз жаргалтай байх суурь болсон ажил мэргэжилдээ хэрхэн хандаж байгаадаа үнэлгээ өгнө. Өмнө нь тодорхой алдаа гаргаж байсан бол түүнийгээ хэрхэн засч, сайжруулах, ирээдүйд яаж илүү сайн ажиллаж, албаэн тушаал ахиж, мэргэжлийн хувьд төгөлдөржих тухайгаа тунгаана гэсэн үг юм.
2. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань үргэлж надад аз жаргал өгдөг байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Харин энэ асуулт бол магадгүй ажил, орлого олон, амжилт гаргахын хажуугаар хэзээ ч орхиж болохгүй гэр бүлдээ хэр анхаарал тавьж байгаа, тэдэнтэйгээ холбоотой харилцаандаа алдаа гаргаж байгаа эсэхдээ, гэр бүлийнхээ хүрээнд илүү аз жаргалтай байх тухайд өнгөрсөн, одоо, ирээдүйгээ дүгнэхэд тань туслана
3. Хэзээ ч шоронд орохгүй байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Та сайн, амжилттай албан хаагч, ажилтан, хэн ч харсан сайн гэр бүлийн гишүүн, бусдын хайрыг татсан найз боловч үнэн хэрэгтээ дотоод мөн чанар тань хүмүүнлэг, үнэнч шударга, ёс зүйг эрхэмлэгч нэгэн мөн үү? гэдгээ үнэлхэд тань энэ асуулт туслана. Номын эзэн энэ талаар тусгайлан “Гурав дахь асуулт хэтэрхий амархан санагдаж байж магадгүй ч, тийм биш. Учир нь нэр хүндтэй Rhodes тэтгэлэг авсан шилдэг 32 сурагчийн маань 2 нь шоронд орж байсан. Санхүүгийн хамгийн том скандал үүсгэсэн компаниудын нэг Enron-ы захирал Жеф Скиллинг гэхэд (Харвардын бизнесийн сургуульд надтай нэг ангид цуг сурч байсан) тэрээр санхүүгийн гэмт хэргээр 14 жилийн хорих ял авсан. Тэд хэдийгээр сайн залуус байсан ч, амьдралд ямар нэгэн зүйл тэднийг буруу зам руу хөтөлсөн юм.” гэж онцолжээ. Та ч бас амьдралаа шударгаар үнэлж үзээрэй. “Хэн эрт үнэнтэй нүүр тулна тэр хүн бусдаас түрүүлж амжилтанд хүрдэг” гэдэг үгийг сануулая.
 
11
 
 
2 Shares
 
Like
 
 
 
Comment
 
 
Share
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая16 минут 22 секундын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав18 минут 24 секундын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа19 минут 18 секундын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ20 минут 38 секундын өмнөХОРИН НЭГ21 минут 53 секундын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв23 минут 11 секундын өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна24 минут 52 секундын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья26 минут 11 секундын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно30 минут 7 секундын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23
 Facebook Twitter Youtube