АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Филиппин-Америк гаралтай Ричард Ли Буанган томилогджээ. Түүний өмнө монголчуудын эчнээ танил болсон Майкл С. Клечески энэ албыг гурван жилийн хугацаанд хашсны дараагаар шинэ элчин сайд Цагаан ордноос томилогдов.
Ричард Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй. Өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж буй юм.
Үүнээс өмнө тэрбээр Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байжээ.
Израиль улсын Иерусалим дахь Олон нийттэй харилцах албаны дарга, дараа нь БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Ричард Ли Буанган Техас мужийн Остин дахь Сент Эдвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр хятад, франц, испани хэлээр ярьдаг.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.