Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-03 нд нийтлэгдсэн байна.

М.Ганзориг: Постер зургийн орчныг хиймэл оюун ухаан илүү тодотгосон

11/ 3/ 2022    9 цаг 03 минут

Өдөр ирэх тусам хурдтай хөгжиж буй техник технологийн хөгжил нь биднийг илүү шинэ, онцгой, содон ертөнц рүү хөтөлсөөр. Үүний нэг буюу хиймэл оюун ухаан ашиглаж зураг зурах технологи урлагийн салбарт нэвтэрээд багагүй хугацаа өнгөрчээ. Уг технологийг ашиглаж  постер зурагаа бүтээсэн Монголын анхдагч “Бэхэн зүрх” уран сайхны кино удахгүй үзэгчдэд хүрэх гэж буй. Тиймээс энэ удаагийн “Залуус” буландаа хиймэл оюун ухаан ашиглаж тус киноны постер, дизайн дээр ажилласан М.Ганзоригийг онцолж байна. Тэрбээр гэрэл зурагчин, график дизайнерч мэргэжилтэй бөгөөд “Урлан” студийн үүсгэн байгуулагч юм.

 

-Киноны постер, дизайнд хиймэл оюун ухаан ашигласнаар ямар онцлог давуу талтай вэ?

-Нэгдүгээрт, шинэ технологийг ашигласнаараа илүү онцлог. Текстийг агуулгаар нь зураг болгож гаргах үйл явцыг хиймэл оюун ухааны тусламжтай хийх боломжтой. Өөрийн төсөөллөө бичгэн хэлбэрт буулгаж,  зураг болгон хөрвүүлэх боломжийг энэ технологи олгож байгаа юм. Киноны сурталчилгаанд ашиглах албан ёсны  постер  дээр хиймэл оюун ухаанаар дамжуулж, жүжигчдийн арын харагдах орчныг тодотгож өгсөн. “Бэхэн зүрх” киноны постер зурагаа драм, хийсвэр загвар бүхий харуулахыг зорьсонтой нь хиймэл оюун ухаан дахь өгөгдлүүд нийцэж өгсөн юм. Уг киноны өгүүлэмж нь номтой холбоотой. Гол дүр нь зохиолч. Тиймээс анх постер зурагныхаа санааг номоор бүтсэн орчин бүхий хотын дээгүүр хүмүүс нисэж буйгаар буулгасан юм. Тэгээд хиймэл оюун ухаан дээр номоор бүтсэн хот  гэж хийгээд хайсан. Энэ үед өдөр, нар жаргасан, эсвэл шөнийн хот байх уу гэсэн сонголт хийх боломжийг хиймэл оюун ухаан олгосон. Энэ үед үүссэн нэг асуудал нь тухайн зургийг ойроос харахад хэчнээн номоор бүтсэн хот гэж харагдах хэдий ч холоос харвал энгийн нэг хот шиг харагдсан. Тиймээс хиймэл оюун ухаан дээр дахин орчноо сольж номын сан дотор хүмүүс нисэж байгаагаар постер зурагаа хийсэн. Хэрэв фото хэлбэрээр номын сангийн орчны зургийг авч байгаад, хүмүүс нисэж буй дүрслэлээ оруулсан бол хүмүүст хиймэл  харагдах байсан байж магадгүй. Харин хийсвэр зүйлээс гаргаж ирсэн дүрслэлтэй холбож оруулснаар уран зураг мэт харагдаж буй нь хүмүүст энгийн тусах байх.

-Нисэж байгаа хүмүүсээ хэрхэн дүрсэлж гаргасан бэ?

-Өндөр, намхан сандал, ширээ өрж тавьж байгаад хүмүүсээ доош нь харж хэвтүүлж буйгаар нисэж байгаа дүрслэлээ гаргасан. Дараа нь боловсруулалт хийхдээ зурагныхаа ширээ,  сандлыг нь арилгаад, хүмүүсээ үлдээгээд хиймэл оюун ухаанаар хийсэн орчин дээрээ  эвлүүлсэн.

-Тухайн зургийн өгөгдөл бүхий бичвэрийн түлхүүр үгээ хиймэл оюун ухаанд оновчтой оруулснаар хүссэн зурагаа буулгах боломж бүрдэх нь ээ?

-Тийм ээ. "Google" дээр хүмүүс хайж байгаа зүйлээ оновчтой зөв үгээр оруулахгүй  бол хайсан зүйл гарч ирдэггүйтэй адил. Хиймэл оюун ухаан дээр байгаль гээд хайхад элсэн цөл,  ногоон ой гээд  ямар  зураг ч гарч ирж магадгүй.  Хэрэв ойн дүрслэл гаргаж ирэхийг хүсэж байгаа бол ой, байгаль гээд бичихэд ойтой холбоотой зурагнууд боловсруулагдаад гарч ирнэ гэсэн үг. Олон түлхүүр үгнийхээ  алинд илүү төвлөрөх вэ гэдэг нь чухал. Жишээ нь, талд давхиж байгаа морь гэж бичээд хайхад морины нуруун дээр тал газрыг дүрсэлсэн зэрэг эсрэгээр гарч ирж болно. Тиймээс талд давхиж байгаа  морь гарч иртэл олон дахин оролдлого хийх хэрэгтэй.

-Хиймэл оюун ухааны тусламжтай зургийг буулгахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Хиймэл оюун ухаан хичнээн текст оруулснаас шатгаалаад  хугацаа нь янз бүр. Нэг удаа уншуулахад ихдээ 30 секунд л болно. Эхний  текстүүд жижиг хэлбэрээр гарч ирдэг. Тухайн текст боломжтой байна гээд томоор харахыг хүсвэл нэг минутын дараа илүү нарийвчлалтай гарч ирэх боломжтой.

-Та “Тамгагүй төр” жүжгийн постерын зураг, дизайн дээр ажилласан гэсэн үү?

-Би 40 гаруй киноны постер хийсэн. Өмнө нь “Тамгагүй төр” жүжиг,  “Тэнгэрийн чоно” кино зэрэг бүтээлийн постер, дизайн дээр хиймэл оюун ухааныг ашиглаж байсан. Гэхдээ албан ёсны постер бол биш. “Тамгагүй төр” жүжгийн хувьд жүжигчдийнхээ дүрийг ашиглахгүйгээр  жүжгийнхээ агуулгаар постер хийсэн.  Уг жүжиг хаан үхэхгүйгээр төгсдөг. Харин зохиол дээрээ бүх дүрүүд үхээд дуусдаг. Зохиолын дагуу хааны үхэл, төрийн уналтыг хаан сэнтий дээр сууж байгаа араг ясаар дүрсэлсэн.  Тэгээд постероо хийхийн тулд 50 гаруй оролдлого хийсний дараа хүн харахад ойлгогдохоор зохиомж гаргасан. Үүн дээр нэмэлт дизайн, текстээ бичиж оруулж байсан.

-Энэ технологи нь мэргэжлийн зураачдад уран бүтээлээ хийхэд ямар давуу талтай вэ?

-Хиймэл оюун ухаанаар зураг зурах технологи гарч ирснээс хойш зураач мэргэжил хэрэггүй болж байгаа юм шүү гэсэн шүүмж нийгэмд өрнөсөн. Гэвч ирээдүйд  өнөөгийн нийгэм дэх зүйлс хэрхэн хувирч өөрчлөгдөхийг тааварлашгүй.  Мэргэжлийн бус хүмүүст өөрт хэрэгтэй энгийн зургийг хиймэл оюун ухааны тусламжтай буулгах боломжтой ч мэргэжлийн зураачдад илүү өндөр түвшинд, богино хугацаанд зурах боломжийг бүрдүүлэх байх.  Учир нь зураачдад төсөөлөн бодох, дүрслэлийн зохиомжоо гаргах гээд төрөлхийн өгөгдөл байгаа учраас хиймэл оюун ухааныг ашиглаад өмнө хийж байсан ажлаа өндөр түвшинд хийх боломжтой. Жишээлбэл, зураачдад загвар зураг гаргах үйл явцыг илүү хурдан болгоход, мөн дахин давтагдашгүй сонирхолтой зохиомж гаргахад тусална. Зураач тухайн бүтээлээ хийхийн тулд эхлээд загвар зургаа тархиндаа төсөөлөөд цаасан дээр буулгадаг.  Харин хиймэл оюун ухаан олон төрлийн  загвар зургийг  богино хугацаанд харуулна.  Тэндээс төсөөлөөгүй загварыг олж харах боломжтой гэсэн үг. Тиймээс  зураачдын хувьд цаг хугацаа хэмнэх, шинэ санаа олоход туслах давуу талтай. Цаашдаа хиймэл оюун ухаан дүрслэх урлагийн салбарт  тодорхой хэмжээний орон зайг эзлэх байх. Бусад улсад хиймэл оюун ухаан ашиглаж зурсан зургийн уралдаан, мөн уран бүтээлдээ хэр ухаалагаар ашигласан байна гэсэн ажил хэрэгжээд эхэлсэн.

-Хүний зургийг хиймэл оюун ухаанаар зураг болгон буулгах боломжтой юу?

-Интернэтээс хайлт хийхэд  тухайн хүний зураг олноороо  гарч ирж байвал хиймэл оюун ухаан тэр зурагнуудаас ашиглаад  зөвхөн тухайн хүний нэрийг бичэхэд ижил дүр төрхтэй зурагуудыг гаргаж ирэх чадвартай. Гэхдээ хиймэл оюун ухааны тусламжтай зурсан хүний дүр төрх харагдах байдлаас танигдах боловч зөв төрхтэй биш байдаг. Тиймээс хиймэл оюун ухааны тусламжтай хүний дүр төрхийг буулгах нь одоохондоо төгс хөгжөөгүй байгаа. Зургийг бичгэн хувилбарт буулгадаг технологи хэдэн жилийн өмнө гарсан.  Одоо текстийг зураг болгож хувиргах нь дэлгэрч байна. Мөн текстийг видео болгох гэсэн  дараагийн  технологийн эхний хөгжүүлэлт хийгдээд үр  дүнгүүд нь гарч байгаа юм билээ.   

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube