Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-25 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс шатахуун нөөцөлдөг үү

11/ 25/ 2022    7 цаг 08 минут

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр “Монгол Улс дизель түлшний 10-11 хоногийн нөөцтэй байна. Энэхүү нөөцөд шатахуун импортлогчдын агуулах, түгээх станцууд дээр байгаа, замд ирж яваа нийт дизель түлшний хэмжээг оруулж тооцдог гэнэ. Өөрөөр хэлбэл, түүний хэлснээр сард бид 80 мянган тонн дизелийн түлш хэрэглэдэг. Өдөрт 2660 тонн гээд тооцвол замд яваа, агуулахад, түгээгүүрийн ёмкост байгаа, ер нь Монголын нутаг дэвсгэрт 26 мянга 600 тонн дизелийн түлш байна.

Хамаг байдгаа хамж, цуглуулаад ч 10 хоног...

Салбарын сайдын тодорхойлсноор энэ бол “түр зуурын хомсдол”.  Ер нь улсын нөөц гэдэг зүйл бараг маш бага. Улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Улсынхаа нөөцийг хувийн компаниудад өгч хадгалуулдаг системтэй гэсэн. Өөрөөр хэлбэл, улсын нөөц гэдэг бол хувийн компаниудын нөөц гэдэг нь ойлгомжтой.

Мөн тэрбээр, импортлогчид эхний ээлжинд шатахуун түгээх станцуудаа, хоёрт орон нутгийн болон нийслэлийн нийтийн тээвэр, гуравт уул уурхайн салбарт дизель нийлүүлж байгаа гэсэн. Үнэндээ шатахуун түгээх станцуудад дизель түлш нүдний гэм болсон учраас түгээх станцууд нэгт байгаа нь үнэн үү.  Уул уурхайнхан дизель түлшний хомсдолд аль хэдийнэ орсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн.

Сүүлийн өдрүүдэд нэлээн эрчимжээд байсан нүүрс тээвэрлэлтийн компаниуд ч түлшний хомсдолд орсон гэж буй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дизель литр нь 4300 төгрөгөөр ч олдохгүй болсон учраас нүүрсний экспортод ч эрсдэл үүсэх нөхцөл байдалд хүрээд байна гэдгээ илэрхийлсэн.

Осолтгүй, өвлийн хүйтэнд нийтийн тээврээ зогсоочихгүй биз. Гэвч литр дизель түлшний үнэ 4000 орчим байвал угаасаа ямар ч ашиггүй, байнга алдагдалтай ажилладаг нийтийн тээврийн хэдэн компанийг цаашдаа ямар хувьд заяа хүлээх нь тодорхой.

Гэтэл, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “цаашдаа яах бол, бид нөөцлөх хэрэгтэй юу гэсэн асуултад би тодорхой хариуллаа” хэмээн пээдэлзэх.

УИХ-аас баталсан улсын нөөцийн бараа материалын жагсаалтад багтдаг дизель түлш  хамаг байдгаа хамж цуглуулаад л 10-11 хоногийн хэрэгцээг хангана гэдгийг сайд хэлсэн.

Сайд хэдийгээр сайхан болно гэсэн ч цаашид хомсдол үүсэхгүй гэх итгэл ОХУ-д ч бага байгааг төр засгийнх нь шийдвэрүүд тодорхой харуулж буй.  Тэгэхээр Монгол Улс улсын нөөцдөө анхаарал тавихгүй бол өнөөдөр маргаашийг аргалсан ч нөгөөдөр гэж нэг өдөр ирнэ.

Улсын нөөц “маш нууц”

Үе үеийн Уул уурхайн сайд нарын мэдээллээс шатахуун бол стратегийн нөөц гэдгийг бид сайн мэддэг болсон. Тиймээс тэдний хэлснээр багадаа сарын нөөцтэй байх ёстой юм байна гээд ойлгочихсон байлаа. Яг хэд хоног байхаар хуульд дүрэмд хэрхэн заасан байдаг вэ? гэвэл энэ асуултад хариулах боломжгүй юм билээ. Учир нь “ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” 364 дүгээр тогтоол “маш нууц”.  Харах боломжгүй гэсэн үг.

Гэхдээ 2007 онд батлагдсан Монгол Улсын нөөцийн тухай хуулийн хүрээнд УИХ 2008 онд 30 дугаар тогтоол гаргаж, стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоожээ.  Үүнд, хүнсний 5, хөдөө аж ахуйн 2, түүхий эд 1, шатахуун тосолгооны материал 7, хүний эм, багаж хэрэгсэл 17 багтдаг юм байна. 2008 онд батлагдсанаас хойш 2011 онд цэвэр ус, цус, цусан бүтээгдэхүүнийг л нэмжээ.

Харин шатахуун тосолгооны материал дунд дизель түлш зүй ёсоор багтсан. УИХ-ын дээрх тогтоолоор Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлөөр нь байршил, тоо хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгожээ.

2021 оны 03 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг мөн баталжээ.

Энэхүү журмын зорилго нь: Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсч үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангах гэж тодорхойлсон байгаа юм.

АМГТГ-ын мэдээллээр Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолоор нэр бүхий 28 аж ахуйн нэгжүүд 2022 онд нийт 193500 тонн газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэхээр баталсан байна. 

Гэсэн ч энэ жилийн хувьд журам байлаа гээд Засгийн газарт газрын тосны нөөцөд бүтээгдэхүүн худалдаж авах боломж байсан уу гэвэл үгүй. Дээрээс нь, аж ахуйн нэгжүүдэд улсын нөөцийг хадгалах байтугай өөрийнхөө шатахууны нөөцийг хадгалах ч сав суулга бүрэн хүрэлцээгүй. Мөн бүтээгдэхүүнээ татаад авья гэхээр тээвэрлэлт асуудалтай. Вагон хүрэлцдэггүй гэдгийг өнгөрсөн жил болсон шатахууны хомсдолын үеэр аж ахуйн нэгжүүд хөндөж байсан. 

Тэгэхээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Нөөц гэдэг зүйл ч бараг маш бага гэдэг нь тодорхой.

Гэвч жил хүрэхгүй хугацаанд эхлээд иргэд нь, дараа нь аж ахуйн нэгж нь шатахууны хомсдолтой нүүр туллаа. "Чиний юм бол миний юм" хэмээн хувийн хэвшилд ачаа үүрүүлсэн шигээ улс бас ачаагаа үүрэх нь ёстой. Ядарсан эдийн засаг, сөхөрсөн аж ахуйн нэгжүүд байн байн түр зуурын хомсдолд өртөөд байвал нэг л өдөр сэхээ авахгүй унаж мэднэ.

Улсын нөөцийн тухай хууль, журам байлаа ч амьдрал дээр Монгол Улсын нөөцийн талаарх нөхцөл байдал нэг иймэрхүү тодорхойгүй мэдээллээр дүүрэн байна.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.75.178иргэн   • 2022, 11 сарын 25. 17 цаг 19 минут

За бензин, дизелийн түлшний нөөц улсын мэдэлд байж дор хаяж нэг улирал хагас жилийн тогтвортой хангах нөөц хадгалагдах ёстой баймаар. Бид чинь өөрийн гэх нефтийн ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдгүй улс зөвхөн хувийн хэдэн компаний гар харж сууна гэдэг дэндүү харамсалтай . Өвөл хөлдөх нэг нөхцөл энэ гарцаагүй мөн.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube