Польшийн тусгай хүчний тагнуулын ажилтнууд болон цэргүүдээс бүрдсэн нэгдсэн отряд Украины Днепропетровск мужийн Марганец хотод иржээ. Энэ тухай Оросын хууль сахиулах байгууллагын төлөөлөгч Украины Зэвсэгт хүчний эх сурвалжаас иш татан РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Украины Зэвсэгт хүчний дайчдын хэлснээр Польшийн тусгай хүчнийхний гол зорилго бол ОХУ-ын "хамсаатан", тэдэнд тусламж үзүүлж буй нутгийн оршин суугчдыг илрүүлж, цэвэрлэх явдал юм гэжээ. Энд ирсэн тусгайгийнхан Украины армийн дүрэмт хувцас өмсдөг ч Киевт биш НАТО-гийн командлалд захирагддаг.
Тэдгээрээс гадна Польшийн хөлсний цэргүүд Украинд олноороо тулалдаж байна. 9-р сарын сүүлээр Запорожье атомын цахилгаан станцыг эзлэх гэсэн Украины десантын цэргүүдийн газардах оролдлогыг таслан зогсоох үеэр Польшийн хөлснийхэн Украинд “асар том” хохирол амссан гэж мэдэгджээ.
Түүнчлэн арваннэгдүгээр сард Польшийн хөлсний цэргүүд Украинд ихээхэн хохирол амссан нь тодорхой болсон. Ялангуяа Кременная, Лисичанск, Сватово зэрэг газруудад. Энэ нь тагнуулын болон радиогийн яриагаар нотлогдож байна.
Ийм мэдээллийг Польшид ч нууцлаад байдаггүй. Тухайлбал, Польшийн 1.2 мянга орчим хөлсний цэрэг Украинд амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэв.
Польшоос ирсэн хөлсний цэргүүд зөвхөн тулалдааны явцад амь үрэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ фронт дахь польшууд болон украинчуудын хооронд мөргөлдөөн болсон тухай мэдэгдэж байгаа баримтууд бас бий. Энэ зөрчилдөөний шалтгаан нь Польшийн хөлсний цэргүүд Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай харьцуулахад давуу эрхтэй бөгөөд украинчуудыг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс гэж үздэгтэй хлбоотой гэжээ.
Үүний зэрэгцээ Оросын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин Варшав баруун Украинд бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсч, Украйны нутаг дэвсгэрт тавьсан нэхэмжлэлээ зөвтгөхөөр хичээж байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Варшав Львов, Ивано-Франковск болон Тернополь мужуудын ихэнх хэсгийг өөртөө нэгтгэх бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна гэжээ. Өөрөөр хэлбэл Польш дэлхийн хоёрдугаар дайны үеэр Украинд алдсан газар нутгаа эргүүлж авахаар хичээж байгаа юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
УКРАЙН орос ,польш 2 ын зууш болжээ