Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд

12/ 6/ 2022    7 цаг 20 минут

УИХ-ын даргад нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, АН-ын долоон гишүүн гарын үсэг зурсны нэг нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн хэмээн С.Одонтуяа гишүүн өчигдөр онцолсон. Гэхдээ Д.Бат-Эрдэнэ гишүүн гадаадад байгаа гэдгийг хэлсэн. Бодвол гарын үсгээ цахимаар илгээсэн бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр нүүрсний хулгайг Олон улсын валютын сан анх илрүүлсэн бөгөөд АН энэ ажилд манлайлан оролцохоор болсон гэв.

Араас нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолтын талбайгаас орон нутгийн “Тавантолгой” компани 385 мянган тонн нүүрс олборлосон гэдэг дүгнэлт 2017 онд тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж байгаа. Үүнд, нэр бүхий жижиг Тавантолгой компанийн эзэн, УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас Засгийн газарт нүүрсний хулгайтай холбоотой эрүүгийн 10 хэрэг шалгагдаж байгаагийн нэг нь хэмээн тодорхой хэлэв.

Тэгэхээр одоогийн байдлаар УИХ-ын гишүүд дундаас нүүрсний хулгайн хэргээр “Ажнай” хэмээн Д.Бат-Эрдэнэ гишүүн шалгагдаж байгаа нь маргаангүй үнэн гэж итгэв.

Засгийн газар Монгол Улсын нийт иргэд хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн олборлолтын талбайгаас Д.Бат-Эрдэнэ гишүүний компани “хулгайлсан” гэдэг нь тодорхой ч хууль хяналтынхан хэргийг эцэслэж чадахгүй байна хэмээн “гомдоллосоор” удаж буй.

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувь эзэмшдэг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн Засгийн газрын эсрэг мэдэгдэл хийж ёжлов.

"Тавантолгой” ХК нь 51 хувь нь орон нутгийн өмч учраас хэмээн зүтгэлээ гээд үлдсэн 49 хувийн дийлэнхийг нь “Ажнай корпораци” эзэмшсэн хэвээр л байгаа .

Компанийн мэдэгдэлтэй давхцан Японд  нэлээн хэдэн өдөр тухалж буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсандаа “Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр хийсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гуйвуулан, намайг нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй гэж худал мэдээлэл түгээж буйд няцаалт өгч байна.

Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл түгээсэн хэмээн гүтгэв.

 Яалт ч үгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн, жижиг “Тавантолгой” компанийн эзэн УИХ-ын гишүүн гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн 2021 онд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харья.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хүснэгтэд 2015 онд бөглөсөн нэрс 2021 онд бүүр олон болжээ. “Инвест Капитал” ХК, “Женко Тур бюро” ХК, “Монгол Шилтгээн” ХК, “Таван Толгой” ХК, “Авто зам” ХК, “Улсын Их дэлгүүр” ХК, “Говь” ХК, “Мах Импекс” ХК, “Ариг Гал” ХК, “Жуулчин говь” ХК, “Талх Чихэр” ХК, “Баянгол ЗБ” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Капитрон банк” ХХК, “ВВУ” ХК, “ММС” ХК, , “МЭК” ХК, Ажнай корпораци ХХК гээд дурайтал жагсаажээ.  ЗГХЭГ-ын даргын цохон дурдсан “Тавантолгой ХК” ямартай ч түүний халаасанд байгаа л юм байна.

АТГ:2021 оны ХОМ

Хэрвээ худал мэдээлэл түгээсэн бол хэвлэл мэдээлэл биш Засгийн газар гэдгийг эрхэм гишүүнд дуулгая. Харин эрхэм гишүүнийг гэмгүй байхад гүтгээд байгаа бол Засгийн газар залруулгаа хийнэ биз.

Эсвэл УИХ-ын танхимд тохой нийлүүлж суугаа Л.Энхболд гишүүнээсээ эхлээд асуу. Түүний хэлснээр “Тавантолгой” ХК-аас ганцхан сарын дотор 20 гаруй сая доллартай тэнцэх 220 мянган тонн нүүрс алга болсон гэх.  

Гол нь,  Д.Бат-Эрдэнэ гишүүний үүсгэн байгуулсан “Тавантолгой транс” хэмээх тээврийн компани үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ахиад л УИХ-ын нэр бүхий гишүүд ярьсан нь сонины шар хуудсанд хадагдан үлджээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар та “Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой” гэх “гоё” үгээ практикт буулгаад юун түрүүнд, хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаж, дотроо байгаа хулгайч нараа илрүүлэхээс ажлаа эхэлж, ард иргэдийн шаардаад байгаа хариуцлагыг дархлагдсан “хэн”-дээ тооцно уу.

 Тэгэхгүй бол Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээр УИХ ч Засгийн газраар дүүрэн  “галзуу солиотой бодолтой ” хүмүүстэй болж, эсрэгцсэн мэдэгдлээр булуулах нь.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.35Баска   • 2022, 12 сарын 6. 11 цаг 21 минут

Захиалгаар бичихдээ жаахан судалгаатай баймаарбна шүү.ЭТТ ХК-ны хулгайг ярьж байгаа шүү.Тавантолгой ХК руу чиглүүлж бултуулах хэрэггүй.Л.Энхболд одоо их хуралд суудаггүйг анхаар



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube