Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцооны томоохон шинэчлэл хийсэн тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна

12/ 6/ 2022    12 цаг 13 минут

Өнгөрсөн хоёр өдөр болсон жагсаал, үүссэн нөхцөлд байдалтай холбогдуулан УИХ, Засгийн газар тарах тухай мэдээлэл өнөөдөр гарсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд олон нийтэд хандаж өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Иргэний нийгмийн 14 байгууллагаас болон жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Үүнийг багцлаад үзвэл хамгийн эхэнд шударга ёсыг иргэд шаарджээ.

Манай Засгийн газар юу хийсэн бэ гэвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлцэл хийж, 2.3 сая ам.долларын өрийг хүчингүй болгож чадсан.

Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид өгсөн асуудлыг улс эргүүлэн авчирч чадсан. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдсэн. Чингис бондын өрийг бид бүрэн төлж барагдууллаа.

 БНХАУ руу гаргаж байгаа нүүрсний асуудлыг сөхөн тавьж, Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож ажиллалаа. АТГ, Тагнуул ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Нүүрстэй холбоотой олон асуудлыг шалгаж байна. Энэ асуудал олон нийтийн асуудал болж хувирсан учраас хугацааны хувьд илүү хурдан шийдэгдэх боломжтой боллоо хэмээн Ерөнхий сайдын хувьд итгэж байна. Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөрсдөө өөр тийш нь эргүүлэхийг оролдсон.

Эрдэнэс Тавантолгойн хуучин удирдлага болон тэдний удирдлагад ажиллаж байсан МоХ-ны удирдлагууд энэ жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. Тэдний амь нь тасрах гэж байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Монгол Улсын Засгийн газар нүдтэй чихтэй гэдгийг нүүрсний хулгайчдад хатуугаас хатуу хэлчихье.

Шаардлага ирүүлсэн 14 байгууллагаас улстөрийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийх ёстой гэдгийг онцолжээ. Ерөнхий сайдын хувьд  энэ тухай олон хүнтэй зөвлөлдөж, ярилцлаа.

Манай парламентын засаглал өдрөөс өдөрт хүч алдаж байна. Парламентын засаглал бол бага ард түмэн. Парламент бол ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдсэн, бүх нийгмийн давхаргыг төлөөлдөг, нас хүйсний тэгш төлөөлөлтэй байх нь чухал. Гэвч өнөөдрийг хүртэл жижиг намуудад тийм боломж олдсонгүй.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Дэлхий дээр хүчтэй шинэ тоглогч гарч ирж байна. Хэн нь дэлхийд жанжлах вэ гэдэг өрсөлдөөн явагдсаар байгаа юм. Цар тахал, геополитикийн нөхцөл байдал дэлхийн шинэ хүйтэн дайныг авчирч байна. Монгол Улсад энэ бүхэн шинэ сорилт, шинэ сонголтыг авчирч байна.

Гудамж талбайгаас  иргэд дуу хоолойгоо илэрхийлэхээс илүүтэйгээр парламентад төлөөлөл нь байх нь чухал болоод байгаа юм.

Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засаг хасах хувьтай, инфляц хоёр оронтой тоонд байхад нийгэмд бухимдал байх нь гарцаагүй. Гэхдээ энэ удаагийн жагсаалын дараа үнэхээр  Улсын аюулгүй байдалд санаа зовж эхэлсэн.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд, засгийн эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээтэй зөвшилцөлд орох нь зүйтэй гэж үзлээ. Намын удирдах зөвлөлийн хурлаар бусад намуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх эрхээ авсан. Өнөөдөр бид гадаад өр, эрчим хүч, түгжрэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэндийн асуудал гээд 30 жил гажуудсан тогтолцооны үр дүнг л харж байна. Олон гүйцэтгэх засаглалтай, гүйцэтгэх засаглал нь туниа муутай, барьцаалагдсан, ажлын уялдаагүй гээд энэ бүх асуудлаа дүгнэх цаг нь болсон. Ингэж байж, Монгол улсын ирээдүй рүү зөв чиг хандлагатай явах трэндээ үүсгэх хэрэгтэй.

Тиймээё үдээс хойш МАН улс төрийн намуудтай уулзаж зөвшилцөнө.  Нийгэм, улстөрийн намууд энэ асуудалд зөвшилцөлд хүрвэл манлайлан ажиллана.

Монгол Улс үүнээс хүнд байдалд орвол яах вэ гэдгээ харж, том алхах нь зүйтэй. Энэ томоохон шинэчлэл болсон тохиолдолд ард түмэндээ ахин сонгох эрх өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэж хүсч байгаа гэсэн үг.

 Сонгодог парламент бол хүчтэй Засгийн газартай байдаг.  Гацаж, гал унтрааж явснаас эхлээд том асуудлаа шийдье." гэлээ.

Сэтгүүлчдийн зүгээс тавьсан зарим асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх мэдээллийг өглөө.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч , Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна гэх асуудал их гарч байгаа. Гэвч ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрсөн шүү. Ийм мэдээлэл гарлаа гээд бид хоорондоо муудалцаад сүртэй юм болчихгүй.

ҮАБЗ өчигдөр хуралдсан. Би төрийн тэргүүн, УИХ-ын даргатай би энэ асуудлын талаар санал солилцсон. Ерөнхийлөгч “ Тогтолцооны реформ хийх асуудлыг хэрвээ ард түмэн дэмжвэл би дэмжинэ. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал “ гэсэн санал хэлсэн. ҮАБЗ-ийн гишүүд хөгжлийн бодлогын хувьд нэг зүгт харж чадаж байгаа.

МАН-ын удирдах зөвлөлөөр дээрх асуудлыг л ярьсан. Улс төрийн эрхийг надад өгсөн учраас холбогдох улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийнэ.

-УИХ-ын онцгой бүрэн эрхийг асуудлыг би энд шийдээд ярих боломжгүй. Үндэсний хэмжээний зөвшилцөл явах ёстой. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад дагалдах хуулиудад өөрчлөлт оруулаад явбал заавал 2024 оны сонгууль гэхгүй ард түмэндээ сонголт хийх эрх олгоно.

-Тагнуул, цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллүүд ирсэн. Хүч хэрэглэж болохгүй гэдгийг Тагнуул, Цагдаагийнхан маш сайн ухамсарлаж, жагсагчидтай ойлголцож ажилласан. Залуучуудын органик жагсаалыг хутган үймүүлэх ажил явагдсаан.

Жишээ нь ЭТТ ХК дээр жагсаалд уриалсан явдал гарсан. Мөн зарим буудалд мөнгө тараасан ч тохиолдол гарлаа.

Монгол Улсын Засгийн газар  ЭТТ ХК, Эрдэнэт, Хөгжлийн банк гээд олон хүний эрх ашгийг хөндөж байгаа нь үнэн. Гэвч хариуцлагыг хойш тавьж явсаар 30 гаруй жил болжээ. Хариуцлага тооцохгүй бол цааш хөгжил явахгүй.

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль гээд тогтолцооны цогц асуудлыг өөрчлөх тухай ярилаа. Хууль хяналтын байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн асуудлыг яагаад эцэслэхгүй байгааг тодруулсан. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг гээд. Надад өгсөн мэдээллээр прокуророос шүүхэд шилжихэд бэлэн болсон гэж хэлсэн. Хэрэг эцэслэгдэхгүй ийн удааширч байгаа нь УИХ-аас баталж өгсөн хуультай холбоотой гэдгийг хэлсэн. Шүүх, прокурорын байгууллагад Засгийн газар нөлөөлөх боломжгүй. Хуулиар хориотой. Тйимээс Засгийн газар чадах чинээгээрээ баримтыг нь бүрдүүлж өгч байна.

Нүүрстэй холбоотой асуудлыг хууль хяналтынхан эцэслэн шийднэ гэдэгт би итгэлтэй байгаа. Хоёр улсын Прокурорын байгууллагын хамтарсан ажлууд үр дүнтэй байгааг хэлье. “Эрдэнэс Монгол” –ыг тойрсон цөөн хэдэн компани бий. Тэдний хосыг шувтарч үзэх шаардлага бол бий. Бид том асуудлуудынхаа ард бол үндсэндээ гарч байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube