Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөмөр нөөлөг дор УИХ-д АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж, Төрийн ордонд заларсан А.Адъяасүрэн гишүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдсон хэмээн хамгийн түрүүнд нэр цохсон. Түүнийг нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг авахын тулд бусдад 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт шалгаж байгаа бөгөөд АТГ хэргийн Прокурорын байгууллагад шилжүүлсэн ч "Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын байгууллагын Олон нийттэй харилцах газраас ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэв.
А.Адъяасүрэн гишүүнийг 2020 онд Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтанд авлига өгсөн хэргээр яллагдагчаар татсан боловч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх гэх баг зүүж явсаар өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэсэн бамбайтай болсон юм. Хэргийг хоёр жил гаруй шалгаж байгаа ч эцэслээгүй байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Hudlaa bishee naad avgaigaa sain shalga