Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-07 нд нийтлэгдсэн байна.

Ард иргэд нүүрсний хулгайчийг нэхсэн, харин Ерөнхий сайд...

12/ 7/ 2022    8 цаг 26 минут

Ерөнхий сайдын өчигдрийн мэдээллээс онцгой зүйл хүлээж байсан олон хүн 1 цаг 30 минутын ярианаас нь “юу ч ойлгосонгүй”  гэжээ. Тиймээс жагсаал ч үргэлжлэв.  Алдарт сошиал инфлүүсерүүдээс эхлээд энгийн иргэд ч Ерөнхий сайд логикгүй бас лекц маягтай дэмий шахуу баахан зүйл ярилаа хэмээн бухимдсан.

Тэгвэл Ерөнхий сайдын мэдээллээс тоймлон сийрүүлье. Өөрийнх нь хэлснээр асуудлыг хоёр хэсэгт хуваан мэдээлэл өгөв.

 Нэгдүгээрт,

1.1.АН-ын тавьсан Чингис бондын өрийг МАН төлжээ. Ингээд бидний үр хүүхэд ямар ч байсан Чингис бондын өрийг төлөхгүй юм байна.

1.2. Олон нийтийн дэмжлэг авч чадвал олон жил ярьсан асуудлыг бодитой үр дүнд хүргэж болдгийг мэдэрсэн. /Оюутолгой, Эрдэнэт, Хөгжлийн банкны асуудлыг шийдсэн гэв/

1.3. Шүүхийг нүд цавчихгүй харж суугаа юм байна.

1.4.”Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний бизнестэй холбоотой нягтлах зүйл их байгаа юм байна. Наад зах нь борлуулалтын 178 гэрээ байдаг аж.

1.5. “ЭТТ” ХК буюу нүүрстэй холбоотой асуудал түүний өмнө нь тулгарсан асуудлуудаас хамгийн хэцүү нь.  Гэхдээ эцэслэн шийдэж чадна гэдэгт итгэ, хүлээ.

1.6. Ерөнхий сайдад “ Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр тийш нь эргүүлэхийг оролдсон. ЭТТ ХК-ийн хуучин удирдлага, тэдний дор ажиллаж байсан Монголын оюутны холбооны үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг улстөржүүлэх гэлээ” гэсэн мэдээлэл өгчээ.

1.7.Асуудалд холбогдож байгаа хүмүүс тэгж яривал хамгийн их нүүрс яриад, элдэв мэдээлэл гаргаад байгаа шүү. Ерөнхий сайд больчихоосой л гэж бодоод байгаа аж. Учир нь тэр тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нарын тэр нүүрсний хэдэн  төгрөгтэй чинь тэрдээ л юм байгаа биз. Сандарч байгаа хүмүүсээс Ерөнхий сайд ерөөсөө айхгүй байгаа шүү.

Хоёрдугаарт,

2.1 Нэг өдөр парламентын гишүүн байснаас нэг насаараа инфлүүсер байсан нь дээр. Зөвхөн Монгол Улс биш дэлхий өөрөө ийм нөхцөл байдал руу алхаж байгаа гэдгийг сануулав. /За тэгээд парламент гэж юу вэ, яагаад жижиг улс төриийн жижиг намууд энэ босгыг давдаггүй юм бэ гэдгийг бас ярьсан болно/

2.2.Гадна дотны тусгай албаны үйл ажиллагаа гадаад харилцааны стратеги идэвхжиж байгаа төдийгүй цар тахлын дараах геополитик дэлхийд” хүйтэн дайн”-ыг буцаагаад авчирсан.

2.3. Өнөөдрийн эрх мэдэл нь дутаад байгаа учраас хэрвээ сонгодог утгаар нь эрх мэдлийг гарт нь атгуулчихвал уулыг нурааж, усыг эргүүлж чаддаг болох юм байна. Харамсалтай нь Үндсэн хуульд ийм боломж байхгүй учраас Үндсэн хуульдаа шинэчлэл хийнэ.

2.4. Түүнийг Засгийн эрх барьж байх хугацаанд хоёр удаа амаргүй жагсаал болсон ч хаврынхаас бол “айгаагүй”. Харин энэ удаагийн жагсаалаас гал унтрааж, аргацааж болохгүй юм байна. Тэгвэл эрхзүйт төрд нь аюул учирч, парламентын засаглал нэр хүндгүй болж, засаглалын хэлбэр солигдох вий дээ гэдгийг ойлгож, маш их санаа зовсон гэнэ.

2.5. Ерөнхий сайдын хувьд өргөн цар хүрээгээр харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд орох нь зөв гэж үзжээ. /Жижиг намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй уулзаад уулзаад явчихна/

2.6. Монголын нийгэмд үүсээд байгаа зах замбараагүй олон асуудлыг хамж аваад дүгнэх цаг нь болсон. Ингэж байж ирээдүй рүү зөв чигээр явах трэндийг үүсгэх гэнэ.

2.7. Залуус “Юугаа хүлээгээд байгаа юм бэ” гэсэн бичгүүд өгсөн юм байна.

2.8.Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцооны цогц шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг нь Ерөнхий сайдын хувьд өгөх аж. 

2.9. Хэрвээ түүний гаргаж тавьсан Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрынх нь хийж байгаа хулгай луйврыг цэгцэлье гэдгийг дэмжиж байгаа бол Л.Оюун-Эрдэнийг дэмждэг парламентыг бүрдүүлж өг.

2.10. Өнгөрсөн хугацааны тэмцэл, бодлогуудыг нь үргэлжлээсэй гэж хүсч байвал ард түмэн сонголтоо хий. Үгүй гэвэл дүнгээ тавь. Энэ бол сонгодог парламент.

2.11. Ерөнхий сайд  маань заримдаа “за даа” гэж боддог болжээ. Гэр бүлийнхэн нь олон хүний хөл дээр гишгэлээ гэж хэлээд байгаа ч “өөрчлөх ёстой” гэсэн итгэл үнэмшилтэй  зүтгээд байгаа аж.

2.12. Хэвлэл мэдээллийнхэн олон түмэндээ “мэдээллийг заавал нягталж байгаарай” гэж онцгойлон захив.

2.13. Хууль хяналтынхнаас С.Зоригийн хэргийг асууж л байгаа юм байна. Засгийн газар шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч Ерөнхий сайд иргэнийхээ хувиар нүд цавчихгүй хараад л байгаа аж.

2.14. БНХАУ-ын прокурорын байгууллагатай, манай прокурорынхон ямар ч хамтарч ажиллаж байна.

2.15. “”Эрдэнэс Сильвер гэх мэт компанийн “хосыг нэг шувтраад” үзчихээд төрийн анхан дунд шатны хүнд суртал гаргагчид руу ханцуйгаа шамлаад орж явчихна. Төрийн хяналтын мониторинг хийдэг бүтэц бий болсон шүү.  Засгийн газрын үгэнд орохгүй бол хариуцлага тооцоод, тооцоод явчихна гэдгийг төрийн бүх шатанд ажиллаж байгаа нөхөд ойлгоорой. Та нарыг хянах мониторинг ЗГХЭГ-ын дэргэд бий болж байгаа.

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 8. 6 цаг 20 минут

Бузарууд

150.129.141.9Зочин   • 2022, 12 сарын 7. 14 цаг 26 минут

hahaha

192.82.85.175Зочин   • 2022, 12 сарын 7. 11 цаг 39 минут

shaaldaa badmaaa

66.181.161.30Зочин   • 2022, 12 сарын 7. 10 цаг 44 минут

Худал үлээдэг Данх

66.181.181.10Зочин   • 2022, 12 сарын 7. 9 цаг 26 минут

БОЛОВСРОЛГҮЙ ЧАДВАРГҮЙ КОМПАНИ Ч УДИРДАЖ ҮЗЭЭГҮЙ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД ТАВЬЧААД ХАРИУЦЛАГЫГ НЬ ОДОО БУЦААД АРД ТҮМНЭЭС НЭХЭЭД...ИРГЭД ХООЛТОЙ БАЙХ ЭСЭХ ИНФЛЯЦИЙН ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ ЗЭРЭГ ГОЛ АСУУДАЛ БАЙХГҮЙ. ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД ХИЫЛГЭ. ЭНЭ ЭРГҮГ ГАЧКАРАА АМБИЦЫГ НЬ ДАРААД ЗҮГЭЭР ЧИГЛЭЛИЙН ЯАМНЫ САЙД ХИЙЛГЭНЭ БИЗ. МАЛ ШИГ ЮМ БАЙЖ ЮУН ДЭЭГҮҮР СЭВЭХ ДУРТАЙ ГӨЛӨГ ВЭ

202.5.206.39зочин   • 2022, 12 сарын 7. 9 цаг 16 минут

Ер нь яагаад албан тушаалаасаа зууралдаад байнаа юм бэ?Цэвэр юм бол зүгээр ерөнхий ёайдаасаа татгалзаач.Худлаа ярьдаг хүн бидэнд хэрэггүй зоригтой юм хийдэг хүн хэрэгтэй байна.

66.181.161.20Зочин   • 2022, 12 сарын 7. 8 цаг 59 минут

Төрд бузар оруулж болохгүй. Энэ ерөнхий сайд болоод л туршлагагүй хүүхнүүд алба хашиж эхэлсэн. Доогуур бүгд бөгсний хүүхэнүүд гэх юм. Төрд бузар оруулаа юу.Ардтүний дотор жиг жуг гэлцэх юм. Хэр үнэн юм болдоо.

66.181.161.20Зочин   • 2022, 12 сарын 7. 8 цаг 53 минут

Энэ ерөнхий сайд тун бөөрөнхийлж байна. Хэлсэн үгийг эь үнэхээр ойлгосонгүй. Цаг авч байна ард түмнийг хуурч байна. Жилийн өмнө нүүрсний хулгайчдын нэрс ирсэн гэсэн. Яагаад таг нууж байна. Эд нар зөвхөн шүүмжилсэн Тулга нарыг яагаад шоронд хорив. Нэг л бишээ.Ард түмнээс сайн шахаж өгмөөр сайд уу даа, арай.

59.153.113.30Зочин   • 2022, 12 сарын 7. 9 цаг 12 минут

uneheer hench yuuch oilgohoorgui yum yarilaa buur amia argatsaaj zaluusiig miny ort hundelsenguidee tednii tavij baigaa shaardlagiig er oilgoogui tsarialalaa hogiin amitan bolj haragdlaadaa huurhii namaasaa avsan daalgavar ny yum bailguidee



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube