Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

Барууныхан Орос-Украины хэлэлцээг хүлээж байна

12/ 8/ 2022    7 цаг 21 минут

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ-д хийсэн айлчлал нь  Украины мөргөлдөөний асуудлаар  барууны орнуудад хоёр хандлага байгааг харуулсан. Энэ хоёр хандлагын тухайд гэвэл Барууныхан Москва, Киевийн хооронд хэлэлцээр хийнэ гэж найдаж байгаа ч тэд хэлэлцээрийг эхлүүлэх гэж яарахгүй байна. Энэ тухай "Коммерсант" мэдээлэв.

Нийтлэлд бичсэнээр, Украины талын бүх холбоотон ямар нэг байдлаар Киевийг "....хүртэл хугацаанд" дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр, зарим улс, тэр дундаа Франц  улс  Орос, Украины хооронд ямар ч үед хэлэлцээ хийхэд бэлэн байх ёстой, хэдий чинээ эрт эхлэх тусам сайн гэж үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцаа холбоо тогтоох ёстой, харин үүний тулд тодорхой нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэж Жо Байден үзэж байна. 

 

Макрон: Цэрэг дайны замаар мөргөлдөөнийг шийдвэрлэх сонголт надад харагдахгүй байна
Макрон Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам нь хэлэлцээр байх болно. Харин Украйнчууд энэ шийдвэрээ өөрсдөө  гаргах ёстой гэж тэр тэмдэглэв.

Гэхдээ тэрбээр Москватай хэлэлцээ хийх асуудлаар Киевт шахалт үзүүлэхгүй гэж амласан. Ирэх долоо хоног, саруудад Украины нөхцөл байдлын өрнөл, мөн украинчуудын сонголт нь Оростой хэлэлцээ хийх мөчийг тодорхойлно гэж тэр хэллээ.

Тэр мөн Путинтэй шууд харилцаатай, үүнийгээ хадгалж үлдэх шаардлагатай гэж үзэж байгаагаа онцолсон юм.

"Би ерөнхийлөгч Путинтэй байнга ярилцаж, шууд харилцдаг. Учир нь харилцаагаа сэргээх хамгийн сайн арга бол энэхүү шууд сувгийг хадгалах явдал гэж би үзэж байна"  гэжээ.

Арванхоёрдугаар сарын 3-нд тэр ойрын хугацаанд Путинтэй ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцах бодолтой байгаа гэв.

Оросын байр суурь
Аравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины асуудлаар хэлэлцээ хийхэд Москва бэлэн байна гэж мэдэгджээ.

"Бид хурцадмал байдлыг бууруулах талаар барууны түншүүдийн тавьж байгаа саналыг сонсоход үргэлж бэлэн байна. Тиймээс бодитой саналтай хандвал бид авч хэлэлцэхэд бэлэн байна" гэдгээ  ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн  дурдаад бу. 

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсан нь анхаарал татах зүйл.  

Тэрээр хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Киевийн "сайн санааны хүсэл" төлөвших хүртэл хүлээх болж байна гэдгийг онцолсон. 
Украин одоохондоо Оростой ярих хүсэлгүй байгааг Оросын удирдагч тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ энэ асуудлаарх Оросын талын байр суурь тодорхой байгаа гэдгийг ч мөн сануулахаа мартаагүй. "Нөгөө тал нь бидэнтэй ярихыг ч хүсэхгүй байгаа бол одоо бид боломжит хэлэлцээрүүдийг яаж хийх билээ. Ямартай ч  бид хүлээж байя" хэмээн Ерөнхийлөгч Путин хэлсэн юм.


Эх сурвалж: Лента.ру

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube