Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-12 нд нийтлэгдсэн байна.

“Бодь интернэшнл” ХХК гэрээний дүнг 213 сая доллараар нэмэгдүүлж, нүүрсний үнийг 60 ам.доллараар тооцжээ

12/ 12/ 2022    7 цаг 05 минут

Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг 12 дугаар сарын 09-ний өдөр нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр 9 гэрээг ил болгох Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд одоогоор ЭТТ ХК-ийн сайтад нууц гэсэн тамгатай 7 гэрээг “ил болголоо” хэмээн тамгалж тавьжээ.

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК / Голомт банкны толгой компани/-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ”-г хамгийн эхэнд байршуулжээ.

Гэрээнд  Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, А.Амундра гэх гурван хүн тус тусын компанийг төлөөлөн гарын үсэг зурсан ч төрийн нууцад хамааруулан тамгалах зөвшөөрлийг мэдээж Засгийн газар, “ЭТТ” ХК-ийн ТУЗ олгосон. Тэр байтугай ҮАБЗ-өөр ч орсон байдаг. Тухайн үед ҮАБЗ-д өнөөдрийн ҮАБЗ-ийн хоёр хүн байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар чухам яагаад гэрээнд нууц хэмээн тамга дарах болсны учрыг сайн мэднэ. Х.Баттулгад дөрлүүлсэн байлаа ч хамтдаа  хариуцлагыг үүрэх ёстой.

“Бодь интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл худалдан авалт, барилгын угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бол “Тавантолгой төмөр зам” ХХК нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тавантолгой төмөр зам”-ынхаа 66 хувийг эзэмшигчийн хувиар энэхүү гэрээг байгуулж, ажлыг хамтран гүйцэтгэхээр болжээ. Үнэндээ Монгол Улсад мөнгө байхгүй учраас дараа төлөх нөхцөлтэйгээр “Бодь интернэшнл” ХХК-ийн мөнгөөр төмөр замын ажлаа хийсэн.

2019 онд байгуулснаасаа хойш 2020 оны зургаа болон есдүгээр сард гэрээнд хоёр ч удаа өөрчлөлт орсон байгаа юм.

Гэрээ байгуулагдсанаас хойш 213 сая ам.доллараар санхүүжилтийг нэмэгдүүлжээ

Гэрээнд төмөр замын ажилд нийт 1 тэрбум 68 сая 577 мянга 163 ам.доллар  шаардлагатай бөгөөд гэрээ байгуулагдахаас өмнө “Монголын төмөр зам” ХХК-ийн захиалгаар гуравдагч этгээд 276 сая 377 мянган 656 ам.долларын ажил гүйцэтгэсэн болохыг тэмдэглэн хэмээн тусгаад 792 сая 199 мянга 507 ам.доллараар тооцож  анх хийсэн байна. /2019 онд ам.доллар 2700 орчим төгрөгтэй тэнцэж байсан гэж тооцвол 2.1 их наяд  төгрөг/

Дээрх 276 сая ам.доллар гэдэг нь Х.Баттулгын “овоолсон шороо” гэгддэг Чингис бондын 280 сая ам.долараар барьсан далангийн төлбөр гэдэг нь ойлгомжтой.

Гэрээ байгуулахдаа “Тавантолгой Төмөр зам” ХХК /ТТТЗ/ руу ЭТТ ХК-ийн 2019 оны 10 дугаар сард шилжүүлсэн 110 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт тооцсон байна. Ингээд ТТТЗ нь гүйцэтгэгч болох "Бодь интернэшнл" рүү энэхүү төлбөрийг гэрээгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Харин “Бодь интернэшнл” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах үлдсэн  682 сая 199 мянга 507 ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллага болон бусад талуудаас мөнгө босгохоор санхүүжүүлэх бөгөөд ЭТТ ХК нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нүүрс нийлүүлж төлөхөөр гэрээлжээ.

Гэхдээ  зургаан сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ахиад л нууц тамгатайгаар Санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Зам тээврийн салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэрээр магадлагдсан ТЭЗҮ-ийн тодотголоор хэмээн 213 сая 430 мянган 672 ам.доллараар санхүүжилтийг нэмэгдүүлжээ.

 /2019 оны дундаж ханш болох 2700 төгрөгөөр тооцвол 576 тэрбум 262 сая 814 мянган төгрөг. Өмнөх 2.1 их наяд төгрөг дээр нэмбэл 2,7 их наяд орчим төгрөгийн ажил болсон гэсэн үг/

Өөрөөр хэлбэл, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн  төмөр зам 267 км гэхээр нэг км төмөр замд  10 тэрбум орчим төгрөг ногдсон байх нь уу.

Мөн гүйцэтгэгчийн дансанд урьдчилгаа төлбөр шилжих үед ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүгээс үүссэн алдагдал болох 1 сая 248 мянган 922 ам.долларын төлбөрийг нүүрсний анхны суурь үнээр тооцож нүүрсээр төлж барагдуулахаар гэрээнд нэмжээ.

Ингээд “Бодь интернэшнл” ХХК  буюу Голомтын Д.Баясгалантай байгуулсан 792 сая 199 мянга 507 ам.долларын гэрээ 1 тэрбум 5 сая 630 мянган ам.долларынх болж өсчээ.

Энэ үед гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж, тамга дарж явсан А.Амундра нь 2021 оноос МАН-ын “Үнэн” сонины эрхлэгч, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гээд МАН-д харьяалагдах болсон нь бас нэг баримт.

Нүүрс нийлүүлэх гэрээ ба нэмэлт өөрчлөлтүүд

ЭТТ ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний үндэслэлд ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Их хэмжээний хэлцэл” хийх зөвшөөрөл олгох 56 дугаар тогтоолыг үндэслэн гэж онцолсон байгаа юм. Таван жилийн хугацаатай гэрээний 5.1-т  Худалдагч нь энэхүү гэрээний дагуу FCA уурхайн ам нөхцөлөөр нийлүүлэх 3,4 дүгээр давхаргын коксжих нүүрсний анхны суурь үнэ нэг тонн нь 60 / жар/ ам.доллар байна гэжээ.

Энэ үнэд нүүрсийг олборлох, шилжүүлэн ачих төлбөр, Монгол Улсын бүх төрлийн татвар хураамж, Монгол Улсад гарах бусад зардал, гүйцэтгэгчээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барихад зориулан олон улсын банк, санхүүгийн байгууллага, бусад талуудаас хөрөнгө босгоход гаргасан бүх зардал багтана гэж заасан байна.

Худалдагч тал буюу “ЭТТ” ХК нь Монгол улсад төлөгдөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НАӨТ болон уурхайн үйл ажиллагаатай холбогдсон бүх татвар, хураамж, төлбөрийг хариуцаж байгаа бол Гүйцэтгэгч болох “Бодь интернэшнл” БНХАУ-д ногдуулж буй холбогдох бүх татвар хураамж, тухайлбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, орон нутгийн татвар хураамжууд, импортын татвар болон бусад хураамжийг хариуцахаар гэрээлсэн аж.

Тэгвэл нүүрс нийлүүлэх гэрээнд гурван ч удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

1.2019 оны 12 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлт оруулжээ. Гэрээний эхний хувилбараар 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нүүрс нийлүүлэхээр тусгасныг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс болгон 2019 ондоо 90 сая ам.долларт ногдох 1,5 сая тонн нүүрсийг  нийлүүлэхээр болсон байгаа юм.

  1. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ахин нэмэлт өөрчлөлт оруулж, ТЭЗҮ-ийн тодотголд заасан 213 сая 430 мянган ам.долларыг нүүрс нийлүүлэх хуваарь хэмжээнд нэмэгдүүлэн тусгажээ.
  2. Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортлосон тохиолдолд суурь үнэ хүчинтэй ба өөр боомтоор экспортловол талууд суурь үнийг шинээр тохиролцоно гэж заасныг Замын-Үүд-Эрээн боомтоор гэж боомтыг нэмсэн байна.

Гэрээнүүдэд орсон нэмэлт өөрчлөлтүүд аль талдаа илүү ашигтай байгаа нь эндээс шууд харагдаж байгаа юм.

Санхүүжилтийн эхний гэрээнд 682 сая ам.доллараар туссан дүн нүүрс нийлүүлэх гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 896 сая болж өссөнийг эндээс харж болно.

 

 

Ахиад “Бодь интернэшнл”-тай 2,5 их наяд төгрөгийн гэрээ маш нууц

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь санхүүжүүлэгч, “Тавантолгой төмөр зам” ХХК нь захиалагч, “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр ахиад л маш нууц тамгатай гэрээг энэ оны зургадугаар сард байгуулсан байна. Гэхдээ энэ удаад толгой дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар биш Л.Оюун-Эрдэнийнх байв.

Богдхан төмөр замын төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт барилгын ажлын санхүүжилтийн гэрээг 734 сая 619 мянга 823 ам.долларын өртөгтэй хийхээр гэрээлжээ. /Ам.долларын 2022 оны ханш болох 3500 төгрөгөөр тооцвол 2 их наяд 571 тэрбум орчим болох нь/ Төлбөрийг мөн л нүүрсээр хийнэ. Гэхдээ 60 ам.доллар биш. Худалдагч гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлох тохиолдолд уурхайн ам нөхцөлтэй хатуу коксжих нүүрсийг 2022 оны 2 дугаар улирлын үнэ нэг тонн тутамд 113.46 ам.доллараар, Замын-Үүд Эрээн боомтоор экспортлох тохиолдолд 114.56 ам.доллар байна хэмээн тусгаж доорх хуваарийн дагуу төлөхөөр гэрээлжээ.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 13. 6 цаг 43 минут

Женко яг эзэн нь

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 12. 7 цаг 46 минут

Жэнко баясгалан амундра дэлгэрсайхан бүгд хамааралтай



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube