Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-05 нд нийтлэгдсэн байна.

Б.Лакшми: 2023 онд инфляц, үнийн өсөлт үргэлжилж иргэдэд бодит дарамт болж ирэхээр харагдаж байгаа

1/ 5/ 2023    7 цаг 00 минут

2023 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-2023 оны төсвийн төслийг таны хувьд юу гэж харж байна вэ? Засгийн газраас төсөв дээр гол тодотгож байсан зүйл нь өөрөө хэмнэлтийн жил гэгдэж байгаа.

2023 оны төсөв бол өмнөх олон жилүүдийн адилаар батлагдлаа гэж харсан. Ямар ч зарчмын томоохон өөрчлөлт байхгүй.

2023 онд ДНБ-ий өсөлтийг 5 хувь, инфляц 8 хувь байхаар төсөөлсөн. Зарчмын томоохон өөрчлөлт гэдэг дотроо нийгэм, эдийн засагт ямар өөрчөлт үзүүлж байгаа вэ гэдгээр авч үзэх нь чухал байсан.

Төсвийн зарцуулалтыг нөгөө өнцгөөс нь харвал энэ бол хөрөнгө оруулалт. Энэ төсвийг зарцуулснаар бид нарт эргээд нийгэм, эдийн засагт ямар нөлөө авчрах вэ, ямар үр дүн гарах вэ гэдгийг бид нар харах ёстой. Төсвийн хэмнэлтийг мөн адил өмнөх жишгүүдээр авч үзсэн байсан. Жишээ нь төрийн байгууллагууд гадаад, дотоод албан томилолтоор явахыг нь хориглох, зочин төлөөлөгч хүлээж авах, тавилга авах , ном хэвлэх ч гэдэг юм уу ийм зүйлсүүдийг хэмнэлтдээ тусгасан байсан.

-Төсөв 1.4 их наяд орчим төргөрийн алдагдалтай батлагдсан. Алдагдалгүй батлах боломж байсан уу? Монголбанкны зүгээс төсвийг алдагдалгүй батлавал эдийн засаг илүү хурдан сэргэх боломжтой гэсэн хүлээлт байсан.

 -Мэдээж төсвийг алдагдалгүй батлах боломж байсан. Улс орныг айл өрх гэж харвал бид нар хэрэглэж байгаа хэрэглээнээсээ илүү зардал гаргаад байж болохгүй. Гол нь бүсээ чангалаад хэрэггүй зарлага, хөрөнгө оруулалтаа танаад алдагдалгүй батлах боломжтой байсан. Сүүлийн үед мөчлөг сөрсөн бодлого гээд асуудлуудыг яриад байгаа. Мөчлөг сөрнө гэдэг нь эдийн засаг буурсан байгаа үед төсвөө тэлэх, эдийн засаг сайн байх үед төсвөө танах гэсэн ийм зарчимтай зүйл байдаг. Манай улсын хувьд өнөө цаг үед мөчлөг сөрсөн бодлого явуулах гэхээр суурь нөхцөл байдал маань нэлээн хүнд болчихоод байгаа.

Эдийн засаг маань саарсан, дээрээс нь гадаад өр төлбөр өндөр байгаа ийм үед дахин алдагдалтай төсөв батлаж байгаа нь бидний хувьд хэзээч гарахгүй өрийн тойрогт орчихсон харагдаад байгаа.

Мэдээлэл харж байхад бид мөчлөг сөрсөн бодлого хийхийн тулд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын зээл авах гэж байна гэсэн мэдээ гарсан байсан. Тэгэхээр бид нар ахиад л нөгөө өр төлбөрөө нэмэгдүүлэх гэж байгаа нь харагдаж байгаа. Мэдээллээс харахад энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулахгүй Төв банкны валютын нөөцийн сан бүрдүүлэхэд ашиглана гэсэн байсан. Тэгэхээр бид өөрсдийнхөө Төв банкны валютын нөөцийг зээл авч бүрдүүлж байгаа нь чамлууштай асуудал.

 -Монголбанкны тооцооллоор 2024 онд инфляц 1 оронтой тоонд орох боломжтой гэсэн тооцоолол байсан.  Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Инфляцийг 2024 он гэхэд нэг оронтой тоонд оруулах нэлээн хэцүү байх болов уу гэж харж байгаа. Өөрөө хэлбэл зөвхөн Монгол Улсын хувьд ч биш ихэнх дэлхийн улс орнуудын хувьд инфляц томоохон толгойны өвчин болж байгаа. Энэ нь ч цаашид үргэлжилэхээр байгаа. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол эдийн засаг төрөлжөөгүй байгаа ийм үед нэлээн хүндрэлтэй байх болов уу гэж харж байна. Яагаад гэвэл бид ихэнх нэр төрлийн бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж байгаа. Бараагаа импортолж байгаа гадаад улс орнууд маань өөрсдөө инфляцтай байна гэдэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа гэсэн үг.

Дээрээс нь үнийн өсөлт, валютын ханш зэрэг мөн хүчтэй нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд 2024 он гэхэд эдийн засаг хараахан төрөлжөөгүй, бид наад захын хэрэглээгээ дотоодоосоо бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдалд байх учраас 2024 онд инфляцийг нэг оронтой тоонд оруулахад нэлээн хэцүү байх болов уу гэж харж байна.

-Гадаад эдийн засгийн байдал Монгол Улсад хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ? Олон улсад Орос-Украйн, Хятад-Тайванийн асуудал гэх мэт.

 -Гадаад эдийн засгийн нөхцөл байдал мөн хүндхэн хэвээр байгаад байгаа. Урд хөрш БНХАУ маань бол цар тахлын нөхцөл байдлаасаа гарч амжаагүй байгаа. Сүүлийн үед албан ёсны  тоон мэдээллээ ч зарлахаа больсон. Мэдээж ОХУ, Украйн руу дайрсан дайны нөхцөл байдалтай хэвээр байгаа учраас Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг урьдчилж харах боломжгүй, эдийн засагт  гэнэтийн цочрол учирч болох эрсдэлтэй хэвээр байх болов уу гэж харж байна.  Яагаад гэхээр геополитикийн хувьд нэмэлт олон нөхцөл байдал ажиглагдаж байгаа. БНХАУ, Тайваний хоорондын нөхцөл байдал яаж эргэх бусад улс орнуудын маргаантай асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй. Гадаад улсуудыг эдийн засгийн хувьд аваад үзэхэд өсөх бус буурна гэсэн прогноз гараад байгаа.

 -Монгол Улсын өрийн бондуудын хэмжээ эдийн засгийн өсөлтийг хойш татахаар хэмжээнд сөрөг нөлөө байгаа юу?

-Монгол Улсын бондуудын өрийн эргэн төлөлтийн хэмжээ эдийн засгийн өсөлтийг хойш нь татахаар хэмжээнд байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын төв банк болох МонголБанк дээр  гадаад валютын нөөц нэлээд бага.

Бондуудаа бид гадаад зах зээлээс босгосон учраас эргэн төлөлт нь гадаад валютаар хийгдэх болохоор энэ нь шууд утгаараа эргээд манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ дээр бид юу хийх ёстой вэ гэхээр мэдээж экспорт нэмэгдүүлэх, хамгийн чухал зүйл нь гадаад хөрөнгө оруулалт татах. Тэгж байж бид гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх түүгээрээ эргээд эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх боломж нь бүрдэнэ.

 -2023 онд иргэдийн амьдралд ямар бодит дарамтууд ирж болох вэ? Эдийн засаг санхүүгээ хэрхэн зөв тооцоолж болох вэ? Сүүлийн жилүүдэд иргэдийн орлогоос илүү зарлагын хувь өссөн үзүүлэлттэй байгаа. Зөвлөмж, зөвлөгөө өгвөл.

-2023 онд инфляц яалт ч үгүй иргэдийн амьдралд нэлээд дарамт болохоор байгаа. Инфляцаа дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө, төгрөгийн ханшны сулралттай холбоотой эргээд худалдан авах чадвар буурна. Иргэдийн гар дээр очих мөнгө буурч эргээд тэр олж байгаа орлого нь инфляцдаа идэгдэж томоохон дарамт учрах эрсдэлтэй.

Хоёрдугаарт зээлийн асуудлуудыг ярих ёстой байх. Иргэдийн хувьд цалингийн, байрны, банкны, банк бусын гээд олон төрлийн зээлтэй байдаг. Энэ жилийн эдийн засгийн хувьд ард иргэд эргээд зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүйд хүрэх, чанаргүй зээлийн хэмжээ өсөх  магадлалтай.

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн гар дээр авч байгаа орлого, цалингийн хэмжээ үнэ цэн буурах зэрэг нь бодит дарамт болж ирэхээр харагдаж байгаа. Иргэд гар дээр ирж байгаа мөнгөн дүн буурахтай холбоотойгоор өөрсдийнхөө зардлуудыг зайлшгүй танах шаардлагатай болно. Өөрсдийнхөө өдөр тутамд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ аваад илүү, дутуу зардлуудаа маш нарийн тооцоолж танах хэрэгцээ гарах болов уу гэж харж байна.

Тэгэхээр үүнтэй холбоотой иргэд өргөн хэрэглээний бараа, хүнсний зүйлсдээ илүү их зарцуулалт гаргах болов уу. Бусад жижиг сажиг, хувцас, гутал зэрэг зүйлсийн худалдан авалт нэлээд буурах хандлагатай. Ард иргэдэд өгөх хоёр дахь зөвлөмж бол иргэд маань санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай. Үүн дээр дахиад л нөгөө зардлуудаа нарийн тооцоолох, илүү гарч байгаа зардлуудаа аль болох хэмнэх, илүү орлого олсон сардаа хадгалж болохуйц хэмжээндээ хадгалж бага орлоготой сардаа хэрэглэх гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй.

 -2023 оныг Монгол Улсын эдийн засгийн хувьд ямар өнгө төрхтэй байна гэж таамаглаж байна вэ?

-2023 онд Монгол Улс эдийн засгийн хувьд сорилтуудтай тулсаар байх болно гэж харж байгаа. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн геополитиктийн асуудал олон улсад хурцадмал хэвээр байгаа. ОХУ, Украйн руу дайрч буй асуудал хэзээ дуусах нь тодорхойгүй, удахгүй бараг нэг жил болох гэж байна. Хоёрдугаарт мэдээж цар тахлын нөхцөл байдал. Гуравдугаарт далайд гарцгүй манай орны хувьд БНХАУ, Тайваны хоорондын асуудал тодорхогүй байгаа.

Монгол Улсын хувьд энэ хэрээрээ эргээд сорилтуудтай тулсаар байх болно. Манай улсын хувьд бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр сонгуулийн өмнөх жил. Сонгуулийн жил нь эдийн засагт нэлээд томоохон нөлөө үзүүлдэг гэдгээрээ онцлог. Гэхдээ саяхан болсон нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаалтай холбоотойгоор сонгуулийг 2023 он болгож наашлуулахыг үгүйсгэхгүй. Эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас Монгол Улсын хувьд сорилтуудтай тулсаар байх болно гэж харж байна. 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



194.233.91.251mark   • 2 сарын 4. 23 цаг 06 минут

Амьдралдаа ядуурлыг даван туулахын тулд алдах бүхнээ хичээ, энэ нь танд сайн зүйл биш, та нэг бөөрөө 760,000 доллараар Fortis эмнэлгийн имэйл хаяг руу зарж болно ( fortis.hospital.in@gmail.com



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube