Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-16 нд нийтлэгдсэн байна.

ХБ сонсгол: Бэрэн группийн Б.Мөнхтөрийн хувийн дансанд 1,5 сая доллар орж, Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ

1/ 16/ 2023    11 цаг 22 минут

Хөгжлийн банкны хулгай, тус банкнаас зээл авч зориулалтын дагуу ашигласан эсэх талаар нээлттэй сонсгол төрийн ордонд болж байна. Тус нээлттэй сонсголд Хөгжлийн банкны удирдлага, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, тус банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд, УИХ-ын гишүүд, АТГ зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бэрэн групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж хувийн хэрэгцээнд ашигласан 1,5 сая доллар, нийт 7,2 сая долларыг зориулалтын бусаар ашигласан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тухайлбал зузаатгал нэрээр 50 мянган ам доллар удаа дараа оржээ. Та үүнийг тайлбарлана уу? Өөрөөр хэлбэл Бэрэнгээс Бэрэн трэйд рүү Бэрэн трэйдээс Мөнхтөр таны хувийн данс руу шилжжээ.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Гангийн үйлдвэр бариад явж байхад гүйцэтгэгч компаниудтайгаа маш олон удаагийн уулзалт хийдэг. Зураг төсөл хийдэг. Томилолтоор явдаг. Энэ мөнгө миний картны зузаатгалд орж байгаа боловч төсөлдөө зарцуулагдаж байгаа гэж ойлгож болно. Гангийн үйлдвэр өөрөө их үнэтэй байдаг. Монголд барьж байгаа үйлдвэрийг аль болох хямдруулахыг оролдож байгаа. Тиймээс зарим эд ангийг захиалга хийж авахдаа бэлнээр тооцоо хийх, ТЭЗҮ-г хямдруулахын тулд гэрээ хийдэг. Тиймээс зарим төлбөрийг хямдруулахын тулд бэлнээр төлөх асуудал байдаг. Нарийн юм ярьж болохгүй байна. Тэгэхээр зузаатгал ч юм уу бүх мөнгө төсөлдөө орсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглоом тоглодог уу?

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглодоггүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Макао чөлөөт бүсэд казиногийн АТМ машинаас маш их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ гараад байгаа. 2018 оны 1 сарын 31-нээс эхлээд казиногийн атм-ээс бэлэн мөнгө гарсан байна. Сингапурт мөн гарчээ. Тийм учраас энэ асуултыг асууж байна. 

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би шүүх дээр баримтаар нотлох болно

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бэлнээр авсан гүйлгээг та авсан юм уу. Үгүй юу. Таны данснаас гараад байгаа мөнгө шүү дээ.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгээд шүүх рүү шилжиж байгаа. Тиймээс нууцын баталгаа гаргасан учраас хариулах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Танд энэ зээлийг авахад нөлөөлсөн, улстөрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй уулзаж ярилцсан хүн байна уу.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Манай энэ төслийг хаана ч яваад танилцуулахад бүх хүн дэмждэг. Надад бол улстөрийн том дэмжлэг байхгүй. Би энэ төсөл, үйлдвэрээ харуулаад л Монгол Улсад ашигтай гэдгээр надад зээл олгогдож явдаг. Улстөрийн нөлөөлөл манай Бэрэн групп-т байхгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та тухайн үед ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Бадамжунай гэж хүнийг таних уу.

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Танина

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Яаж таних уу

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Манай Архангай аймгаас сонгогдож байсан. Улстөрд орсон хүн. Тийм учраас манай Архангай аймгийнхан бүгд танина. Манай нутгийн улстөрч.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та Макао болон Сингапурт энэ хүнтэй уулзаж байсан уу

Бэрэн группийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Сингапурт бол тааралдаж байсан.

Бэрэн групп ХХК-ийн тухайд Хөгжлийн банкнаас 2014 онд 22,7 сая доллар, 2018 онд 4,5 сая доллар, 2017 онд 11,7 сая долларыг тус тус зээл авсан ч чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа. Харин Б.Мөнхтөр нь Хөгжлийн банкнаас зээл аваад буцаан төлж чадаагүй Бэрэн группийн 31,76 хувийн хувьцаа эзэмшигч юм.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.190.86Зочин   • 2023, 1 сарын 16. 21 цаг 43 минут

Бадамжунайгийн хүн ш дээ бхдамжунай мөрийтэй тоголдог энэ хүн бас тоголсон бна ш дээ асуугаад цаг алдаад хэрэггүй ш дэ шууд л бүх хөрөнгийг нь хураагаад шоронд нь хий

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 13 цаг 12 минут

мөрийтэй тоглоомчин хүн хүнээ байдаг гэсэн өөрөөсөө илүү бусдыг бодхуу

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 12 цаг 10 минут

Бузар пизданууд

103.26.195.193Зочин   • 2023, 1 сарын 16. 11 цаг 27 минут

Хөгжлийн банкны мөнгө татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод алдсан хулгайч байнашдээ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube