Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-20 нд нийтлэгдсэн байна.

МҮБХ: Барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг орууллаа

1/ 20/ 2023    15 цаг 35 минут

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчлөв.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар Монгол бөхийн өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул МБӨ-нд байрлаж буй 1998-2003 онд МҮБХ санхүүжилтийг шийдвэрлэн зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар боллоо.

14


Сэтгэгдэл (14)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.43Зочин   • 2023, 1 сарын 22. 20 цаг 02 минут

тэр даваа болгон дээр бариа масааж иллэг амраах гэсэн зүйлүүдийг байлгамааргүй байна.хоёр барилдаж эхэлсэн л бол барилдуулж дуусгах хэрэгтэй.тэгэхгүй нэгнэ барилдах гээд байдаг нөгөөнө өөх ч биш булчирхай ч биш баймааргүй байна.засуулууд шаарддаг баймаар байна,гарцаагүй тохиолдод болиуулах

139.5.217.235Ахмад бөх сонирхогч.   • 2023, 1 сарын 22. 23 цаг 32 минут

Тийм шүү. Бүрч барилдах хугацааг нь 20 минутаас хэтэрүүлэхгүй болгох, нэмэлт цагийг нь чү 20 минутаас ихгүйгээр шийдмээр байгаа юм. Ингэвэл үзэгч олон түмэн ээ илтэд хүндэтгэсэн сайхан болно доо. Хоёрын хооронд нүглийн нүдийг гэдэг шиг засвар хэрэггүй ээ.

66.181.160.196Зочин   • 2023, 1 сарын 22. 15 цаг 21 минут

Үзүүр түрүүний бөхийн барилдааныг хаялцтал барилдуулвал ямар вэ ?

192.82.82.72Зочин   • 2023, 1 сарын 22. 12 цаг 10 минут

Энэ тэнцүүхэн барилдаад хаялцахгүй удвал бага цолтойг давуулах хэрэгтэй. Амлаж авчихаад хаяж чадахгүй бол муугийн шинж. Эсвэл хөнгө жинтэйг нь давуулаа.

66.181.160.82Зочин   • 2023, 1 сарын 21. 23 цаг 46 минут

хаяцахгүй удаж буй 2 бөхийн идэвх санаачлага хархын оронд гар барилдаан хийлгээд давуулбал болох юм шиг санагдлаа бодоод туршаад үзвэл...

66.181.161.192зочин   • 2023, 1 сарын 22. 10 цаг 47 минут

хха

202.126.88.79Зочин   • 2023, 1 сарын 22. 6 цаг 36 минут

Юун гар барилдаан тэнэг юм уу ха ха

202.179.25.54Зочин   • 2023, 1 сарын 21. 21 цаг 44 минут

Za yahav ahic garcee tehdeel durem budyuleg heveeree bna wli boloh bogino hugacaand idevhtei tgmceltei bsrilduulah heregtei Baric songodig asuudsl ulam udaasruuldag wsuudal shuu Caasid bolovsrongui bolgoh shaardlagatai

103.161.242.96Бөхийн фэн   • 2023, 1 сарын 21. 17 цаг 19 минут

Энэ нь зөв.

192.82.84.11Допинг   • 2023, 1 сарын 21. 13 цаг 04 минут

Ямар ч олигтой ахицгуй еерчлелт, еерчлелт гэхэд ч хэцуу л юм даа, 50 мин ч бас л их хугацаа шуу, хэнийг ч хангалттай залхаана

39.7.58.72Цэдо   • 2023, 1 сарын 21. 12 цаг 00 минут

Идэхээр нь дүгнэж байхаар барьц сонгосон нь дээр

66.181.161.5Зочин   • 2023, 1 сарын 21. 8 цаг 17 минут

Зөв байна. Аливаа спорт шүүгчийн саналаар л шийддэг. Сүүлийн 10 минут надад таалагдахгүй байсан. Бүх барилдааны турш гэж нэмэлт хийсэн бол зөвөө. Ер нь бөхийн холбоо бас тэргүүн давгүй ажиллаж байгаа шүү. Амжилт

66.181.161.116Зочин   • 2023, 1 сарын 20. 20 цаг 04 минут

Юун минут санунт вэ? Зүгээр л эрт үеийн бөх шиг байгаа,. Харин үзүүр түрүүний 2 бөх хэт удаан зогсвол 2ууланг нь хасаад 4т үлдсэн 2 бөх түрүү үзүүр болдог болгочихооч. Тэгвэл наадуул чинь тэгж пээдэлзэхгүй шүү дээ. Дээр үеийн бөхийн эурагтай одоо үеийн гүзээнүүдийг харьцуулаад үзээч. Ямарч ур идэвхи байхгүй.

202.126.88.79Түвшин   • 2023, 1 сарын 22. 6 цаг 46 минут

Зөв би бас тэгж бодоод байгаа юм минут заах нь зөв Хасдаг болчихвол хэн хасагдахыг хүсэх вэ эсвэл Зохицно эсвэл унавал унаад давбал давна гээд шийдсэн мэхээ хийж идвэхтэй барилдах бишүү Би бөхийн холбоог ажилж байна гэж ойлгодог Хүн болгоны санаанд тааруулж зохицуулж болдоггүй юм шүү



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube