Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-23 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон

1/ 23/ 2023    6 цаг 40 минут

үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө
Төрөл Тахилгын байгууламж
Түүхэн эрин үе Хүрлийн үе
Он цаг НТӨ II-I мянган
Салбар Археологи

Хүрлийн үеийн тахилгын онгон


Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж.

    Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна.
    Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, Монголын төв хэсэгт ажилласан В.В.Радловын экспедицийн судалгаанд Хануйн голд байх хэдэн хөшөө чулуу хамрагдсан байна. Харин манай орны баруун бүс нутагт ийм төрлийн дурсгалыг анх А.Гранө тэмдэглэсэн байдаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Цагаан голын хөндий, Тахилгат Үзүүрийн зүүн суганд байх зэрэгцээ дөрвөн хөшөө чулууны гар болон гэрэл зургийг нийтэлсэн явдал юм. 
    Манай улсын хэмжээнд хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгоны судалгаа маш хомс байгаа нь энэ дурсгал нь археологийн мэдээлэмж бага байдагтай холбоотой. 
    Хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгон нь Түрэгийн үеийн тахилгын онгонтой үүрэг зориулалт болон хэлбэрээрээ ерөнхийдөө адил мэт боловч гадаад зохион байгуулалт, бүтцээрээ эрс ялгаатай байдаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд маш энгийн, ихэвчлэн 1×1-2×2 м хэмжээтэй дөрвөлжин, эсвэл 1×2-1,5×3 м орчим тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй байх ба хөшөө нь хашлаганы дотор талд зоолттой байх ба ихэнх тохиолдолд урд болон зүүн урд, баруун урд талд нь жижиг цагариг хэлбэртэй дагуул байгууламжууд байдаг. Тахилгын жижиг цагариг байгууламжууд нь хамгийн цөөндөө 3-4 байдаг бол дээд тал нь хэдэн 10-аар байх нь бий. Үүнээс гадна бас нэг онцлог нь тахилын хашлаганы дотор талыг Түрэгийн үеийн тахилгын онгон шиг битүү дараастай хийдэггүй бөгөөд газрын уул хөрсөөр нь үлдээсэн байдаг. 
    Хашлага бүхий хөшөө чулуу хүрэл ба түрүү төмрийн үеийн дурсгал болох буган чулуутай зарим талаар төстэй мэт байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, хиргисүүрээс зайтай тусгай талбайд хөшөө чулууны адил дөрвөлжин хашлаганы дотор талд буган чулуугбайрлуулсан тохиолдол нэлээд түгээмэл байдаг. Энэ нь буган чулуун хөшөөг хожим энгийн хөшөө чулууны оронд орлуулан босгож ашигласан тохиолдол юм. 
    Холбогдох он цагийн хувьд зарим судлаачид дөрвөлжин хашлаган доторх хөшөө чулууг Түрэгийн үеийн тахилгын онгон бололтой хэмээн андуурах явдал гарч байсан хэдий ч дийлэнхийг нь хүрэл-түрүү төмрийн үеийн хүрээнд буюу НТӨ II-I мянганд авч үздэг. (Н.Баярхүү)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube