Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-25 нд нийтлэгдсэн байна.

Лу.Гантөмөр “наргилын жимсийг сэгсэрч” чадах уу

1/ 25/ 2023    6 цаг 30 минут

УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдснаар АН-ын дарга дүрмийн дагуу суудлаа тавьж өгөхөөр болсон.  Гэвч С.Эрдэнэ намын тамга, бүртгэлийг тас атгаж, АН хэд хуваагдан дотооддоо сонгуульдсаар гурван жилийн босго элээлээ. Цаасан дээр нэрийг бичээд Улсын Дээд шүүхийн хаалгаар ордог ч шүүхийн тамганд бүдэрсээр Ардчилсан нам лав дөрвөн ч даргын нэртэй болоодохсон.  Арга буюу 2022 онд Үндсэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг нь Дээд шүүх хүлээн зөвшөөрч, АН-ын Үндэсний бодлогын хороонд намын даргаа сонгох эрх өгсөн. С.Эрдэнийн, Х.Баттулгын, Ц.Элбэгдоржийн хэмээн хэд хэд хагарч, цуураад үл эвлэх болсон АН сонгуулиас урьтаж ямартай ч хэд хэдэн удаа хуралдаж, индрийн өмнө хэдэн хүн зогсоож, гар гараасаа барилцлаа.

Дээд шүүхээс олгосон эрхийн дагуу хэмээн чанга дуугаар зарласаар АН-ын Үндэсний бодлогын хорооны 383 гишүүнийнхээ 70 гаруй хувийг цуглуулан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгоодохов. Гэхдээ энэ бол ахиад л босгоны цаана өрнөсөн. Одоогоор юун түрүүнд хаалганы өмнө АН-ын “хуучин” дарга С.Эрдэнэтэй тэгнээд хэвтчихсэн байгааг мартаж болохгүй.

С.Эрдэнэ “АН-ын ҮБХ-ны болон Их хурал гээч хууль дүрмийн бус улстөрйн жүжиг шоу мэт хурлууд нь хүчингүй бөгөөд АН-ын мянга, мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм. Эндээс Лу.Гантөмөр, С.Баярцогтын хэн ч гарсан эрхзүйн чадамжгүй хууль бус дарга байх болно” хэмээн өөрийн нүүр номоор дамжуулан олон нийтийн сүлжээнд "би хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ илэрхийлсэн юм.

Уг нь, АН  оршин тогтноод хэдийнэ 30 гаруй жил болсон.  Монголын улстөрд тэргүүлэх байр суурь эзэлж, тэргүүн эгнээнд явж байсан нам. Гэтэл цагаан цаасан дээр хараар бичээд Улсын Дээд шүүхээс “батлав” хэмээн тамгалчихсан дүрмээ ч ягштал мөрдөж чадахгүй, ядаж л цоолоод тайлбарлачих толгой хуульчгүй, эх захаа олохгүй нэгэн сонгуулийн жилийг барлаа.

АН хүчгүй, нэгдэлгүй, бяргүй,тархигүй байх нь эрх баригчдад л ашигтай. Ардчилсан нам муухай харагдах тусам тэд рингэн дээр улам итгэлтэй зогсч байна. МАН хүрээгээ тэлж, АН-ын орон зайг улам хумигдсаар. Энэ бол илт харагдаж, мэдрэгдэж байгаа үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр иргэдийн улстөрчдөд итгэх итгэл уруудаж байгаа ч МАН-ын хувьд өрсөлдөгчгүй рингтэй байхад итгэл зэрэгт санаа чилээх шаардлагагүй.

МАН нээлттэй, ардчилсан, ил тод, хүний эрхийг дээдлэн хүндлэгч хэмээн ээлжит Их хурлынхаа индэр дээрээс эхлэн өнөөдөр ч зарласаар буй. Бид шинэчлэгдэж чаддаг, бид ардчилсан удирдлагатай, бид ард түмэнтэйгээ хамт хэмээн пиардаж байна. Харин АН “бид дотоод ардчилалтай” хэмээн “солиорч”, намыг хувийн өмч, өндөр байшин мэт аашлах хэдэн хүний гарын аясаар далбилзаж, хууль ёсны дарга, тамганыхаа ард гарч чадахгүй байсаар уруудав.

МАН-ын залуус улс төрд зүй ёсоор тохиолддог ахмадын суурийг эзлэх буюу “наргилын жимсийг сэгсэрч” намынхаа дотоод асуудлыг гартаа атгаад, төрийн толгойд заларчихсан байхад АН-ын залуус “0”-ын цаас гартаа барьчихаад хөгшин бурхинуудынхаа хажуунаас холдож чадахгүй зогсоо харагдана.

Дээд шүүхийн тогтоолоор ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгогдсон гэх УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан Лу.Гантөмөр улс төрд бол шинэ хүн биш. Харин АН-ын хувьд “идэр залуусын нэг”. Гэвч  Дээд шүүхээр хүлээн зөвшөөрөгдвөл С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын өмнө мөр шүргэлцэх чадал түүнд бий юу.  Гар нийлж, “наргилын жимсийг сэгсэрч” чадах багтай бил үү.  Эсвэл ээлжит дарга нарын замналыг үргэлжлүүлж, наргилын жимсний сүүдэрт суух уу. Гэхдээ энэ бол дараа, дараагийн асуудал болоод байна.

Одоогоор түүнд С.Эрдэнийн дээгүүр харайх, Дээд шүүхийн босгыг давах гээд хууль ёсны тамгыг гартаа оруулах хүртэл хэд хэдэн саадыг туулах нь юу юунаас чухал байна. Гэхдээ түүнийг АН-ыг сонгуульд хөтлөх лидер мөн үү гэдэгт АН-ын гишүүд эргэлзсээр байгаа нь туйлын үнэн билээ.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.26.131Зочин   • 2023, 1 сарын 25. 19 цаг 12 минут

Гөлөгнүүд нэгдээсээ

66.181.161.99Зочин   • 2023, 1 сарын 25. 11 цаг 02 минут

Butehgui ee



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube