Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-26 нд нийтлэгдсэн байна.

Э.Хүслэн: Өрөг дээр хэн нь илүү холыг зөв харсан нь ялдаг

1/ 26/ 2023    9 цаг 16 минут

П.АМГАЛАНБАЯР

“3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа даамны олон улсын их мастер Э.Хүслэнг урилаа. Тэрбээр долоон настайгаасаа даамаар хичээллэж, монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дархалсан авьяаслаг тамирчин. Э.Хүслэн 12-тойдоо насанд хүрэгчдийн ААШТ-д III байрт орж, дэлхийн даамны холбооны мастерын болзол хангасан хамгийн залуу даамчин юм. Мөн 2015 онд Близ, 2016 онд турк даамын Монголын анхны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Харин 2019 онд Туркт болсон 100 буудалт даамын үндсэн төрөлд түрүүлж Монгол Улсаас дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. 

 

-Оны өмнө ААШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын гурван төрөлд түрүүлж олон улсын их мастерын болзлыг хангасан. Энэ үе сандрал, догдлол дүүрэн цаг хугацаа байсан болов уу?
- Энэ тэмцээнд түрүүлбэл олон улсын их мастерын болзол хангах боломжтой байсан. Тиймээс тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнөөс сэтгэл зүйгээ бэлдсэн. Намайг ямар арга барилтай тоглодгийг сайн мэддэг Монголын тамирчид маань  хамт оролцсон учраас өрсөлдөөнтэй байлаа. Тэмцээний үеэр аль болгох  сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн. 


-Энэ тэмцээнээс ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцох эрхээ авсан байх аа?
-Энэ жилийн есдүгээр сард Өмнөд Америкийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. 2020 оны ААШТ-ээс алтан медаль авснаар оролцох эрхээ авч чадлаа. Өнгөрсөн ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд Ази тивээс медаль хүртсэн тамирчин одоогоор байхгүй. Тиймээс миний ойрын зорилго бол Ази тивийн анхны медалийг эх орондоо авчирах. Би 2019 онд ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцож байсан. Тэр үед жаахан байсан учраас өөрийгөө соръё л гэсэн зорилготой байсан. 


-Сайн өрсөлдөгч хүчтэй тамирчныг бүтээдэг. Таныг хурцалдаг, хүчтэй  өрсөлдөгч олон бий юу?
-Би өрсөлдөгчиддөө хичээгээрэй гэж хэлдэг. Учир нь тэд хүчтэй байж амжилт гаргах тусам би илүү байхын төлөө хичээж хөдөлмөрлөж, өөрийгөө хурцална. Монголын тамирчид хүчтэй. Харин бусад орноос Хятад, Оросын тамирчид өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж чаддаг.
-2019 оны ДАШТ-ий сүүлийн шатанд ОХУ-ын тамирчинтай тунаж,  сонирхолтой тоглолт үзүүлсэн. Их өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
-Хамгийн сонирхолтой нь 2015, 2016, 2019 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод ОХУ-ын тамирчинтай гурван жил тунаж аваргын төлөө өрсөлдсөн. 2019 оны ДАШТ-ий үеэр бид хоёрын тоглолт 4-5 цаг үргэлжилсэн. Хөлгөө хараад хэрхэн тоглох вэ гэж төвлөрдөг учраас ямар хугацаа өнгөрснийг анзаардаггүй. Тоглолт дууссаны дараа намайг хүлээж байсан ээж минь “Удаан тоглолт боллоо” гэж хэлж байсан.  Дүнгээ сонсоод дэлхийн аварга боллоо гэхэд итгээгүй. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Тухайн үед миний насны ангилалд 4-5 орны 60 гаруй тамирчин оролцсон юм.


-Тэмцээний үед сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Би багадаа тэмцээний өмнө их догдлолтой, тэмцээн эхлэхээр сандраад  хожигдчих вий гэсэн сэтгэл зүйн айдастай байдаг байсан. Энэ үед өрөгөө тайван тоглож чадахгүй алдаа гаргах нь бий. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сэтгэл зүйгээ удирдаж сурч байна. Намайг сонирхлоо дагаад амжилтын төлөө тэмүүлэхэд гэр бүл, найз, нөхөд, сургуулийнхан маань үргэлж дэмжиж, урам хайрладагт баярладаг. Би даамаар хичээллэснээр зөв сонголт хийх, тэвчээртэй байх гээд олон зан чанарыг өөртөө суулгасан. Мөн даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг учраас алсын харааг хөгжүүлдэг. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube