Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-27 нд нийтлэгдсэн байна.

Хил нээгдсэний дараах зэсийн үнийн сэргэлт, Монголд ирэх өгөөж

1/ 27/ 2023    12 цаг 08 минут

 Оны эхнээс болон Хятад улс ковидын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсний дараачаас нэг тонн зэсийн үнэ тасралтгүй өссөөр өнгөрсөн баасан гарагт 9324 долларт хүрлээ. Энэ бол 3 сарын дараа нийлүүлэх фьючерс гэрээний үнэ бөгөөд 2022 оны 10 дугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өсчээ.

Харин долоо хоногийн турш үргэлжлэх Хятадын Цагаан сарын баярын үеэр тус улсад эдийн засгийн идэвхжил саарсан тул үнийн өсөлт түр зогслоо.

Зэсийн үнэ цойлсон гол шалтгаанууд

Хятад улс хилээ нээнэ гэдэг нь өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлчээр тодорхой болсноос хойш, мөн тус улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн билээ. 

2022 оны 2-7 дугаар сард Лондонгийн металлын биржид хийсэн фьючерс хэлцлийн үнэ 10648 доллароос 7164 доллар хүртэл унаж байсан бол 7-10 дугаар сард 7300 – 8100 долларын хооронд тогтворжоод байв.  Үнэ даруй 30 гаруй хувиар огцом унасан нь Хятад улсад зэсийн эрэлт буурч, улс орнуудын төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгасантай холбоотой байлаа.  

Өнгөрсөн 2022 оны туршид америк долларын ханш чанга хэвээр байсан нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг юм. Гэтэл зах зээлд 200 мянган тонн зэсийн хомсдол үүсээд байлаа. Долларын ханш чангарсан нь бусад төрлийн валютыг эзэмшиж буй трейдерүүдийн хувьд доллароор зэс худалдан авах нь илүү үнэтэй тусаж байв. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн мессеж цацагдаж байгаа нь зэсийн үнэ өсөхөд бага зэрэг нөлөөлсөн болов уу.  

Нөгөөтэйгүүр, зэсийн томоохон олборлогч Перу улсад Ерөнхийлөгч ба Конгрессыг огцруулах, шинэ Үндсэн хуулийг батлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт бараг 2 сарын турш үргэлжилж байгаа нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг доголдоход хүргэлээ. Зэсийн нөөцөөр /14%/ дэлхийд Чилийн дараа 2 дугаарт, зэс олборлолтоор 3 дугаарт /1,3 сая тн/ ордог Перу улс 1 дүгээр сарын 3-наас хойш дэлхийн зах зээлд зэс нийлүүлэхгүй байгаа нь хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, үнэ ханш өсөхөд нөлөөлөв. Үүнтэй зэрэгцээд зэсийн хамгийн том олборлогч улс болох Чилийн уурхайнуудын олборлолт энэ онд 6 хувиар буурна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн нь нөлөөлсөн байх талтай.

Түүнээс гадна, Лондонгийн металлын бирж, Шанхайн металлын биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 186,4 мянган тонн болж буурчээ. Энэ бол дэлхий даяар хоёрхон хоногт хэрэглэх нөөц юм.

Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, энэ 2023 оны хувьд зэс нь алт, эрдэнэшиш ба түүхий нефтиэс илүү ашигтай бүтээгдэхүүн байх болно гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаа ажээ.

"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банкны хийж буй таамаглалаар, 2023 онд нэг тонн зэсийн үнэ 11 мянган доллар, 2024 онд 12 мянган долларт хүрч шинэ дээд амжилтуудыг тогтоох ба 2023 оны дундаж үнэ 9750 доллар байна гэсэн тун өөдрөг таамаглалыг дэвшүүллээ.

Нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн зорилтыг хэрэгжүүлнэ гэж үзвэл, 2030 он хүртэлх хугацаанд нийлүүлэлтийн хомсдол 50 сая тоннд хүрнэ гэсэн таамаглалыг дэлхийн томоохон зэс олборлогч Glencore корпораци дэвшүүлж байна. Учир нь, Хятад болон бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.Өөрөөр хэлбэл, зэс бол ногоон эрчим хүчинд шилжихэд хамгийн ихээр шаардагдаж буй металлуудын нэг юм.  

Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагтай ажээ.  

Өөдрөг таамаглал ба зэсийн өгөөж 2023 онд

Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ оны эхнээс 10 гаруй хувиар өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа нь засгийн газраас баталсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэм үзүүлэх нь лавтай. Ялангуяа Оюутолгойн далд уурхай 2023 оны эхний улиралд багтан ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулахаар төлөвлөж буй энэ үед зэсийн үнэ 9 мянгаас давсан нь монголчуудын хувьд тун сайн мэдээ. Ойрын жилүүдэд Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд хагас сая орчим тонн зэс /баяжмал хэлбэрээр/ олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болно. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэх болно.

Харин энэ 2023 оны хувьд Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрнэ гэх төсөөллийг Сангийн яам гаргасан ба зэсийн дундаж үнийг 8400 доллар орчимд байхаар улсын төсөвт тусгажээ.

Харин Голдман Саксын таамагласан оны дундаж үнээр тооцвол энэ онд зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байна. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube