Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-30 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл

1/ 30/ 2023    6 цаг 40 минут

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд
Төрөл Булш оршуулга
Түүхэн эрин үе Хүрлийн эхэн үе
Он цаг НТӨ 1780-1630 жил
Салбар Археологи

Мөнххайрханы соёл

 
Монгол Алтайн ноёлох оргилуудын нэгийн нэрээр нэрлэгдсэн хүрлийн эхэн үеийн оршуулгын өвөрмөц дурсгал.

     Мөнххайрханы соёлыг Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологи” төслийн шинжилгээний анги анх Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Алтайн ноён оргил Мөнххайрханы хормойд орших Улаан говийн үзүүр гэдэг газар 2003 онд илрүүлэн олж, малтан шинжилсэн байна.

     “Мөнххайрханы соёл”-ын дурсгал өнөөгийн байдлаар манай улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутгийг хамарч тархаж байсан нь тодорхой болжээ.

     “Мөнххайрханы соёл”-д хамаарах дурсгалын байршил зүйн онцлог нь гол дагасан хөндийн дэнж дэвсэг газар, уул, толгодын нар ээсэн энгэр газруудад байрлана. Энэ соёлын дурсгал оршуулга, тахилгын байгууламж гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Эдгээр нь нэг дор зэрэгцэн оршихоос гадна тус тусдаа байх явдал ч бий. Булш нь тэг дугуй, тэгш дөрвөлжин гэсэн 2 үндсэн хэлбэртэй. Булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш, хиригсүүрийн адил овойж харагддаггүй, дараас чулууд тэгш тэвхгэр харагддаг. Дугуй хэлбэрийн булшны хэмжээ 3-40 м хүртэл голчтой байна. Тэгш дөрвөлжин хэлбэртэй нь дунджаар 3х3 м,  6х6 м,  8х4 м зэрэг олон янз. Тахилын байгууламжууд нь том, жижиг харилцан адилгүй хэмжээтэй тохиолдоно. Булшны дараас чулуудын төв хэсэгт зууван дугуй хэлбэртэй оршуулгын нүхтэй болох нь тодорхой мэдэгддэг. Булшны том жижиг байхаас үл хамааран оршуулгын нүхний хэлбэр, нүхийг дүүргэсэн чулууны байдал, хэмжээ өөрчлөгдөхгүй. Оршуулгын нүхний хэмжээ нь дундажаар 0.7-1.2 м, 0.8 м гүн байдаг. Нүх нь баруун урдаас зүүн хойшоо чиглэлтэй байна. Нүхэнд хүнээ толгойг нь зүүн хойш хандуулан атийлган хурааж тавьсан байдаг.

     Оршуулгын дурсгалаас модон бариултай, нэг талдаа иртэй, үзүүр нь үл ялиг ээтэн махир богино хүрэл хутга, дөрвөлжлөн давтаж үзүүрлэсэн модон иштэй хүрэл зүү, ясаар хийсэн халбага, цагаан чулуун сувс, ясаар хийсэн хүзүүний зүүлт зэрэг эд өлгийн зүйлс олддог. Оршуулгад дагалдуулсан ясан халбага, хүрэл хутга, хүрэл зүү зэрэг эдлэлийг хүний хөлийн өвдөг, нуруу, бүсэлхий хавьд тавьдаг нь нийтлэг ёс заншил бололтой.

     Тахилгын байгууламж нь 3 хэлбэр байгаа нь мэдэгдэж байна. 1-р хэлбэр нь тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун өрлөг бүхий эргэн тойрон чулуун хөшөөтэй, 2-р хэлбэр нь дугуй хэлбэртэй эргэн тойрон чулуун хөшөөтэй, 3-р хэлбэр нь чулуун хөшөө босгон тавьсан байгууламж байна. Эдгээр тахилгын байгууламжид мал амьтны ясны үлдэгдэл, эд өлгийн зүйл байхгүй, магадгүй дүрсийн бэлгэдлээр тахилын зан үйлээ илэрхийлж байсан бололтой.

     Радио-карбоны шинжилгээгээр “Мөнххайрханы соёл”-ын холбогдох он цаг нь НТӨ 1780-1630 онд холбогдохоор гарсан байна. (Н.Батболд)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube