Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-30 нд нийтлэгдсэн байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ

1/ 30/ 2023    9 цаг 17 минут
 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүдбоомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах юм.

Тодруулбал, тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргана гэсэн үг.

-ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТУРШИЛТЫН ТЭЭВРИЙГ ХИЙСНЭЭР УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАХ БАЙСАН Ч ЗОГСЖЭЭ-

Иймд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээврийг эхлүүлж “ачаа бараа тээвэрлэх” гэрээг ч зарим аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэдэг.

Тодруулбал, Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “албан даалгавар” гарсан тул, Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/хуралдаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлүүлэх сонирхол бүхий компаниудад 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр албан санал хүргүүлж, шинэ төмөр замаар туршилтын тээвэр эхлүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эхэлж байсан байдаг.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам

Улмаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги болоод Замын-Үүд чиглэлд төмөр замын “туршилтын тээвэр” эхэлж Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн экспортын ачаа тээврийг амжилттай тээвэрлэж нэлээдгүй ажил өрнөж, уг төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил хангагдана гэж байсан юм.

-С.БЯМБАЦОГТ САЙД БОЛСНООР “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ТУРШИЛТЫН ТЭЭВЭР Ч ХИЙГДЭХГҮЙ БҮРЭН ЗОГСЖЭЭ-

Гэтэл 2022 оны аравдугаар сар /2022.10/-д Засгийн газрын гишүүд солигдож Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож, Л.Халтар ажлаа өгсөн.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт томилогдож Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр зогсож, цаашид хэрхэн нь тодорхойгүй МТЗ ТӨХК ч ажилгүй дөрвөн сар зогсоод байгаа ажээ.

Энэ талаар зарим эх сурвалжууд, “Шинэ сэргэлтийн бодлогоо дэмжихгүй, салбарын сайд нь салбараа нурааж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нухчин дарж буй жишээг С.Бямбацогтын үед үзэж байна. Энэ бол тээврийн салбарын түүхэнд байгаагүй ухралт. Өмнөх сайд Л.Халтар нь салбараа мэддэг байсан тул Тавантолгой-Зүүнбаян чиглэлд туршилтын тээврийг эхлүүлж, өдийд төмөр замыг жигдрүүлчих байсан юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хармасангүй дурдсан байна.

Тодруулбал, бүтээн байгуулалтын ажил нь дуусаж, ашиглалтад орсон төмөр замаар Монгол Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааны адилаар "тээврийн гэрээ"-нд үндэслэж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын аюулгүй байдлыг хангаад, аж ахуй нэгжүүдийн экспортын тээврийг зохион байгуулах нь С.Бямбацогт сайд болон МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын үндсэн нэг ажил нь баймаар. Гэтэл сайд солигдсон төдийд л хилийн боомтыг төмөр замаар холбох, “Боомтын сэргэлт”-ийн бодлого  нь алдагдаж буй нэг жишээ нь МТЗ ТӨХК-ийн эзэмшилд очоод буй “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам” болоод байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube