Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-30 нд нийтлэгдсэн байна.

Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга

1/ 30/ 2023    13 цаг 18 минут

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар эхлээд түгжрэлээ ойлгохыг уриаллаа. Тэрээр:

"Хот байгуулна гэдгийг гишгэх газаргүй болтол нь барилга барина гэж ойлгож болохгүй баймаар. Хот гэдэг хүндээ ээлтэй, зөв төлөвлөлттэй, авто замын сүлжээ сайтай, хаягжилттай, орц гарц нь ойлгомжтой гээд наад захын олон шалгуурт нийцэх ёстой. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга. Хот доторх болон хороолол доторх авто зам үй зайгүй сүндэрлүүлсэн барилгын бөөгнөрөлд тэлэх боломжоо хязгаарлуулжээ. Нэгэнт хүн машин, барилгажилт гурав нь нэмэгдсээр байгаа нийслэлийнхний авто зам дээрх түгжрэл, түгжрэлээс үүдсэн их стрессийн үндсэн шалтгаан нь зах замбараагүй барилгажилт байна.

Хот байгуулалтын мэдээллийн санд нэгэн сонирхолтой баримт бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийслэлд хэчнээн барилга, орон сууц барьсныг харуулжээ. Тодруулбал, 2005 оноос өмнө Баянгол дүүрэгт 889, Баянзүрх дүүрэгт 989, Хан-Уулд 504, Сонгинохайрхан дүүрэгт 426, Сүхбаатар дүүрэгт 564, Чингэлтэйд 448 барилга, орон сууц бүртгэлтэй байсныг архивлажээ. Өөрөөр хэлбэл, 20-иод жилийн өмнө Улаанбаатар нийт 3800 гаруй барилгатай, хүн ам, авто замын хөдөлгөөн, барилгажилт сийрэг байжээ. Энэ тоо өссөөр 2023 оны эхний улирлын байдлаар хэрхэн өссөнийг дурдъя.

Орон сууцны зориулалтаар 4655, Үйлчилгээний 2397, Сургуулийн 236, Цэцэрлэгийн 294, Эмнэлгийн 148, Аялал жуулчлалын 1863, Амины сууц 2449, Бусад чиглэлээр 15214 барилга сүндэрлэж, нийт 27260 орчим барилга байгууламжтай болжээ.

Энэ нь нэг талдаа хот өнгө төрхөө засаж, барилгын салбар тэр хэрээр хөгжиж, бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байгааг харуулж болох ч нөгөө талдаа авто замын сүлжээг өргөтгөх, хот доторх уулзвар, авто зам, тойргуудыг сайжруулахад ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Зам нь тэлэхгүй, нэвтрэх урсгалаа сайжруулахгүй, зогсоолын талаар яриад ч нэмэргүй, давхар замын сүлжээ мөрөөдөл болох тусам авто машины түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарчуудын түгжрэлээс үүдсэн бухимдлын суурь шалтгаан нь барилгын зөвшөөрөл замбараагүй олгосон, төлөвлөлтгүй хотжилт яах аргагүй мөн.

20-иод жилийн өмнөөс л өнөөдрийн бухимдлын шалтгаан эхэлсэн байхад үүнийг тооцохгүйгээр бөглөрч байна, тагларч байна гэж хашхираад тусыг олохгүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн гэх судалгааг харлаа. Үүнийг дагаад автомашины тоо нэмэгдэнэ. Цаашид бид нэгэнт үүссэн бөөгнөрлөө хэн нэгэн асуудал хариуцсан сайд, дарга даамал болоод ч шийдүүлж чадахгүй. Гагцхүү зөв шийдэл гаргаад, түүнээ тодорхой цаг хугацаанд гүйцэтгэж чадвал төвөггүй түгжрэлээ цэгцэлнэ. Тиймээс одоогоос дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна. Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол, авто замын түгжрэл зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм. Өнөөдрийн бидний туулж буй түгжрэл, хотжилтын гайг 1970-аад онд Сөүл, Япон, Хятадын хотууд ч туулж байжээ.

Сөүл хот гэхэд л 7 орчим сая хүнтэй болж, орон сууцны хомсдол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж байжээ. Төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийхийн тулд шилжилт хөдөлгөөнийг хориглох, хотын оршин суугчдадаа татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл хот уруу шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох, гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутаг уруу шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл хотод төвлөрөх хандлага эрс буурч, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон байгаа юм. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд 50 жилийн өмнөх Сөүлийн бэрхшээлийг ижил төстэй аргаар даван туулах зайлшгүй шаардлагатай тулж байна. Хатуу, зоримог бодлого хэрэгжүүлж, түгжрэл, хотжилтынхоо шалтгааныг ойлгож байж хотоо задлах, хүн амаа сийрэгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлнэ" гэв.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.113.62зочин   • 2023, 1 сарын 30. 15 цаг 12 минут

Тайлбаргүйгээр хэрэгжүүлбэл нэг арга байна.2000 оны нийслэлийн сансараас авсан зургийг жил жилээр харьцуулж хар хаана хэн ямар барилга хэний зөвшөөрөлөөр бариулсан. Ямар ногоон байгууламж байгаад устгасан байна. Жагсаалт гаргаад дүгнэлт хийгээд ёстой их хурлын түр хороогоороо оруулна уу. эсвэл хуулийн байгууллагаар шийдүүлнэ үү. Үүнд хүүхдийн тодолготой газарууд яаж өгсөн мөн гарна. Сансараас авсан зураг байх биз ээ. Зөрчилийг төлүүлж түгжрэлийн зардалд авна. Иргэд төсвөөс төлдөг буруу.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube