Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

Хоёрдугаар сард болох спортын онцлох үйл явдлууд

2/ 1/ 2023    10 цаг 17 минут

2023 оны хоёрдугаар сар спортын ертөнцөд олон тэмцээн, өрсөлдөөнтэй сар байх хуваарь гарчээ. Энэ сард болох спортын томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Чөлөөт бөх             

02.01-05. Чансаа олгох эхний тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох оны эхний тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод болно.

 02.23-26. Чансаа олгох хоёр дахь тэмцээн. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох оны хоёр дахь тэмцээн Египетийн нийслэл Каир хотод болно.

 

Сагсан бөмбөг

02.02-10. Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 15 тоглолт хоёрдугаар сард болно.

 02.24-26. FIBA Asia Cup. Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны тоглолт Улаанбаатар хотод болно. Тус шатанд Монгол, Малайз, Тайланд, Хонконг, Сингапур, Гуам улсууд тоглоно.

 02.20. NBA All Star. NBA-ын 2022-2023 оны улирлын "Бүх оддын тоглолт" Солт Лейк хотын "Vivint Arena"-д болно. Бүх оддыг тоглолтын гарааны 10 тоглогчийн нэрс тодорсон.

 

Е-Sport

01.31-02.12. IEM Katowice 2023. 1 сая ам.долларын шагналын сантай Катовиц Мастерс тэмцээн Польш улсад болно. Тус тэмцээнд Монголын IHC Esports оролцоно.

02.22-03.26. ESL Мэргэжлийн лиг. ESL-ээс CSGO-н мэргэжлийн лигийн 17 дахь улирлын тэмцээнийг Мальт улсад зохионо. Энэ тэмцээнд Монголын IHC Esports баг оролцоно.

02.17-19. BLAST.tv Paris Major 2023: Asian Qualifier. Парис мажорын эрх олгох Азийн аварга буюу "Asia-Pacific RMR" тэмцээнд оролцох эрх олгох Азийн урьдчилсан шатны тэмцээн online хэлбэрээр болно. 8 баг оролцох тус тэмцээний дөрөв нь 02.15-16-ны хооронд болох нээлттэй урьдчилсан шатны тэмцээнээс шалгарна.

02.25-26. Intel Extreme Masters Spring 2023: Asian Qualifier. ESL-ээс зохиодог IEM хаврын их дуулга Бразил улсад болно. Тус тэмцээнд оролцох ганц эрхийн төлөөх Азийн сонгон шалгаруулалт online-аар болох бөгөөд Хятадын Lynn Vision болон Монголын IHC Esports, Eruption, Team Renewal багууд өрсөлдөнө.

 02.22-03.05. The Lima Major 2023. DPC 2023 оны улирлын эхний мажор Перу улсын нийслэл Лима хотод болно. Dota 2-ын мажор тэмцээн анх удаа Өмнөд Америкт болж буй нь энэ юм. Тус тэмцээнд Зүүн Өмнөд Азийн бүсээс 3 баг оролцох баг "DPC SEA 2023 Tour 1: Division I" лигийн хамгийн өндөр оноотой гурван баг оролцоно. Тус лигийн "Geek Slate" багт Монголын NARMAN (Р.Нардмандах) тоглодог.

01.31-02.21. DPC SEA 2023 Tour 1: Division II. DPC лигийн Зүүн Өмнөд Азийн доод лигийн тоглолтууд online хэлбэрээр болно. Тус лигт оролцож буй найман багийн нэг "Myth Avenue Gaming"-т Монгол тамирчин khishka (Б.Хишигбат) тоглодог.

01.16-02.07. Lunar New Year 2023. "GGWP Esports"-аас зохиож буй лигийн тэмцээн online хэлбэрээр болж байна. Тэмцээнд Монголын "Purple Paradox" баг оролцож байна.

 

Жүдо

02.04-05. Парисын их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Парисын их дуулга Францад хоёр өдөр үргэлжилнэ.

02.16-18. Тел Авивын их дуулга Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Тел Авивын их дуулга Израил улсад гурван өдөр үргэлжилнэ.

 02.1-11. Club World Cup. FIFA-аас тивдээ аваргалсан клубүүдийн хооронд зохиодог Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад болно.

 

 Холимог тулаан

02.05. UFC Fight Night. Heavyweight жинд АНУ-ын Деррик Льюис болон Молдавын Сергей Спивац нар Лас Вегас хотын үдшийн оргил тулаанд учраа таарсан.

02.12. UFC 284. UFC Аваргын бүсний төлөөх 284 дэх тулаан Австралид болно. Энэ өдөр Lightweight жингийн аваргын төлөө Оросын Ислам Махачев, Австралийн Александер Волкановскийтой хүч үзнэ.

02.19. UFC Fight Night. Bantamweight жинд Эквадорын Марлон Вера болон АНУ-ын Кори Сандаген нар Лас Вегас хотын үдшийн оргил тулаанд учраа таарсан.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube