Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 379 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 119 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 260 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн гэнэ. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд зургаан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.
Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 21.6 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 46.2 хувь нь 2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирүүлсэн байна. Дүн мэдээнээс үзэхэд Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллага 90 хувиас дээш үзүүлэлттэй яваа гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.