Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгджээ

2/ 1/ 2023    15 цаг 50 минут

Өнөөдрийн байдлаар манай улсад 12 биржээр 37 койн арилжаалж буй аж. Харин манай улсад 2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 430 нь залилах гэмт хэрэг аж. 2019 онд койноо залилуулсан гэх хэрэг бүртгэгдээгүй бол 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, 2023 он гарснаас хойш найман хэрэг бүртгэгджээ. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Сэргэлэнбаатар "Манай улсад 2022 оны хоёрдугаар сараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий. Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэнийг бүртгэх, хянан шалгах ажлыг Санхүүгийн зохицуулагч хороо хариуцах юм. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.19, 18.20 дахь зүйл ангид өөрчлөлт орсон.

Салбарын үйл ажиллагаа, арилжааг урвуулан ашиглан ашиг олж байгаа этгээдүүдэд цагдаа, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийх хуулийн зохицуулалттай болсон гэсэн үг.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас СЗХ-ноос виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар 12 крипто бирж байна.

Цагдаагийн байгууллагаас 2020, 2021, 2022 онд крипто биржүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ салбарт орох гэж байгаа хүн санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байгаагүй, санхүүгийн чадавхтай байх, мөн биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Хуулийн дагуу, зах зээлийн зарчмаараа үнэ ханшаа тогтоогоод явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж шалгадаг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Илт залилангийн шинжтэй, босгосон мөнгөө хувьдаа ашиглаад тээврийн хэрэгсэл, байр авсан хүмүүсийг шалгаад явна" гэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс койн, токен бусдад санал болгоод хөрөнгө босгосон этгээдүүдтэй холбоотой дөрвөн хэрэг байгаа аж. Бүртгэгдсэн нийт хэргийн дийлэнхийг буюу 430 нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэн "Б" нь Монгол Улсын 25 иргэнийг залилан 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр өнөөдөр долоон жилийн хорих ял авсан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube