"Боинг" компани Вашингтон мужийн Эверетт хотод мягмар гарагт 747 цувралын сүүлчийн нисэх онгоцоо үдэх ёслолоо хийлээ. ус компани ийм онгоцыг 53 жилийн турш үйлдвэрлэсэн юм.
Ёслолын дараагаар ачаа тээврийн хамгийн сүүлчийн 1574 дэх "Боинг 747" онгоц захиалагчийн зүг хөдөлнө.
"Боинг 747" онгоц үйлдвэрлэлийн барилга нь эзэлхүүнээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог. "Сиэтл Таймс" сонинд бичсэнээр, 2012 онд сүүлчийн оргил үедээ Боинг компани Эверетт хотын 40 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байв.
Анхны 747 хөтөлбөрийн анхны өргөн биетэй шинэ нисэх онгоцыг 1968 оны 9-р сард угсарч, 1970 оны 1-р сарын 22-нд анхны захиалагчдад хүлээлгэн өгчээ.
"Боинг 747-8" загварын хамгийн сүүлийн үеийн зорчигч тээврийн онгоц нь Номхон далайг дамнасан болон бусад холын замд бараг 470 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм.
Сүүлийн 20 жилийн хугацаанд агаарын тээврийн компаниуд илүү хэмнэлттэй хос хөдөлгүүртэй нисэх онгоцонд шилжсэн нь 747 цувралыг зогсооход хүргэж байгаа юм.
Эх сурвалж: Синьхуа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.