Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно.
2023 оны 02-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-29, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19..-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -8...-10 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.