Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-06 нд нийтлэгдсэн байна.

М.Цэнгүүн: Намайг сандрахад өвөө маань “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ” гэж тайвшруулж байсан

2/ 6/ 2023    10 цаг 31 минут

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Цэнгүүнтэй ярилцлаа.

- Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өндөр амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг М.Цэнгүүн гэдэг. Би БГД-ийн Усан спорт сургалтын төвд 3 жил хичээллэж байна. Би сэлэхдээ өвөөгөөсөө үлгэр жишээ авдаг. Өвөө маань хурдтай, хүчтэй, чийрэг хүн байдаг. Өвөө шигээ мундаг хүн болох юм сан гэж хүсдэг. Надтай хамт Словени улсын Блед хот руу тэмцээнд явсан. Миний оролцсон тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс хамгийн түрүүнд алтан медаль авахдаа үнэхээр их баярлаж, баярын нулимс унагасан. 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль, 25 метрийн мэлхий сэлэлтээр мөн алт медаль, 25Х4 багийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн.

-Олон улсын анхны тэмцээндээ оролцсон гэж сонссон. Сандрал байсан уу?  

- Хамгийн эхэнд 50 метрт сэлэхэд даарсан “Яана даараад живчих вий дээ” гэж бодсон. Тэр үед манай өвөө “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ тайвшир” гээд би тэр тухай бодож тайвшраад тэмцээндээ оролцсон. Бусад төрөлд зүгээр байсан.

-Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ хэдэн төрлөөр зохион байгуулагддаг вэ. Хэдэн хэмийн хүйтэн усанд сэлсэн бэ?

-Крантны хүйтэн ус +12 градустай байдаг. Харин миний тэмцээний ус +5 градус, илүү хүйтэн гэсэн үг. Би сэлэхээсээ хоёр өдрийн өмнө хүйтэн усанд орж биеэ дасгасан. Миний хувьд ганцхан мэлхий сэлэлтийн техник мэднэ. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээн гурван төрөлтэй. Мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт, өврөөр даллах сэлэлт гэсэн 3 төрөл байдаг. Би үлдсэн хоёр сэлэлтийн техникийг сурна гэж бодож байгаа.

-Европт очиход чамд хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?

-Европт очиход хүмүүс нь соёлтой байсан. Хаашаа ч харсан инээсэн, баярласан хүмүүс. Машинууд нь соёлтой дүрмээрээ явдаг юм байна лээ. Манай Монгол Улс тийм болоосой гэж хүсэж байна.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн больё гэж боддог вэ?

-Том болоод эмч болохыг хүсдэг. Манай удамд эмч байдаг. Багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Одоо “Күнз” сургуулийн 5-1 ангид сурдаг. Математикийн хичээлдээ маш их дуртай. Тоо бодохоор толгой маань сэргэдэг юм.

-М.Цэнгүүн чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Бас бэлтгэлээ ямар давтамжтай хийж байна?

-Чөлөөт цагаараа сэлдэг, дуу сонсдог, унтдаг. Сэлэхээр бие чийрэг болж, уурласан үедээ дуу сонсохоор тайвширч, унтахаар энергиэ нөхдөг. Би бэлтгэлээ БГД-ийн Усан спорт сургалтын төвд 7 хоногт зургаан удаа хийдэг. Нэг удаагийн бэлтгэл 2 цаг гаруй үргэлжилдэг. Энэ хугацаанд 1.5 км зайнд сэлдэг. Амьсгалын дасгал хийгээд байх тусам ядардаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй51 минут 42 секундын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ56 минут 57 секундын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ2 цаг 47 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив3 цаг 12 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө3 цаг 41 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон3 цаг 50 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube