Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-24 нд нийтлэгдсэн байна.

С.Бадрал: Миний биеийн хаанаас ч чимхсэн зураг, түүхийн дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа

2/ 24/ 2023    7 цаг 30 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа Түүх, соёлын дурсгалт өв цуглуулагч Сүхбаатарын Бадралыг онцоллоо. Тэрбээр Зураач, уран барималч мэргэжилтэй. Урлаг судлалын ухааны доктор, профессор юм.

Та аль нутгийн хүн бэ?

Монгол хүүхдүүд яаж өсдөг билээ. Малын захад, хотон дотор яаж бужигнаж өсдөг билээ. Тэр л сайхан уламжлалаар бага насаа өнгөрөөсөн дөө. Миний нутаг бол Баянхонгор аймгийн Баянговь гээд Их богд уул гэж, Цаст цагаан уул ч гэж нэрлэдэг, Алтайн өвөр ч гэж нэрлэдэг ийм сайхан уулынхаа өвөрт л Буурал аавынхаа тоонот нутагт л хүн болсон доо. Миний буурал аав бол Ламын гэгээний агуу лам Жамбалзундуй гэж улааны шашны их том хувилгаан байсан даа. Тэр хүний л өв дурсгалыг л авч үлдсэн, түүний тахил их шүтээнийг өвлөсөн сайхан хөгшчүүлийн нэг л дээ.

Таны хамгийн анхны дурсгалын зүйл гэвэл ямар зүйл байдаг вэ?

Ерөнхийдөө бол багадаа тоглож байсан шагайнаас авахуулаад л жижиг сажиг модон сийлбэр ч байдаг юуу, миний буурал аавын сийлсэн зүйлс, хүн малын дүрсээр тоглож байсан л даа. Зурсан хөзрөөр нь тоглодог. Тэгээд манай нутагт Нууцатын булаг гээд сумынхаа хойхно бий л дээ. Одоогоор бодох юм бол 2 км хүрэхгүй. Тэр үедээ бол 10-аад км юм шиг л хол бодогддог байлаа л даа. Тэгэхэд манайх сумын төвд сүү зөөх гээд ирж байсан. Тэгээд буурал ээж маань тэрүүхэн дэрсний цаана булаг байгаа. Миний хүү очоод ус аваад ир гээд данх өгөөд явуулахгүй юу. Би өнөөх данхыг нь чирээд л усан дээр оччихоод тэгээд л... алаг эрээн чулуутай л даа. Тэгээд тэндээс ус хутгаж байсан чинь нэг улаан чулуу шиг юм харагддаг юм. Сайн харсан чинь тэмээний дүрс байх юм. Энэ яасан сонин дүрс вэ гээд аваад үзсэн чинь мод байна. Тэр нь бүр нэвчээд ус шингэчихсэн тийм сайхан, жижигхэн хөөрхөн, эрхий хуруунаас томхон шиг тэмээний сийлбэр олж билээ.

Танай гэрт орж ирсэн хүний нүд тогтохгүй бэлчмээр юмаа. Таныг энэ их шашин соёлын өвийг цуглуулахад нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

Өвөөгийн маань үлгэрлэж явсан зүйлс, өсөхийн цагт харж үзсэн зүйлс их нөлөөлсөн дөө. Өвөөд маань нэг даллагын сав байсан. Их сонин сонин зүйлс байдаг байсан. Болороор хийсэн үхэр байсан. Нэг хөл нь хугарчихсан байсан юм. Энэ яагаад хугарчихсан юм бэ буурал ааваа гэсэн чинь намайг өрх тусгаарлаж гарахад 100 үхэр өгч, энэ даллагын савыгн нээсэн юм аа. Тэгээд манайхныг дүрвэж явахад тэмээ туйлаад энэ хугарсан юм гэсэн. Тэрнэээс хойш манайх үхэргүй болсон юм гэж ярьж билээ. Түүнээс хойш бодоод л явдаг байсан. Тэгээд Орост Санктпетербургт сурч байхдаа Египетийн баримлаас санаа авч, арай модерн маягийн урт хөлтэй болгож хийгээд ангийнхаа Тажикстан оюутнаар цутгуулж байлаа. Өвөг дээдсийнхээ шүтээн сахиусыг сэргээхэд лус баясаж, өвөг дээдсүүд баярладаг юм уу тэгээд л надад өмнө байсан судар дээр нэмэгдээд ганц нэг судар ном ирээд л хүн амьтан авах уу гээд л цуглуулгууд маань нэмэгдсэн дээ...

Хамгийн гол нь Ленинград, одоогийн Петрбург хотод чинь Эрмитаж, Оросын музей зэрэг гайхамшигтай музей олон. Оросууд чинь ямар гайхашигтай юм чуглуулчихсан юм бэ. Энэ чинь Оросоос гадна дэлхийн их өвийг цуглуулчихсан юм байна ш дээ. Ийм сайхан юмыг Монголдоо байгуулвал сайхан юм даа, цуглуулбал сайхан юм даа гэж бодож явдаг байлаа.

Тэгээд л ТҮЦ, хуучны эдийн дэлгүүр байгуулагдаад л, хааяа зах дээгүүр явж байхад жижиг сажиг юм боломжийн хэрээр авна шүү дээ. Их мөнгөтэйдөө биш бас нэг жаахан юм, хувцас авах гэж явсан бол тэрнээсээ илүүчлээд л, жаахан жааханаар цуглууллаа. Хамгийн гол нь сэтгэл байвал сайхан өв дурсгалууд ирдэг.

Зураач болсон түүхээсээ хуваалцвал?

Буурал аавд нэг модон самбар, төмөр самбар ч байсан. Тэр дээр өөхөн тос түрхээд үнс хөрвүүлж асгачихаад надад зуруул хийгээд өгчихдөг. Тэгээд л би тэр дээр нь зураад, чоно, янз янзын амьтан зурна. Тэгээд буурал аав чоныг ингэж зур, тэгж зурна гээд тэгэхээр нь би тэрийг нь дуурайлгаж зурна. Ингэж өөрийгөө саатуулдаг байсан. Тэр бол ер нь бас их оюун ухаан, танин мэдэхүйд их чухал юм болсон. Тэгээд ер нь өөрөө дүрслэх урлагийн зураач, уран барималч мэргэжлээр явсан даа.

Та шинэ уран бүтээлээ туурвиж байгаа бололтой. Юун тухай өгүүлсэн зураг вэ?

Манай Монголын ардын дуунд байдаг шүү дээ. Цагаан сарын шинийн нэгэн болоод ирвэл дээ хөө гэж сар нарандаа мөргөөд гарваа хө гээд цагаан эсгийгээ дэвсээд энэ тэр гээд нэг сайхан мөр байдаг шүү дээ. Тэрийг л одоо бэхэн зурагтаа үлдээх юмсан гэж л энэхүү бүтээлээ зурж байгаа юм.

Таны хүүхдүүдээс таньтай ижил сонирхолтой хүүхэд бий юу?

Гурван хүүхэд гурвуулаа Дүрслэх урлагийн сургууль төгсөөд Хятдад хэлний бэлтгэлд яваад Италид Ромын академид 3 жил магистерт сурч, төгсөж ирсэндээ манай том 2 охин бол. Отгон хүү маань Японд магистер хамгаалах гээд хэлний бэлтгэлд сурч байна даа. Тэгээд энэ бүхэн чинь бас л ном цуглуулгын буян юм даа. Тэгээд яахав миний мэргэжлийг л авч, өвлөж явж байна даа.

Би Дүрслэх урлагийн академи, сургуульд ирээд 30 гаруй жил багшиллаа. Тэгээд одоо миний шавь нараас одоо Италийн Ромын академи, Флоренцийн академи, Репиний урлагийн академид одоо гурван ч хүн сурч байна. Дахиад ч зарим нь явна гэж байна. Тэгээд л Солонгосын урлагийн сургууль, тэгээд л ерөөсөө Германд, ингээд л явсан хүмүүс нэлээн байна даа. Яахав ер нь энэ мэргэжлийнхээ буянаар л энэ сайхан урлагийн мөн чанарыг таньж, нууцад нь нэвтэрч, бараг биеийн хаанаас ч чимхсэн энэ зураг дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа.

Та номонд их дуртай бололтой. Таны цуглуулгын бараг талаас илүү нь ном байх юм.

Дүрслэх урлагийн дурсгал, дүрслэх урлагийн өв, судар номын өв дурсгал, ёс заншлын холбоотой зарим нэг дурсгалуудыг ингэж хадгалж хамгаалж байхын зэрэгцээ ном гэдэг гайхамшигтай юм даа. Тэгээд манай мэргэжлийн талын номнууд, Монголын түүх, гадаадад гарсан Монголын тухай номууд, Чингис хааныхаа холбоотой, Хубилай хааныхаа холбоотой ном зүйлсийг бас нэлээн цуглуулж ирлээ дээ. Өөрийнхөө цуглуулгад байсан Чингис хааныхаа холбоотой тийм судар номыг эмхэтгэсэн номыг Чингис хааны өв судлалын хүрээлэнтэй хамтран эрхэлж гаргалаа. Энд бол миний цуглуулгад байгаа “Чингис хааны Алтан товч” гэдэг судар зэрэг нэлээн хэдэн судрууд орсон байна. Ер нь бол Чингис хааны холбоотой гадаадад гарсан ийм ном хэвлэлийг нэлээн цуглуулсаан. 1000 орчим ийм ном бий. Америкт нэг сая хувь хэвлэгдсэн Жэк Уэтерфордын ийм хатуу зөөлөн хавтастай ном байдаг. Энэ дээр миний дөрвөн бүтээл ингэж бэхэн зураг орсон байдаг. Сая Чингис хааны одонгоор шагнагдсан шүү дээ энэ хүн. Энэ миний нэг гаргаж байсан Чингис хааны өв соёл гээд 2006 онд гаргаж байсан ном байна. Миний судалгааны номууд гэвэл 20 гаруй ном бий шүү.

Монголчууд түүх соёлын өв, дурсгалын үнэ цэнийг хэр мэдэж байна гэж та боддог вэ?

Би 2006 онд Яармагт хашаа аваад, тэндээ 2 давхар байшин бариад, нэг давхарыг нь сунгаад тэндээ Чингис хааны өв соёл музей байгуулсан юм. “Аа хоёр нөхөр явж байснаа л хүүе энд чинь музей байдаг юм байна. Билет нь хэд вэ гэж байна. Би тэгсэн 1000 төгрөг өө гэтэл хнн 2 талх авчих юм байна шүү дээ хахаха” гээд яваад өгсөн. Тэгээд одоо яах вэ хүмүүс тэр цагаас хойш өв соёлыг нэлээн ойлгодог болж байна. Монгол улс соёлын яамтай болж байна. Чингис хааны энэ сайхан музейг улс байгууллаа.

Та энэ их цуглуулгуудаараа дахин музей нээх бодол байдаг уу?

Байлгүй яахав. Эхэлчихсэн шүү дээ. Чингис хааны өв соёлын музейг анх байгуулж байсан хүний хувьд одоо Баянхошууны баруун салаанд зусландаа 4, 5 жил л байшин барьж байна. Энэ жилээс гадна талыг нь эмульсдээд дотор заслыг нь хийчихвэл бараг энэ жил музейгээ нээчих болов уу гэж бодож байна.

Танайхаар гадаад жуулчид их зочилдог гэсэн. Таны цуглуулгуудыг хэрхэн хүлээж авч байх юм?

Хятадын хэдэн хүн манай зүйлсийг үзэх гэж ирсэн юм. Нэг компани л гэсэн байх. Тэгсэн чинь “Монголын энэ өндөр өв соёлыг хадгалж, цуглуулж байгаад баярлалаа” гэнэ үү. Хятадууд тэгж хэлж байгаа шүү дээ надад. Монголчууд маань надад хэлэх ёстой байтал тэд надад хэлсэн. Бас Нидерландын нэг өргөмжит консул ирснээ... “Хөөх хэлэх үг, хийх бүтээлээрээ Монголоо алдаршуулсан” гэж намайг магтсан. Францууд ирсэн чинь “таны музейд Монголын түүх нүдний өмнө жирэлзээд өнгөрч байна” гэнэ үү. Тийм сонин сайхан зүйл хэлдэг юм. Энэ мэт олон сайхан үгийг сонсч явлаа. Сайхаан сайхан. Энэ өв дурсгалын буян их. Хамгийн гол нь энийг Монголчууддаа ойлгуулж, ухааруулж ингэж явах нь л их чухал байгаа юм.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.122З.Ариунболд.   • 2023, 2 сарын 24. 13 цаг 36 минут

Ангийн найздаа урам бүтээлийн өндөр амжилт,эрүүл энх байхын эрхэм ерөөлийг хүсэн ерөөе.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube