Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-03 нд нийтлэгдсэн байна.

П.Цэнгүүн:Би гурилынхаа үнийг нэмнэ. Учир нь ШӨХТГ намайг торгосон

3/ 3/ 2023    7 цаг 26 минут

“Би гурилынхаа үнийг нэмнэ. Учир нь ШӨХТГ намайг торгосон. Тэр торгуулийн мөнгийг хаанаас авах вэ. Та нараас л авна. Ашгийн татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хэн төлөх юм бэ. Би юу. Үгүй хэрэглэгчид л төлнө. Хэрэглэгчийн нуруун дээр л очино. Бодит байдал энэ” хэмээн “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн өчигдөр “Мөнгө ба Инфляци” сэдвээр тавьсан илтгэлийнхээ үеэр хэлэв.

Тэрээр “Төр махны үнэ, гурилын үнэ тогтвортой байна шүү. Бид үнийг чинь тогтворжуулна. Үнийг чинь хянана, барина гээд ШӨХТГ, Засгийн газар, Монголбанк нь хянана. Бага хүүтэй зээл өгсөн болохоор бодлогын гэрээ байгуулаад чи махны үнэ өсгөвөл торгоно гэдэг. Бизнес эрхлэгчийн хувьд эхлээд бага хүүтэй зээл гэхээр ахиухан ашиг олчих юм шиг байна, махаа жаал нөөцөлье гээд нөгөө зээлээс нь аваад гэрээ байгуулчихдаг. Гэтэл Засгийн газраас үнээ барь гээд шахаад дарамталчихдаг. Хаана ч, хэзээ ч  ямар ч Засгийн газрын үнийг барьж тогтворжуулах бодлого бүтэлтэй болж байгаагүй. Үргэлж бүтэлгүйтэж нурж унаж байсан. Амжилттай болсон түүх байхгүй шүү. Хөгжлийн банкны жишээ бол энэ. Нэг нөхөр Хөгжлийн банкнаас гучин хэдэн тэрбум төгрөг зээлээд гурилын үйлдвэр барьчихсан. Орчин үеийн техник, технологитой, сайхан үйлдвэр. Харамсалтай нь, энэ үйлдвэрийг баригдахаас өмнө хориод гурилын үйлдвэр байсны нэг нь манайх. Гурилын үйлдвэрүүдийн нийт хүчин чадал нь 10 сая хүнийг гурилаар хангахаар байхад нэмж бариад зээл авчихаж байгаа юм. Өнөөдөр тэр үйлдвэр нь гацсан дампуурсан. Хямрааж байгаа зүйл чинь энэ. Ямар ч судалгаагүй, тооцоо буруу хийснээс бизнесмэнүүд хохирдог. Та нар Хөгжлийн банкнаас хэдэн махны үйлдвэр барихаар зээл авсныг мэдэх үү.

Монгол Улсын хувьд дотоодын хэрэгцээгээ хангах махны үйлдвэр, зоорь хангалттай. Гэтэл мах боловсруулах үйлдвэрт зээл өгч л байдаг. Одоогийн Засгийн газар ахиад л зооринд зээл өгөх тухай яриад явж байна. Цемент бас ялгаагүй. Нэг банкнаас гурваас дөрвөн компани цементийн үйлдвэрт зээл авсан. Зээл аваад үйлдвэрээ барьсан. Санаж байгаа бол цементийн үнэ өссөн. Яагаад гэж үү, зээл аваад эхлээд үнэ нь өсдөг. Уг нь цементийн үнийг бууруулах гэж үйлдвэр барьсан чинь эсрэгээрээ хоёр гурав дахин өсчихсөн. Тэгээд эргээд буусан.Тийм учраас энэ зээлийн тэлэлт гэдэг маш аюултай зүйл. Бизнесмэнүүдийг буруу юманд хөрөнгө оруулахад хөтөлдөг. Алдаа гаргахад, эдийн засгийг буруу гольдиролд оруулахад чиглэдэг. Банкуудын 2022 оны ашгийг анхаарч харсан бол 5 банкны ашиг нийлээд 1 их наяд төгрөг болсон байна” гэв.

Манай улсын хувьд Жон Майнард Кейнсийн төрийн зохицуулалтгүй эдийн засаг нь улс орныг хямралд хүргэдэг гэсэн төрийн зохицуулалттай эдийн засгийн онолыг баримталдаг. Их сургуульд ч энэ онолоор заадаг бол “Алтантариа ХХК-ийн захирал П.Цэнгүүний хувьд Австрийн их сургуулийн “макро-микро эдийн засаг хамтад нь хувь хүний сонголт, үйлдэл дээр суурилсан, субъектив хувьсгал, капитал, мөнгө, бизнес гэх мөчлөгийн онол”-ын талаар мөнгө ба инфляцийг тайлбарлахыг зорьсон гэдгээ өөрөө хэлж байв. Тэр өөрийгөө хувиараа бизнес эрхлэгч, эдийн засгийн онолыг сонирхогч, хувиараа судлаач хэмээн  тодорхойлсон.  Австричуудын хувьд эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг гол асуудал гэж үзсэн. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр эдийн засагт сүйрэл гамшиг авчирдаг. Инфляци бол барааны өсөлт биш зөвхөн мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт болохоос  бараа таваарын үнийн өсөлт огт биш гэдэг бөгөөд энэ онолд төр маш дургүй байдаг гэв. Инфляци нь маш их гамшиг авчирдаг. Хэт их мөнгө хэвлэж, зах зээл рүү оруулснаар эзэнт гүрнүүд сүйрсэн түүх бий.  

Тиймээс “Төрөөс мөнгө хэрхэн зарцуулсан бэ гэж асуухаасаа өмнө хэрхэн мөнгө олсон бэ гэдгийг асуу. Эндээс инфляци бий болох уу үгүй юу гэдэг хамаардаг” хэмээн Австрийн эдийн засгийн онолыг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд танилцууллаа.

Лекцийнхээ явцад тэрээр “Статистик бол худлаа шүү. Монгол Улсын инфляци 2022 онд 14 хувьтай гарсан байхаа. Та нар итгэцгээ. Би гурилынхаа үнийг 80 хувиар нэмсэн, будаа 70 хувиар өссөн, махны үнэ ямар байлаа. Инфляци яаж 14-15 хувь байх вэ. Би Чех руу явах дуртай. Зарим бүтээгдэхүүний үнэ өсчээ. Манай харьцуулахад үнэхээр шалихгүй. Гэтэл инфляци нь 15 хувьтай гарсан гэж байсан. Голланд 13 хувь гэж байсан. Итгэх эсэх нь та нарын асуудал” хэмээн тэр Австрийн их сургуулийн эдийн засгийн  онолыг Монголынхоо жишээн дээр тайлбарлав.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 14 цаг 47 минут

Дахиад торго. Гахай хэд хүртэл нэмж чадах нь уу харья л даа. Ийм тэнэг гахай ац гэж бх уу. Та минь ээ. Үнээ 10000 төгрөг болтол нь торгочихооч. Үнэн тэнэг ац юм аа.

103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 12 цаг 25 минут

Шаар минь наад үйлдвэрийг чинь улс босгож бүтээсэн юм. Түүхий эдийг чинь тариаланчид тарьж ургуулсан юм. Чи бол хэн ч биш бол зүгээр л бөлдөгөө маажиж өмхийгөөр унгасан зүгээр л нэг гудамжны дамын наймаачин. Одоо сагаж эхэлж чаддаг юм бол чи наад үйлдвэрээ буцаагаад төр ард түмэнд нь өгчих. Тэгээд ард түмнээс хумсалсан дамын наймааны орлогоороо үйлдвэрээ бариад ав л даа. Чам шиг хувалз чадахгүй л дээ. Үе удмаар хорт хавдар тусаж 7 удмаараа сүйрээсээ. Хувалз минь чи зүгээр тэр чех руугаа зайл.

103.212.117.44Зочин   • 2023, 3 сарын 3. 12 цаг 16 минут

Ард иргэдээ Төрийн 3 өндөрлөгт хандах цаг нь боллоо. Нэг муу хувалз ард түмний хүчээр баяжаад одоо төр ард түмнийг ингэж биднийг дорд үзэж доромжижл бна. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал ингэж хэрэгжиж бна. Төр хаана бна аа. Энэ шудрага эрх тэгш нийгэм мөн үү. Бид ийм нийгмийг хүсээгүй хүсэхгүй бна.



ШИНЭ МЭДЭЭ

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья2 цаг 1 минутын өмнөИшиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая2 цаг 19 минутын өмнөНомхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав2 цаг 21 минутын өмнөГавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа2 цаг 21 минутын өмнөЖинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ2 цаг 23 минутын өмнөХОРИН НЭГ2 цаг 24 минутын өмнөОюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв2 цаг 25 минутын өмнөС.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна2 цаг 27 минутын өмнөЗээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья2 цаг 28 минутын өмнөХогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно2 цаг 32 минутын өмнөБоловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25
 Facebook Twitter Youtube