Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-06 нд нийтлэгдсэн байна.

“Германы гоо бүсгүй” тэмцээн жилээс жилд гоо бүсгүйд тавих стандартаа өөрчилж байна

3/ 6/ 2023    14 цаг 53 минут

 "Германы мисс-2023" энэ сарын 4-ний амралтын өдөр болж,  Штутгартаас ирсэн 20 настай Кира Гейс тэргүүн миссээр тодорч, 25 мянган еврогийн шагнал хүртжээ. Тэрээр шагналаараа залуучуудад зориулсан платформ бүтээнэ гэсэн зорилготой байгаагаа ярьсан гэнэ. “Германы мисс-2023” тэмцээнд оролцохоор 15 мянган эмэгтэй мэдүүлгээ өгсөн бөгөөд 2 дугаар сарын 28-ны мягмар гарагт финалд шалгарсан 10 оролцогчийн нэрсийг албан ёсоор зарласан байна.

Тэдний дунд трансжендер эмэгтэй байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Энэ бол тэмцээний түүхэн дэх анхны тохиолдол биш. Заскиа фон Барген нь Фридрихсфен тосгонд өөрийн эцэг эх, гурван дүүгийн хамт амьдардаг трансжендер эмэгтэй.

Гэр бүлийнх нь хуучны зургаас түүнийг хүү болохыг харж болно. Тэрээр охин шиг хувцаслаж, тэдэнтэй тоглох дуртай байж. Таван настайдаа өөрийгөө охин шиг санадаг гэж эцэг эхдээ хэлсэн гэнэ. “Эцэг эх маань маш эрт ойлгосон учраас намайг үргэлж дэмжиж байсан юм. Сургуульд орохдоо, хүүхдүүд намайг элэглэн шоолж, дээрэлхэх вий гэсэндээ хөвгүүн шиг хувцасладаг байсан. Гэхдээ 11 настайгаасаа бэлгийн бойжилтыг удаашруулах даавар ууж эхэлсэн юм. Хоёр жилийн дараа эцэг эхийнхээ зөвшөөрлөөр эмэгтэй даавар хэрэглэж эхэлсэн бөгөөд насанд хүрээд л хүйсээ солиулсан” хэмээн ярьжээ.

Германы гоо бүсгүй шалгаруулах тэмцээн нь бараг 100 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд тэмцээний стандартад өөрчлөлт хийх болсон бөгөөд 2019 онд эрс өөрчлөлт хийсэн гэж үздэг.  Германы мисс тэмцээний оролцогчид тайзан дээр усны хувцастай гарах шаардлагагүй болсон. Мөн өндөр, жин шийдвэрлэх үүрэг ч гүйцэтгэхээ больсон.  Тус тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн Жил Андертын ярьснаар гоо бүсгүй тэмцээнд оролцогч эмэгтэйчүүд заавал загварын стандартад нийцэх шаардлагагүй, зөвхөн ямар хүн бэ гэдгээ харуулж, бусдад урам зориг өгч байх ёстой аж.

Өнгөрсөн жил Германы гоо бүсгүйдээр тодорсон Домитила Баррос бол Германы түүхэн дэх анхны цагаан арьст бус эмэгтэй. Домитила Бразилийн нэгэн ядуусын дүүрэгт төрж, өссөн бөгөөд өнөөдөр байгаль хамгаалах, нийгмийн шударга ёсны төлөөх хүмүүнлэгийн ажилд өөрийгөө зориулж яваа бүсгүй.

Харин Заскиа фон Барген нь Германы миссийн тэмцээнийг өөрийн түүхийг олон нийтэд ойлгуулах төгс тавцан гэж үзжээ. Тэрээр, нийгэмд буй трансжендерийн асуудлаарх олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх зорилгоор оролцсон гэжээ. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавьсан энгийн нэгэн хүйсээ сольж, амьдралдаа эрс өөрчлөлт хийх нь ямар утга учиртай болохыг хүмүүст ойлгуулахыг хүсч байна. Нийтдээ 12 хагалгаанд орох шаардлагатай болсон ч сонголтдоо харамсдаггүй хэмээн тэрээр ярьжээ.

Германы гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн 1927 онд Берлинд болсон бөгөөд 2022 оноос өмнө холбооны улсын муж бүрээс өөрийн миссээ илгээдэг байсан аж. Харин өнгөрсөн жилээс энэ арга барилаас татгалзсанаар зөвхөн уугуул герман эмэгтэйчүүд төдийгүй Германд амьдрахаар ирсэн охид ч оролцох боломжтой болсон байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ1 цаг 50 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ2 цаг 15 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө2 цаг 44 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон2 цаг 53 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube