Орос улс "Калибр" далавчит пуужинг Японы тэнгист "Петропавловск-Камчатский" шумбагч онгоцоос хөөргөж харвасан нь барууны орнуудад ноцтой түгшүүр төрүүлэв. Энэ тухай "La Nouvelle Tribune" бичжээ.
Оросын цэргүүд Украйнд "Калибр" далавчит пуужингуудыг газрын байг устгахад ашигладаг гэж уг нийтлэлд тэмдэглэжээ. Энэхүү пуужин нь маш хол зайд байгаа объектуудыг нарийвчлалтай устгаж чадах үр дүнтэй зэвсэг гэж тодотгожээ.
Түүнчлэн ОХУ-ын Зэвсэгт хүчин Японы тэнгис дэх шумбагч онгоцноос пуужин харвасан нь барууны орнуудыг илт сандаргасан гэж "PolitRussia" мөн мэдээлэв.
“Цэргийн сургуулилалт дадлага хийх үеэр уг далавчит пуужин хөөргөсөн бөгөөд 1000 гаруй километрийн зайд байгаа газрын байг оносон. Энэхүү туршилтын агуулга нь маш чухал юм "гэж дээрхи нийтлэлд дурджээ.
Ийнхүү Оросын цэргүүд зэвсэг хэрэглэх шинэ арга замыг туршиж байна гэж хэвлэлд өгүүлжээ. Японы тэнгист хийсэн дуужин харвах ажиллагаа нь сөнөөгч онгоцууд болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халхавч дор явагдсан бөгөөд Орос ийм нөхцөлд "Калибр" хэрхэн ажиллахыг туршиж үзсэн байна.
Өмнө нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев хэрвээ Украинд танк үйлдвэрлэж эхлэх юм бол "Калибр"-аас мэндчилгээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн тухай "Argumenti.ru" мэдээлж байв.
Эх сурвалж: Politexpert
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.