Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-13 нд нийтлэгдсэн байна.

Топ 100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд гарах гарцийг хэлэлцэв

3/ 13/ 2023    17 цаг 02 минут

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүртээмжтэй өсөлтөд нэн тэргүүний ач холбогдолтой зүйл бол тогтвортой санхүүжилт болон ногоон бонд аж. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилт, ногоон бондын  ач холбогдол, тэдгээрийн зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцохоор “Санхүүжилт татах боломж-тогтвортой санхүү болон ногоон  бонд” хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.13/ зохион байгуулав.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Олон улсын санхүүгийн корпорац /IFC/, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо /ТОС холбоо/-той хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Санхүүгийн зохицуулах хороо МҮЦАЭХ-той хамтран өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын дунд IPO форумыг зохион байгуулсан билээ. Үүнээс хойш буюу өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд дотоодын дөрвөн аж ахуйн нэгж IPO хийх замаар нийт 157 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, нэг компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 72 аж ахуйн нэгжээс 91 компанийн бонд гаргаж, нийт 996 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Нөгөөтээгүүр “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпорац /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж буй аж. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсан гэнэ. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломж бүрдсэн хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Ногоон таксономи”-г баталснаар дэлхийн хэмжээнд ногоон таксономиг баталсан хоёр орны нэг нь манай улс болж, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэлээ.

Цаашилбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн онд зохион байгуулсан “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ны үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж энэ дагуу тогтвортой санхүүжилтийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг ногоон болгон хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллалаа. Түүнчлэн УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинэ бүтээгдэхүүн гаргахад тухай бүрд нь дэмжлэг үзүүлсний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 51 санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өслөө.

Ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед Та бүхнийг IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Энэ дагуу шилдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулахад чиглэсэн богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдод хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг танилцуулж мөн тогтвортой санхүү буюу олон улс бүс нутаг болон Монгол Улсын жишээ, компанийн бондын ач холбогдол, зохицуулалтын орчин, ногоон бондын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube