Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-14 нд нийтлэгдсэн байна.

"Хав даруулчихсан" Улсын арслан цолоо Б.Бат-Өлзий гуйж биш гуядаж авна

3/ 14/ 2023    12 цаг 21 минут

Монгол бөхийн өргөөнд сүүлийн үед өнгөтэй сайхан барилдаж үнэнхүү хүчээ харуулж байгаа хүчтэн бол яах аргагүй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр дараалж заал танхимын барилдаан үзүүрлэж түрүүллээ. Тодруулбал, Үзэсгэлэн болгогч хэмээн усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит  бөхийн баридаалд түрүүлсэн. Түүний хувьд цагаан сарын баярт зориулсан барилдаанд ийнхүү хоёр дахь удаагийнхаа түрүүг хүртсэн удаатай.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд хоёр ч барилдаан болоход Б.Бат-Өлзий үзүүрлэж, түрүүллээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд тэрбээр найм даван түрүүлэв. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд долоо даван үзүүрлэв.  Түүнийг бөх сонирхогчид болон бөхийн хорхойтнууд заан цолондоо ханасан, цол нь багадсан, Улсын арслан, аваргаар тогтохгүй хүчтэн гэж хардаг. Ховдын баавгай хочит бор зааныг цаашид барах арслан, гарьд, аваргууд ч байхгүй дээ гэж ярьдаг.  Энэ нь бараг маргахгүй үнэн. Б.Бат-Өлзий зааны Бөхийн өргөөний түрүү гэхэд өнөөдрийн байдлаар 22, үзүүр нь 12, их шөвөгт 23 удаа үлдэж байсан түүхтэй аж.

Мөн тэрбээр өнгөрсөн 2021 онд Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд хүч бяраа гайхуулан барилдаж цомыг нь авсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас худлаа шалтаг хэлээд хураагаад авчихсан. Түүнчлэн тухайн жилийн зун цар тахалтай жил болох 2021 онд Улсын наадам төв цэнгэлдэхэд болоогүй ч Хүй долоод болсон Үндэсний бөх үнэт өв чансаа өндөр хүчит 512 бөхийн барилдаанд тэрбээр босоо үлдэж түрүүлсэн амжилтыг нь үндэслэн Улсын арслан цол олгох ёстой гэж олон нийт хүссэн. Одоо ч Монгол даяар Улсын арслан цолыг нь олгохыг хүсэж шахаж шаардсаар байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арслан цолыг нь "хав дарчихаад" байна гэж харж хардаж буй.  Тухайн үед МҮБХ нь цол олгуулах албан хүсэлт нэрсээ Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн. Хэдий 2021 онд төрийн их баяр наадам хийгээгүй ч Үндэсний бөхийнхөө улсын цолыг таслахгүй гэж МҮБХ Хүй долоон худагт улсын цол олгох 512 бөхийн барилдааныг зохиосон гэдгийг бүгд мэднэ.

Ид сайн барилдаж ир бяртай байгаа дээр нь хүрсэн цол, амжилтыг нь олгочихвол Монголын ард түмэн баярлаж талархах байх. Зүгээр ч нэг чансаа өндөр тэр цол олгох барилдаанд түрүүлээгүй юм гэдгээ хэд хэдэн удаа батлаад байна. Өгөх ёстой цолыг нь өгчихөөсөй. Гэхдээ бөхчүүдийн дунд хийсэн судалгаагаар Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх улсын их баяр наадмаар цол ахидаг нэмдэг гэсэн судалгаа байдаг ажээ. Тиймээс үнэнхүү хүчит бор заан Б.Бат-Өлзий өнөө жилийн баяр наадмаар арслан цолыг гуйж биш гуядаж авах цаг ирэх бизээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube