Оросын армийн дэд хурандаа, нисгэгч Максим Криштопыг Украины хоригдлуудаар солихоор болжээ. Энэ тухай "Украины үнэн" мэдээллээ.
Гуравдугаар сарын 3-нд Украины шүүх Криштопыг дайны хууль, ёс заншлыг зөрчсөн хэргээр 12 жилийн хорих ял оноосон юм. 2022 оны 3-р сард тэрээр Харьковын телевизийн цамхаг дээр нийт 2.5 тонн жинтэй хоёр бөмбөг хаясан. Үүний дараа түүний онгоцыг сөнөөжээ. Криштоп өөрөө амь гарч улмаар баривчлагдсан бөгөөд тэрбээр бараг нэг жилийг эхлээд Харьковт, дараа нь Киев хотын урьдчилан хорих төвд өнгөрөөсөн юм.
Харин эдүгээ Харьковын Дзержинскийн шүүх Криштопыг ялаас чөлөөлөх тухай Украины Ерөнхий прокурорын хүсэлтийг хангасан нь тодорхой болов. Энэ нь түүнийг байлдааны олзлогдогчоор хяналтанд байлгаж, дараа нь солилцох болно гэсэн үг юм. Ирээдүйн солилцооны нөхцөлийг одоогоор хараахан зарлаагүй байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.