Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

"Говь" ХХК нь "Ноолуур хөтөлбөр"-ийн хүрээнд авсан санхүүжилтээр “Таванбогд трейд” ХХК , “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээлийг төлж бас хадгаламжинд хийжээ

3/ 15/ 2023    11 цаг 53 минут

Төрийн ордонд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн зарцуулалтын нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.03.15/ үргэлжилж байна.  Өнөөдрийн сонсгол “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэж байгаа юм.

“Капитал” банк Хөгжлийн банкнаас авсан зээлээ өөрийн эзэмшлийн “Мөнххаан трейд” ХХК-д дамжуулан зээлсэн нэрээр зувчуулжээ

Шинжээчийн дүгнэлтэд “2015 онд ноолуурын салбарынханд эргэлтийн хөрөнгийн зориулалттай 100 хүртэлх тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан зээлдэгч банкинд 6 хувь, дэд зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд 9 хувийн хүүтэйгээр 3 хүртэлх жилийн хугацаатай 11 аж ахуйн нэгжийн төсөлд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Мөн 2018-2019 онд ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Ноолуур хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хүртэл хувьд хүргэх зорилгоор 150 хүртэлх тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай зээл олгохоор шийдвэрлэж, 2018 онд 18 аж ахуйн нэгжид 97,8 тэрбум төгрөг, 2019 онд 14 аж ахуйн нэгжид 65.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 2020 онд Ноолуурын салбарыг дэмжих зээлийг 1 жилийн хугацаатай 44 аж ахуйн нэгжийн төсөлд 63,9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 8 банкаар дамжуулан 89 төсөлд 274 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Арилжааны банкууд Хөгжлийн банкинд нийт зээлээ төлж дуусгасан бол дэд зээлдэгч нарын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 6 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, зөрчилтэй байна.

“Капитал” банк нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд “Мөнххаан трейд” ХХК-д 5 тэрбум төгрөг, ГГТС ХХК-д 5 тэрбум, “Буян колар” ХХК-д 5 тэрбум төгрөг нийт 15 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжилтээр авч дамжуулан зээлсэн. Гэтэл нотлох баримтаар Мөнххаан трейд ХХК-д зээл олгосон нь нотлогдохгүй, Буян колар ХХК-д зориулж авсан 5 тэрбум төгрөгөөсөө 3.5 тэрбум төгрөгийг  дамжуулан зээлж олгосон байна.

Тухайн үед “Мөнххаан трейд” ХХК нь Бишрэлт Холдинг ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар А.Чинбишрэлт ажиллаж байсан аж. Данс хөөж шалгахад тус компани нь зөрчилтэй гарсан бөгөөд зээлийн хувийн хэргийг шүүлгэхэд “Капитал” банкнаас тус зээлийн хувийн хэрэг олдоогүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон компанийн дансны хуулгад тэмдэглэгджээ.

 Хөгжлийн банкны дансны хуулгад гүйлгээ хийгдсэн ч “Капитал” банкнаас нэг ч гүйлгээ хийгдээгүй гэх дансны хуулга гарч ирсэн байна. Тиймээс “Капитал” банкны эрх хүлээн авагч болон захирал А.Ариунболдоос тодруулах ёстой гэжээ.

Хөгжлийн банкны 2015 оны эрсдэлийн үнэлгээгээр “Капитал” банк нь Монголбанкнаас хязгаарлагдсан дүгнэлттэй, өөрийн хөрөнгийн дутагдалтай,  санхүүжилт хийхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байхад Хөгжлийн банкны удирдлагын шийдвэрээр зээл олгосон байна" гэжээ.

“Говь” ХХК нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ хадгаламжиндаа байршуулжээ

“Говь” ХХК нь “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд дамжуулан зээлээр нийт 5 удаа, өөрийн хамаарал бүхий “Дулаан гэр” ХХК-тай нийлэн 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Мөн Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас шууд зээлээр 163 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Нийт дамжуулан олгосон зээлээс ХХБ-наас авсан 12.2 тэрбум, Голомт банкнаас авсан 5 тэрбум төгрөгийн зээлээр “Таванбогд трейд” ХХК , “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээлийн өрийг үлдэгдлийг төлсөн байна.

Мөн 2015 онд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийг тоног төхөөрөмжийн зориулалтаар олгосон байтал санхүүжилтээр авсан 8 тэрбум төгрөгийг хадгаламжинд байршуулсан байна.

Энэ нь Голомт болон Хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээг зөрчиж байна. “Голомт” банк нь Хөгжлийн банкнаас тоног төхөөрөмжийн зориулалтаар олгосон зээлийг “Говь” ХХК-д эргэлтийн хөрөнгийн зориулалт гэж санхүүжүүлсэн байна хэмээн шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Энхбаяр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Таванбогд групп нь өөрийн компаниудаар дамжуулан Хөгжлийн банкнаас шууд болон дамжуулан зээлэх журмаар 226 тэрбум 692 сая  төгрөгийн зээл авсан гэв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь Ц.Баатарсайхан захиралтай "Таванбогд" групп байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube