Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

Чуулган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай мэдээллээр үргэлжилж байна

3/ 15/ 2023    13 цаг 07 минут

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны намрын чуулган хоёр сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөснийг тодотгоод иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ дөрвөн үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсныг дурдлаа.

Мөн энэ хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийсэн чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална гэв.

Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэдгийг тодотгосон.  

Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа боловч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь тулгамдсан чухал шийдвэрлэх асуудал болоод байгааг мэдэгдсэн.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай. Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байгаа гэв 

Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв.

Чуулганы хуралдаан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай мэдээллээр үргэлжилж байна

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube