Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар чөлөөлсөн байна. Мөн түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүйн улмаас ажлаас нь чөлөөлөх хүсэлт Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм. Тухайлбал, сайд Б.Бат-Эрдэнэ урлаг соёлынхонд тусгай хамгаалалттай дархан цаазат газарт газар бэлэглэсэн гэх баримт цахим сүлжээнд цацагдсан билээ. Тэгвэл тэрхүү баримтыг нь Төрийн нарийн бичгийн дарга нь олон нийтийн сүлжээнд тавьсан бололтой. Сайдаараа оролдвол толгойгүй гэгчээр Төрийн нарийн бичгийн дарга нь сайдтайгаа тэрсэлдэж ийнхүү чөлөөлөгдөв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.