Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. Тодруулбал, УИХ-аас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан байгаа юм. Харин өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хүлээн авчээ. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.