Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

Н.Батдарь: Зорчигчид тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой

3/ 15/ 2023    14 цаг 46 минут

 

"МИАТ" ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдариас нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК аль аль чиглэлд нислэг үйлдэж байна?

-МИАТ ТӨХК Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт чиглэлд нислэг үйлдэж байгаа. Бангкок, Пукет чиглэлд улирлын чанартай нислэг үйлддэг. 2023 оны зуны улиралд Осака, Гуанчжоу чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

-Нислэгийн тийзний дундаж үнийн тухайд?

-Чиглэл бүр өөр. Тухайн өдрийн эрэлт, хэрэгцээ валютын ханшаас шалтгаалж өдөр бүр өөр байгаа. Бээжин рүү хоёр талдаа 1.220.000, Сөүл рүү 1.600.00, Истанбул руу 2.100.000, Франкфурт руу 2.400.000, Токио руу 3.100.000 орчим мянган төгрөгөөр нисэж байна.

 Тийзний үнэ өвлийн улиралд буюу нислэгийн эрэлт хэрэгцээ бага, зорчигч урсгал цөөн үед буурч, зуны улиралд нэмэгддэг зах зээлийн зарчмаар явдаг.

-Монгол Улсын Засгийн газраас Агаарын тээврийн либералчлалыг чухалчилж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ гэсэн бодлого баримталж байна. Энэ хүрээнд тийзний үнэ буурах боломжтой юу. Тийзний үнэд ямар ямар зардал багтдаг вэ?

-Нислэгийн зардлын томоохон хэсгийг түлшний үнэ эзэлдэг. Түлшний үнэ хямд байх үед тийзний 20-25 хувийг эзэлдэг байсан. Одоогийн байдлаар 35 орчим хувийг эзэлж байна. Орос-Украйны дайн өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард эхлэх үед 1 тонн түлшний үнэ 1600 доллар, 2021 оны коронавирусийн халдварын оргил үед 3000 доллар хүрч нэмэгдэж байлаа. Энэ үед нийт зардлын 40 орчим хувийг эзэлж байсан. Одоо түлшний үнэ буурч, 1000-1100 орчим доллар болсон. Өнгөрсөн оны мөн үед 1 ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3550 төгрөгтэй тэнцэж 40 орчим хувиар өссөн. Авиа компаниудын зардалд түлшээс гадна агаарын хөлгийн түрээс, гаднын нисэх буудал, навигацын төлбөр багтдаг. Тэгэхээр долларын ханшаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Зорчигчид тийзээ аль болох эрт захиалснаар хямд авах боломжтой. 6 сарын өмнө тийзээ захиалах, нислэгийн өмнөх өдөр захиалахад 2-4 дахин үнийн зөрүүтэй. Тэгэхээр зорчигчид эртнээс ажил, амралтаа төлөвлөснөөр тийзээ хямд авах боломжтой.

-Суудлын багтаамжийн тухайд?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оноос хойш агаарын тээврийн либералчлалыг идэвхтэй явуулж, МИАТ ТӨХК суудлын тоог эрс нэмж байгаа. Үүний дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, зорчигчдод очих тийзний үнийг бууруулах бодлого баримталж байгаа. Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн либералчлах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бий бодлого баримталсан нь үр дүнгээ өгч байна.

-2023 оны зуны хуваарьт нислэгийн тийзний үнэ  хэд орчим байх вэ. Урьдчилсан тооцоолол бий юү?

-Өвөл, зуны нислэгийн тийзний үнийн зөрүү 40-50 хувь орчим байдаг. 2023 оны хувьд огцом өсөхгүй гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн сард Монгол Улс БНСУ хоёрын агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт орсон. Өрсөлдөөн эрс нэмэгдэж байгаа учир суудлын тоо эрс нэмэгдэнэ. МИАТ ТӨХК БНСУ-руу 7 хоногт 20 удаагийн нислэг үйлдэх зөвшөөрөлтэй. Мөн 2023 оны тавдугаар сард БИОНГ 787-9 буюу 292 хүний суудалтай, өргөн их биеттэй, хамгийн сүүлийн үеийн том оврын онгоц түрээсээр авч ашиглана. Ийнхүү суудлын багтаамж нэмэгдсэнээр тийзний үнэ буурна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Суудал ашиглалтын тухайд?

-Дэлхийд дунджаар суудал ашиглалт 80-аас дээш хувьтай байж ашигтай ажиллах боломжтой болдог. МИАТ ТӨХК 2019 онд 74 хувь, 2022 75.5 хувь, 2023 онд 77 хувьд хүргэх зорилт тавьсан.

 Эх сурвалж: ЗТХЯ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube