Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

Оскарын шагналт жүжигчин Ки Хүй Куан

3/ 15/ 2023    16 цаг 23 минут

95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын “од”-ууд нь Ази гаралтай жүжигчид, уран бүтээлчид байлаа. Ялангуяа “A24” студийн “Everything Everywhere all at Once” кино нийт 11 номинацид нэр дэвшсэнээс долоон төрөлд ялалт байгуулж, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” зэрэг шагналыг нүүр бардам өөрийн болгов.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан жүжигчин Ки Хүй Куан тайзан дээрээс “Ээж ээ би Оскар авчихлаа. Би анх дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан. Харин одоо энэ тайзан дээр зогсож байна. Тэд иймэрхүү түүхийг кинон дээр л гардаг гэж ярьдаг. Үгүй ээ, мөрөөдөл биелдэг юм байна... Би амьдралаараа нэг л хүнд өртэй. Тэр нь миний эхнэр. Мөрөөдөлдөө хүрч чадахгүй бууж өгч байхад "Нэг л өдөр чиний цаг ирнэ" гэж 20 жил надад хэлсэн. Мөрөөдлөө амьд байлгаарай” гэж танхим дахь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Тэрээр энэ төрөлд 38 жилийн дараа шагнал авч буй Ази гаралтай жүжигчин болж буй аж. Ки Хүй Куан 1978 онд Вьетнамд Хятад гаралтай эцэг эхийн хүү болж мэндэлжээ. Аав нь түүнийг найман настай байхад ах дүүгийнх нь хамтаар Хонг Конгод очиж, тэндээ дүрвэгсдийн хуаранд хэсэг амьдарсан аж. Харин ээж нь гурван ах дүүг нь аваад Малайз руу явжээ. Эл гэр бүл 1979 онд эргээд уулзсан байдаг.

Тэрээр Калифорнийн Альхамбра дахь ахлах сургуульд Өмнөд Калифорнийн Их сургуулийн Кино урлагийн ангийг төгссөн. Дараа нь тэр Их Британийн Манчестерийн их сургуульд суралцсан аж. Ки Хүй Куан вьетнам, мандарин, англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Алдартан 2000 онд “X-Men”, 2001 онд “The One” зэрэг төсөлд туслах найруулагчаар ажилласан ажээ. Ке Хуй Куан нь өдгөө 50 настай, мэргэжлийн жүжигчин, найруулагч юм. Бага байхдаа 1984 онд найруулагч Стивен Спилбергийн “Indiana Jones and the Temple of Doom” кинонд дүр бүтээж улмаар “Young Artist Award” шагналын эзэн болов.

Дараа нь Спилбергийн гүйцэтгэх продюсероор ажилласан "The Goonies" кинонд Куан Шон Астин, Жош Бролин, Кори Фелдман, Марта Плимптон зэрэг залуу оддын хамт тоглосон. Ки Хуй Куан 1980-аад оны хамгийн том хоёр кинонд тоглосон хүүхэд байсан ч Холливуд түүнийг орхиход жүжиглэхээ больж, туслах найруулагчаар ажиллажээ. Энэ үед тэрээр сонинд “Хүүхэд насанд хүрсэн жүжигчин рүү шилжих нь үргэлж хэцүү байдаг. Гэхдээ ази хүн бол энэ нь 100 дахин хэцүү” хэмээн ярилцлага өгчээ.

Тэрбээр тулааны урлагаа хичээллэдэг бөгөөд “Everything Everywhere All at Once” киноны тулааны хэсэгт орлон тоглогчгүй тоглосон гэнэ. Мөн тэрээр энэ онд нээлтээ хийх “Loki” цувралд дүр бүтээжээ. Одоогоор түүний дүр нууцлаг байгаа бөгөөд 2024 онд нээлтээ хийх “The Electric State” киноны гол дүрд тоглосон аж.

Түүнийг 2018 онд "Crazy Rich Asians" кинонд тоглож, амжилт гаргасны дараа дахин уран бүтээлчдийн анхааралд өртжээ. Тэрээр "Гэртээ харж байгаа, тэмцэж, харагдахыг хүлээж байгаа бүх хүмүүст хандаж, үргэлжлүүлээрэй, хэзээ нэгэн цагт олны анхаарлын төвд байгаа хүмүүс таныг олох болно" гэж чин сэтгэлийн үгээр үгээ хэлэв.

Куан өнгөрсөн жил “Guardian сэтгүүлд” “Бид дүрвэгсэд байсан. Хэн ч биднийг хүсээгүй... Сургуульд байхад биднийг шоолдог байсан. Энэ нь хүүхдийн сэтгэцийн байдалд ямар нөлөө үзүүлдгийг та төсөөлж байгаа биз дээ" хэмээн ярьсан байдаг.

Нэгдүгээр сард "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүлээн авахдаа Куан найруулагч Стивен Спилбергт талархаж, "Олон жилийн турш надад өөр санал болгох зүйл байхгүй, юу ч хийсэн хүүхэд байхдаа олж авсан амжилтаа хэзээ ч гүйцэхгүй гэж айж байсан" гэж хэлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube