Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-16 нд нийтлэгдсэн байна.

Одоогоор “Хүүхдийн төлөө сан”-д 10 тэрбум 987 сая төгрөг байна

3/ 16/ 2023    9 цаг 51 минут

2020-2021 оны хооронд шилжих үед Монголын ард түмний хүүхэд хөгжлийн ордонтой болох хүсэл тэмүүллээр хандивын мөнгө илгээсэн билээ. Шинэ он гарахын өмнө Засгийн газрын ээлжит хурал болж, “Хүүхдийн төлөө фонд”-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулсан. Тухайн үедээ хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтийн сан гаргах байв.

Гэвч 2021 онд тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Хүүхдийн төлөө сан”-тай байхаар заасан. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор “Хүүхдийн сан”-тай болсон.

Тодруулбал, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталжээ. Ингэснээр хүүхдийн  хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө санг байгуулж, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна гэсэн юм.

Анх хандивын тоглолт, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас цугласан 2.2 тэрбум төгрөгийг Соёлын дэд сайд М.Батбаяр бусад албаны хүмүүсийн хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж тогтоосны дагуу Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор журмыг баталсан. Журам хэрэгжиж эхэлснээс хойших автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого санд төвлөрсөөр буй.

У.Долгормаа: Сангийн яам “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөхгүй байгаа

Хүүхдийн төлөөх сангийн мөнгө хэдэн төгрөг болсон, хэрхэн, юунд зарцуулагдаж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаагаас тодрууллаа.

-Одоогоор “Хүүхдийн төлөө сан”-д хэчнээн төгрөг цугларсан байгаа вэ?

-Хүүхдийн төлөө санд автотээврийн үндэсний төвөөс орж ирж буй сонирхол татахуйц тусгай дугаарыг борлуулсны орлого орж ирж байгаа. 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 9.8 тэрбум төгрөг санд хуримтлагдсан. 2023 оны хоёрдугаар сард 1 тэрбум 158 сая төгрөг нэмэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгө 10 тэрбум 987 сая төгрөг байна.

-Хүүхдийн төлөөх сангийн мөнгийг юунд хэрхэн зарцуулах ёстой вэ?

-Бид анх 5.3 тэрбум төгрөг хүлээж авсан. Түүнээс хойш сонирхол татахуйц дугаарын орлого нэмэгдэж яваа. Тусгай сангийн тухай хуулиар, Засгийн газрын 172 дугаар тогтоолоороо ч гурван чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах. Хоёрдугаарт, Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Жишээ, тэмцээнд явж байгаа хүүхдийн зардал, тэмцээний төлбөр хураамжийг 100 хувь сангаас олгодог. Мөн тэмцээний бэлтгэл, хүүхдийн хувцас хэрэглэл, байр танхимын түрээс зэрэгт 2 сая хүртэлх төгрөгийг дэмжлэг болгож өгнө.

Гуравдугаарт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжихэд зарцуулна. 2022 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын 73 төсөл ирснээс нэг л төслийг олонхын саналаар дэмжсэн. Сонгон шалгаруулалтыг “Хүүхдийн төлөө сан”-гийн бүтээн байгуулалтын төслийг шалгаруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хийдэг. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар байгуулдаг. Ингээд ажлын хэсэг, яамдын төлөөллүүд оролцож, төслийг сонгон шалгаруулна. Өнгөрсөн жил 443.4 сая төгрөгийн төсөвтэй төслийг дэмжсэн боловч одоогоор санхүүжүүлээгүй байна.

-Яагаад санхүүжүүлээгүй вэ? Хүүхдүүдэд шагнал урамшууллыг бүрэн нь олгосон уу?

-2022 онд 121 хүүхдэд 272.7 сая төгрөгийн шагнал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тушаал гарсан. Үүнээс 81.7 сая төгрөгийг 30 хүүхдэд олгосон. Цаана нь 91 хүүхдийн 191 сая төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа.

Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны багцад Сангийн яамнаас “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөхгүй байгаатай холбоотой.

Одоо хүртэл өнгөрсөн онд олгох байсан шагнал, урамшуулал олгогдоогүй. Яагаад гэвэл Сангийн яам эрхийг нь нээгээгүй учраас бид 191 сая төгрөгийн өртэй яваа.

-Бүтээн байгуулалтын төслийн тухайд...?

-2022 онд шалгаруулсан төслийнхөө тендерийг зарлаж, санхүүжилт, бүтээн байгуулалтын ажлаа хийж чадахгүй байна. Мөн 2023 онд эрхийг нь тавьж өгөөгүй. Тэгэхээр мөнгө яагаад зарцуулагдахгүй байгаа асуудлыг Сангийн яамнаас тодруулсан нь дээр байх. Бид хөрөнгө зарцуулах хүсэлтээ бол явуулсан. Одоо 2023 оны бүтээн байгуулалтын төслөө ч зарласан байгаа.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube