Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-16 нд нийтлэгдсэн байна.

“Ханбогд кашмер”-ийн эзэн Ч.Ганцэцэг дүүгээ золиосолж, нөхрөө улстөрд сойж байна уу

3/ 16/ 2023    14 цаг 24 минут

Хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын сонсголоор хүрээнд манай томоохон компаниудын санхүүжилтийн схэм бүрэн утгаараа ил болж байна.

Жишээ нь, “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд “Ханбогд кашмер” ХХК нь өөрийн хамаарал бүхий компаниар нийт 80 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч, зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар ашигласан тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн өчигдөр мэдээлсэн юм.

“Ханбогд кашмер” ХХК нь 100 хувь Чойндонгийн Ганцэцэг гэх хүний эзэмшлийнх. Аж үйлдвэрийн гавьяат Ч.Ганцэцэг нь “Ханбогд” ББСБ-ыг 100 хувь, “Ханбогд кашмер” ХХК-ийг 100 хувь, “Ханбогд” корпорацийг 100 хувь, “Дархан Алтантуул” ХХК-ийн 70 хувь, “Фэрст класс трейд” ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг.

Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн ангилал багтаж, шүүхийн шатанд яваа “Монгол микрон кашмер” ХХК-ийг эзэмшиж байсан нь бүртгэлийн лавлагаагаар тодорхой болжээ. Харин Ч.Ганцэцэгийн хувьд тус компанийг өөрийн төрсөн дүү Ч.Баттогоотой 2005 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр ямар ч хамааралгүй гэж байв. Өөрөөр хэлбэл, Чанаргүй зээлийг өөрийн хамаарал бүхий нэг компанийн нуруун дээр наачихаад “ Надад ямар ч хамааралгүй. Дүүгийнхээ эхнэрийг ямар ажил хийдгийг мэдэхгүй” хэмээн хээв нэг хариулж суугаа юм.

Тэгвэл Ч.Ганцэцэг нь улс төрд огт хамааралгүй нэгэн үү гэвэл ёстой үгүй. Түүний нөхөр П.Анхжаргал нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ажлын албаны даргаар ажиллаж, Сонгинохайрхан дүүрэг дэх ажлыг нь амжуулдаг байсан нэгэн.  Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн даргаас улс төр нийгмийн ажлаа эхлүүлсэн МАН-д үнэнч залуусын нэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хамт Эрдэнэт хотын нутгийн зөвлөлд тэргүүлэх үүрэгтэй ажилладаг.

“Даншиг” группийн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө танилцуулдаг бөгөөд МАН-ын УИХ-д сойж буй мөнгөтэй залуусын төлөөлөл гэгддэг.

Тус групп нь ноолуур, уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг бөгөөд интертайнмент салбарт үйл ажиллагаа явуулдаг охин компанитай. Хэд хэдэн кино хийсэн байдаг. Гэсэн ч нийт хөрөнгө нь “Ханбогд кашмер”-т төвлөрдөг аж.

 Эндээс, Засгийн газар, энгийн иргэдийн зүгээс Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээд татварын төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлттэй зээлд хамруулж, татварын хөнгөлөлт эдлүүлдэг ч яг үнэндээ төрийн мөнгийг эргэлдүүлж, улс төрд орох бэлтгэлээ хангадаг улстөр дагасан залуусын халаас руу цутгадаг болох нь тодорхой харагдаж байгаа юм.

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



121.22.143.22Зочин   • 2023, 3 сарын 16. 15 цаг 50 минут

эрдэнэтэд дэвшчих санаа их байгаа байхаа хулгайч нөхдүүдэд монгол төрийн босго өндөр гэдгийг байнга сануулах хэрэгтэй

66.181.161.64Зочин   • 2023, 3 сарын 16. 15 цаг 10 минут

Сонгинохайрханд Нямбаатарын ажлын алба гээд уралдаан тэмцээн зохион байгуулаад явдаг нөхөр байна. Улстөрд горилж байгаа л даа. МАН мөнгөтэй хүмүүст хайртай л даа.

64.119.17.67Зочин   • 2023, 3 сарын 16. 15 цаг 09 минут

Плорис төвийн барилга эднийх гэсэн шүү,

66.181.161.9Зочин   • 2023, 3 сарын 16. 14 цаг 56 минут

Нямбаатарын зөвлөх гэхээр зээл олгоход хор найруулсан л байгаадаа

66.181.185.104Зочин   • 2023, 3 сарын 16. 14 цаг 41 минут

Энэ чинь нөгөө мөнгөөрөө гаыхуулаад согтуу солиороод бдаг нөхөр бншдээ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube