Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-16 нд нийтлэгдсэн байна.

“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-аас багадаа 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой

3/ 16/ 2023    16 цаг 27 минут

Өдрийн сурвалжилга

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 74 жил болж буй. Энэ хугацаанд улс төр, нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн олон салбарт хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаагийн нэг чиглэл нь залуучуудын байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран гуравдугаар сарын 16-18-ны хооронд Улаанбаатар хотноо "Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум"-ыг зохион байгуулж байна.

МЗХ: БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийх зорилготой ирсэн

Хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбоо(МЗХ)-ноос "SIS 2023" Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг санаачлан, зохион байгаа билээ. Өнөөдөр /2023.03.16/-ийн хурлаар банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл төслөө танилцуулав.

Монгол Улсад БНХАУ-ын 200 бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг урьж байгаа явдал нь сүүлийн 10 жилд буюу 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жиабаогийн айлчлалаас хойш зохион байгуулж буй хамгийн том бизнесийн арга хэмжээ аж. Түүнчлэн Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал юм.

МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Залуучуудын ажлын байр, бизнесийг дэмжих  зорилгоор Монголын Залуучуудын Холбоо санаачлан БНХАУ-аас 200 хөрөнгө оруулагч нарыг Монголд урилаа. Монгол Улсын 200 гаруй ААН, 250 гаруй бизнес эрхлэгч форумд оролцож байна.

Бид энэхүү чуулганыг гурван сарын турш төлөвлөсөн. Цар тахал, Орос-Украины дайнаас үүдэн Монгол улсын эдийн засаг уналтад орсон. Иймд Монголын залуучуудын холбоо эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдрийн оролцож буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийх зорилготой ирсэн. Уг хөрөнгө оруулагчдыг Хятад улсдаа өр зээлгүй гэх мэт тодорхой шалгуураар сонгосон онцлогтой.

Хэрвээ хөрөнгө оруулагч тал, хөрөнгө оруулалт горилогч нар харилцан тохирсон бол эхний ээлжид төслөө танилцуулах, нарийн мэдээллээ өгөх бүрэн боломжтой. Монголын залуучуудын холбооноос энэ форумын үр дүнд багадаа 200 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёр хоногийн өмнө хөрөнгө оруулагчид ирсэн. Надад ирсэн мэдээллээр өмнө ирсэн зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон гэсэн.

Өмнө нь ирсэн зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон.

Хөрөнгө оруулалт хийх гэрээ зурсан байгууллагуудын гэрээний хэрэгжилт, баталгаажих хүртэл манай холбоо тууштай ажиллах болно. БНХАУ-ын талаас манай улсын барилга, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарал хандуулж байна. Уулзалтаар төслийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын товч мэдээлэл, хоёр тал хоорондоо эдийн засгийн тооцоог гаргана. Үүний дараа санамж бичиг зурж Монгол компанийн санхүүгийн хувьд асуудалгүй болон бусад мэдээллийг өгнө. Харин Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хөрөнгө оруулагчид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн орчинд зөрчил гаргаагүй, санхүүгийн баталгаатай гэх мэдээллийг өгөх болно” гэв.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар “Цар тахлын хүндхэн жилүүд өнгөрлөө. Манай улстай эдийн засаг, бизнесийн ажиллагаа хамгийн өргөн нь БНХАУ юм. Аливаа хөрөнгө оруулалт нь банз, санхүүгийн салбараар дамжиж явдаг. Тиймээс хоёр орны хамтын ажиллагаа өрнүүлж, бизнесийн салбарынхны итгэлцлийг илүү сайжруулж, төлбөр тооцоог саадгүй явуулахад банкны салбар ач холбогдолтой. Манай банкны хувьд төлбөр тооцоо, худалдаа, арилжаа наймаа энэ бүх үйл ажиллагаанд нь банкны найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор оролцож байна.

Хөрөнгө оруулж байгаа аж ахуй нэгж байгууллагыг эхний ээлжид ямар төсөлд, хэр хэмжээний хөрөнгө оруулж байгааг нь анхаарна. Тодруулбал, орж ирсэн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулсан уу гэдэгт нь банкны баталгаа гэх тэм үйлчилгээ санал болгоно. Мөн шаардлагатай хөрөнгө оруулалт, зээл хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой. Хамгийн гол тухайн хөрөнгө оруулахаар зорьж байгаа хоёр тал төслөө зөв сонгож, тооцоо судалгаа хийсэн, итгэлцэл өндөр тохиолдолд банкны зүгээс үл ойлголцол үүсэхгүй байхад бүх талаас нь дэмжих юм” гэж ярилаа.“Эрчис агро” фармын үүсгэн байгуулагч Г.Будмэд “Манай улсын хөдөө аж ахуйн салбарт олон хүн хүч шаардагддаг. Гэтэл сүүлийн арван жилд манай салбарын бодлогын түвшинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тухайлбал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байхгүй учраас гаднын орон руу хүнсний чиглэлийн бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй. Мөн хууль эрх зүй, дүрэм журам тодорхойгүй. Өнөөдрийн чуулгаар энэ асуудлыг түлхүү танилцуулах бодолтой байна. Улсын ч бай хувийн ч бай хөдөө аж ахуйн салбарынхан ямар нэгэн оролдлого хийж байж хөгжинө” гэв.

 

Хятадын хөрөнгө оруулагчид уул уурхай, барилгын салбарт илүүтэй хөрөнгө оруулах сонирхолтой байна

 

Хятадын Бизнес эрхлэгч залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Ваншен Хонг “Энэ удаа ирсэн компаниуд уул уурхай, хөдөө аж ахуйн маш ихээр сонирхож байна. Монгол Улстай нүүрс буюу уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллахыг хүсдэг. Мөн энэ удаагийн хуралд Хятадын томоохон компаниуд оролцож буй учраас чанартай хөрөнгө оруулалт хийгдэх болов уу. Хоёр тал хоорондоо ямар чиглэлд ажиллахаа сайн тохирч, хэлэлцэх байх.

Миний хувьд Монгол Улсад 2008 оноос зам, техникийн төхөөрөмжийн чиглэлд бизнес эрхэлж ирсэн. Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдын нөхцөл сайжирч байгаа. Гол нь хоёр улсын хооронд баталгаа хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нар зөвхөн баталгаа шаарддаг. Тийм учраас эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсэхээс сэргийлж, баталгаажилтын тал дээр илүү нухацтай ажиллах шаардлагатай” хэмээв.

Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэд тэргүүн Вэй Шань Дун “Хятад улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хил гаалийн хууль талаас зөвлөгөө туслалцааг өгөхөөр мөн түлхүү хамтран ажиллаж байна. Монголын хөдөө аж ахуй болоод уул уурхайн салбар нь байгалийн их нөөцтэй учраас анхаарал татдаг. Уул уурхайн баялаг нөөцтэй орон учраас нэн тэргүүнд уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар, гуравдугаарт барилга байгууламжийн салбар. Энэ удаагийн уулзалтад Хятадын томоохон компаниуд оролцож байгаа бөгөөд чанартай хөрөнгө оруулагч байх зарчмыг нэн тэргүүнд тавьсан юм.

“Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд хөгжиж буй орныг дэмжих зорилгоор манай төсөл явж байгаа” гэлээ.

"Бэ Вэ Маа" компанийн ТУЗ-ийн дарга Шиэ Жиэ “Манай компанийн хувьд уул уурхай, барилгын салбарт 200 тэрбум иений хөрөнгө оруулалт хийх  хүсэлтэй байна. Монгол Улсын хувьд барилгын салбар илүү хөгжих шаардлага байгаа болов уу гэж бодон түлхүү анхаарч байна. Одоогийн байдлаар судалгаа хийн, Монгол Улсын хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд төслөө хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн хоёр улсын хөдөлмөрийн тал дээр ногоон бүс байвал бизнесийн орчин илүү таатай. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжин энэ чуулганыг зохион байгуулж байгаад талархаж байна. Цаашид хөрөнгө оруулагчид болон горилогч талын аюулгүйн баталгаа, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

Хятадын хөрөнгө оруулагчид багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэв

Тус арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хийх гэнэ. Тухайлбал, БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч улс. Өнөөдрийн байдлаар тус улс нь манай улсад 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1990 онд 41.2 сая ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны гүйцэтгэлээр 11 тэрбум ам.долларт хүрсэн юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ хоёр улсын Төрийн тэргүүн нар ойрын хугацаанд Монгол - Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх тал дээр дээд түвшиндээ санал нэгдсэн билээ.

Тэгвэл форумд оролцож буй зарим компани аль хэдийн ямар салбарт, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулагч “Шанхай Лүсү” компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Нарийн цахилгаан механик тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, ухаалаг автобусны зогсоол, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээврийн хэрэгслийн цахим тоног төхөөрөмж, ухаалаг роботын судалгаа, хөгжил, хиймэл дагуулын технологийн иж бүрэн хэрэглээний системийг нэгтгэх, төмөр замын транзит холбооны дохионы системийг хөгжүүлэх, төмөр замын транзит тусгай тоног төхөөрөмж, эд ангийн борлуулалт, ухаалаг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, төмөр хийцтэй барилга байгууламж барих төсөл зэрэг үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

1997 онд үүсгэн байгуулагдсан “Хубэй Жиншин” компани нь электрон бүтээгдэхүүний хөгжил, судалгаа, техникийн үйлчилгээ, компьютер, түүний дагалдах хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, эмнэлгийн хуванцар бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, түүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, техникийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Тэд Монгол Улсын байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэнэ.

Харин 2010 онд үүсгэн байгуулагдсан “Сүжоу Фанчян” компани нь Сүжоугийн Вужунг дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн хүрээ нь судалгаа, боловсруулалт үйлдвэрлэл, механик болон цахилгаан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дагалдах хэрэгсэл, автоматжуулалтын төхөөрөмж, электрон эд анги, хуудас, металл, тамга дарах эд анги, борлуулалт хуванцар бүтээгдэхүүний чиглэлд ажилладаг гэнэ. Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг сонирхож буй аж.

Мөн “Анхуй Жүсэн Ландскап” нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Аньхуй мужийн Хэфэй хотын Луян дүүргийн Силихэ замын 88 тоот Минфа худалдааны төвд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн хамрах хүрээ нь ландшафтын инженерийн барилга байгууламж, зураг төсөл, цэцэг, бонсай тариалалт мод суулгац, тарих зэрэгт орно. Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Б.Үлэмж

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.73.92Nasaa   • 2023, 3 сарын 17. 11 цаг 08 минут

МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүддээ ёс зүйн хэмжүүрийг нь тогтоож өгмөөр юм. Танай тэр Үжин үнэртэй ус хийдэг Ану-Үжин гээд өөрөө гэр бүлтэй байж айлын нөхөртэй явалддаг, бузар булай, засардаггүй заваан хүүхнээ больмоор юм. Ийм хүнээр залуучуудыг төлөөлүүлмээргүй байна.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube