Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-17 нд нийтлэгдсэн байна.

Монголчууд чанартай зам барьж чаддаг ч замын тендерийн босгыг Монгол компани давдаггүй

3/ 17/ 2023    9 цаг 21 минут

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, ярилцсан байна.

Авто замчид сайдад хандан дараах асуудлыг тавьсан байна. 

-Авто замын тусгай зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй болгох,

-Төсвийн норм, тарифыг шинэчлэж, илүү уян хатан болгох. Учир нь 2019 оны төсвөөр 2023 онд зам барих боломжгүй. Энэ хугацаанд дизель түлш, цемент, арматурын үнэ өдөр өдрөөр өсдөг. Ковид-19 цар тахлын үед хамгийн их хохирсон нь замчид. Жишиг цалин, тарифыг инфляцтай уялдуулан нэмж өгөх,

-Замын тендерийн босгыг монгол компани давахгүй байна. Монголчууд зам чанартай барьж чаддаг. Жишээлбэл, 100 км барих замын тендер зарлагдлаа гэхэд 15-20 км-ээр нь хуваах байдлаар шийдэж өгөхийг хүсэв. Түүнчлэн тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй  нэгдсэн уулзалт хийж, санал бодол, гарц шийдлээг нь хуваалцаж байгаагүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.

-Зам, тээврийн хөгжлийн төв  ТӨҮГ, эрдэм, шинжилгээ судалгаагаа сайн хийж, төрийн хөндлөнгийн хяналт тавих,

-Авто замын томоохон бүтээн байгуулалтад Монгол компаниа түлхүү оруулж өгөхийг,

-Монгол Улсын 21 аймгийн авто замын засвар арчлалт /АЗЗА/-нуудын бүтэц зохион байгуулалт, цалин хөлс муу учир амь тээж л оршдог. Ийм болохоор мэргэшсэн инженерүүд тогтохгүй байна. Тэгэхээр засвар арчлалтын чанар муу байдаг. Үүн дээр бодлогын чиглэлээр дэмжиж ажиллахыг,

-Авто замд орчин үеийн технологиудыг маш сайн судалж, эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжоор хангах,

-Гаднын улсад завод, зам гүүрийн инженерүүд бүгд тусдаа байдаг. Замын компани, инженерүүдээ төрөлжүүлэн, хөгжүүлэх шаардлагатай,

-Хувийн хэвшлүүдэд төрийн байгууллагын мэдээ, мэдээлэл хүрэхгүй байна. Сайдын зөвлөлдөө хувийн хэвшлийнхий төлөөллийг оруулж өгөхийг,

-Авто замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны инститүттэй хамтарч, оролцоог сайжруулах хэрэгтэй зэрэг саналаа хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөсөн. Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна. Тэгэхээр 2023 онд замчид илүү хариуцлагатай байж, чанартай замыг богино хугацаанд барих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна.

Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн  тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно.  

Авто замчдын чуулга уулзалтаа ойрын хугацаанд хийж, үр дүн гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн албан хаагчдыг хүнд суртал гаргахгүй та бүхний санал гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 Бид чанартай зам барьж, байгуулах гэсэн ганц л зорилготой.  Замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, засвар арчлалтад онцгой анхаарч, хууль эрхзүйн хүрээнд боломжит хувилбараар шийднэ. Шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын мэдээллийг нээлттэй, ил тод өгч, тендер сонгон шалгаруулахдаа уян хатан нөхцөлтэй болгоно.

Эргээд та бүхнээс  өндөр хариуцлага нэхнэ. Зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Хөндлөнгийн хяналтыг сайжруулж, ШУТИС, БНСУ, ОХУ, БНХАУ-д замын инженер бэлтгэх, мэргэшүүлэхэд залуучуудаа убодлогоор ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшил хамтдаа байж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Төр давуу эрхтэй байж болохгүй. Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллавал үр дүн заавал гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube