Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-17 нд нийтлэгдсэн байна.

Ц.Тулга: Барилгын чанар, аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай

3/ 17/ 2023    10 цаг 54 минут

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас хотын барилга байгууламжуудын газар хөдлөлт тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар тодрууллаа.

-Улаанбаатар хотын барилгын аюулгүй байдал, чанар, эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд байна вэ?

-Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн 29 мянган барилга, байгууламж Улаанбаатар хотод байдаг. Үүний 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригдсан.

Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өөрөөр хэлбэл, хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд бий тул эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй. Энэ утгаараа барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын стандартын асуудал анхаарал хандуулах ёстой, тулгамдсан сэдэв болж байна.

2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж эхэлсэн. 2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийгээд байна. Тухайн үеийн зөвлөмж, журмын дагуу 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад энэхүү үнэлгээг хийж ирсэн юм. 

-Эдгээр барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадвар хэр байна вэ?

-2002 оноос өмнө баригдсан 1844 барилга байдаг. Үүний ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга байгаа юм. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан байна. 

-Газар хөдлөлтөд тэсвэргүй нь ямар барилгууд байна вэ?

-2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд авч үзвэл ихэнх нь тоосгон барилгууд байна. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзэж байгаа юм.

-Тэгэхээр энэ барилгуудыг хэрхэх вэ, ямар арга хэмжээ авах вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч ашиглахыг хориглох шийдвэр гаргана. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслүүд хэрэгжээд явж байна. Тухайлбал, энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Нэхмэлийн шар орчмын орон сууцны барилгуудад шинэчлэн барилгажуулаж төсөл хэрэгжиж буй. 

Хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгууд бий. Эдгээр барилгыг хэрхэн хүчитгэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгаа. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлага үүссэн гэсэн үг.

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч байна. Эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөсөн.

Мөн Улаанбаатар хотын барилгуудын дулаан алдагдлыг багасгах төслийг ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Ингэхдээ хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгад эхлээд бэхэлгээ, хүчитгэл хийгээд дараа нь дулаална гэсэн байдлаар ажил үргэлжилж байна.

Газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээтэй барилгуудыг паспортжуулж байна.

2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын тухайд материалын чанар, хийц бүтээц болон  зураг төсөл дээр газар хөдлөлт тэсвэрлэх стандарт, норм нь хангагдсан гэж үзэх ёстой.

Гэхдээ сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгууд яг технологи, зураг төсөл, хийц бүтээцийн стандартынхаа дагуу баригдсан уу гэдэгт хяналт тавих шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой үзлэг, шалгалт хийх шаардлага гарч ирж байна. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хөндлөнгийн буюу төрийн хяналтыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримтынх нь хувьд ч, зураг төслийнх нь хувьд ч бүрэн хянаж хүлээж авсан уу гэдгийг нягтлах, мөн шаардлагатай тохиолдолд үнэлгээ гаргахаар төлөвлөж байна.

-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ, ямар үр дүн гараасай гэж бодож байна вэ?

-Зөвлөгөөний хувьд цаг үеэ олсон, нэн шаардлагатай арга хэмжээ гэж харж байна. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн үеэр хэр хэмжээний хохирол учирсныг бид харлаа. Байгалийн гамшгийг  урьдчилан таах боломжгүй. Тэгэхээр бэлэн байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь нэн чухал.

Тиймээс ард иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх түвшинд барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч, хууль журам, стандарт нормыг хангах  шаардлагатайг энэ зөвлөгөөнөөр онцлон хэлэлцэх байх. Түүнчлэн бүтээн байгуулалтын явцад хяналтыг маш сайн тавих, материалын чанар, хийц бүтээц, зураг төслийн дагуу гүйцэтгэж буй, эсэхийг шалгах нь маш чухал гэдэг утгаараа энэ зөвлөгөөн ач холбогдолтой болно гэж харж байна.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.191.31Зочин   • 2023, 3 сарын 17. 11 цаг 25 минут

Ene huniig soliocheee yy hiisiin hwnd ch hereggui medleggui hun



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube