Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-17 нд нийтлэгдсэн байна.

Голомт банк Хөгжлийн банкнаас 269,3 тэрбум төгрөгийн санхүүжилт 5 хувийн хүүтэй авч, 8 хувийн хүүтэй аж ахуйн нэгжүүдэд олгожээ

3/ 17/ 2023    11 цаг 21 минут

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

 Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд  “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл”-ийн зээлийг дамжуулан зээлдүүлэгчээр “Голомт” банк ажиллаж, Хөгжлийн банкнаас 5 хувийн хүүтэйгээр нийт 269.3 тэрбум төгрөгийн шилжүүлэн авсан байна.

Ингээд нийт 168 зээлдэгчид 214.36 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй дамжуулан олгосон бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 21 дэд зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөг төлөгдөж дуусаагүй байгаа аж.

Голомт банкнаас зээлдэгчид олгоогүй санхүүжилтээс 2014 онд  54.67 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк буцаан татсан.

Гэвч Голомт банкийг яагаад дамжуулан зээлдэгчээр сонгосон тухай ямар ч баримт Хөдөө аж ахуйн яам болон Хөгжлийн банкин дээр алга.

ҮАБЗ болон Засгийн газрын тогтоолд салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн 1/3-тай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж олгох болон шаардагдах зардлыг санхүүгийн байгууллагатай байгуулах ажлыг ЭЗХЯ болон ҮХААЯ зохион байгуулахаар заасан байгаа юм. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар тавн нэгжийн захирлуудыг томилж, доорх зээлийг олгожээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 44 зээлдэгчид, 52,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 11 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. 2013 онд Голомт банк нь төсөл санхүүжүүлэх гэрээний шаардлагыг хангаагүй буюу Х тайлантай 4 зээлдэгчид санхүүжилт олгожээ.Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавихад 5 зээлдэгч сураггүй алга болсон байна.

Ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 17 зээлдэгчид, 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2 зээлдэгчийн 318,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.Зээлдэгч тус бүрээр хяналт тавихад 3 зээлдэгч сураггүй алга болсон төлөвтэй бүртгэлтэй байгаа аж.

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 3 зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Голомт банкнаас Х тайлантай “Анар ганган” ХХК-д төслийн зээл олгосон байна. Хоёр зээлдэгч сураггүй алга болсон, нэг зээлдэгч дампуурсан хэмээн бүртгүүлжээ.

Хүлэмжийн аж ахуйн байгуулах төсөлд 32 зээлдэгчид 25,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2 зээлдэгчийн 49,6 сая төгрөг төлөгдөөгүй байна. Төслийн шаардлага хангаагүй “Ногоон сар” ХХК-д зээл олгосон бөгөөд нэг зээлдэгч сураггүй болжээ.

Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж, 17 зээлдэгчийн 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 2 зээлдэгчийн 47,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Голомт банк нь төслийн шаардлага хангаагүй буюу шинээр байгуулагдсан 3 зээлдэгчид 660.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байгаа юм.

Тус төслөөс 3 зээлдэгч сураггүй алга болсон гэх төлөвт бүртгэгдсэн байна.

Дээрх таван төслийн нэгжийн ажлын гүйцэтгэлийн баримт материалтай танилцахыг хүссэн ажлын хэсгийнхэн нэгжүүд татан буугдсан яамд хооронд салж, нийлэх явцад баримт материал хаана архивлагдсан мэдээлэлгүй гэсэн шалтгаанаар хянах боломжгүй болжээ.

Шинжээчийн зүгээс авсан зээлийнхээ дүнгээр өсөлт гарсан компани цөөхөн, “Голомт банк” төсөл санхүүжүүлэх гэрээг зөрчсөн, зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ҮХААЯ-нд даалгасан чхэрэгжилт нотлогдоогүй зэрэг зөрчилтэй байсныг онцлов.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube