Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-17 нд нийтлэгдсэн байна.

Т.Түмэнбаяр: Хамгийн эхэнд гоо сайхныг мэдрээсэй. Агуулгыг би тулгаж чадахгүй

3/ 17/ 2023    13 цаг 55 минут

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд уран барималч Т.Түмэнбаярын “Spirit” үзэсгэлэнг гуравдугаар сарын 16-29-нд олон нийтэд толилуулж байна.

Уран барималч Т.Түмэнбаяр нь 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгсжээ. Тэрээр уран барималчаас гадна соёлын антропологи, анагаах ухаан, буддын философийн чиглэлээр судалгаа хийж, мэргэшжээ. Түүний анхны бие даасан үзэсгэлэн нь болох “Spirit”-д түүний бодрол, сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлсэн есөн ширхэг бүтээл дэлгэгджээ.

Сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн  төрлөөр туурвисан, “Сүүн зам”, “Эдүгэ”, “Самсара” тэргүүтэй эдгээр бүтээл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрсөн аж. Үзэсгэлэнгийн танхимд орох төдийд нүд хужирлам гоо сайхныг мэдрэхээс гадна чих мялаам хөг хэмнэлийг сонсох болно. Тэрхүү яруу аялгууг бие болгосон эрхэм нь Г.Золбоо хэмээх залуу уран бүтээлч ажээ.

Ингээд үзэсгэлэнг нь сонирхох далимд уран бүтээлч Т.Түмэнбаяртай хэсэгхэн хором ярилцсан юм.

-Бүтээлээ дэлгэсэнд тан баяр хүргэе. Энэ таны анхны бие даасан үзэсгэлэн үү?

-Би 2012 онд уран баримлын ангийг төгссөнөөс хойш ганц ч бүтээлээ олон нийтэд дэлгэж байгаагүй. Хамтарсан үзэсгэлэнд ч тавьсан удаагүй. Энэхүү үзэсгэлэнгээр анх удаа бүтээлээ олно нийтэд толилуулж буй.

Үзэсгэлэнгийн нэр нь “Spirit”. Үүнийг орчуулбал, сүнс, оюун гэх ч юм уу, байгалийн сүнслэг мөн чанараар нь ашиглаж байгаа. Анхны бүтээл маань “Spirit” гэх нэртэй. Цомгоо анхны дуугаараа нэрлэдэг шиг үзэсгэлэнгээ эхний бүтээлээрээ нэрлэсэн.

-Тэгвэл та ямар нэгэн шашин шүтдэг үү? Ингэж асуухын учир нь таны бүтээлээс буддын шашны өнгө аяс харагдах шиг?

-Би буддын шашны суурьтай, түүгээр хүмүүжсэн. Мөн энэ шашны философийг ч судалж байна. Гэхдээ бүтээлд ямар өнгө аясаар, хэрхэн илэрч буйг тайлж мэдэхгүй юм. Тухайн үед хүн өөрийн дотоод сэтгэл, бодлоо л илэрхийлж гаргана. Харин би тэр үед шашны философийн тухай эргэцүүлж таараад, тэр нь гарч ирж болно.

-Үзэсгэлэнг үзэж буй хүмүүс эдгээр бүтээлээс юуг мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

-Хамгийн эхэнд гоо сайхныг мэдрээсэй гэж хүсэж байна. Агуулгыг би тулгаж чадахгүй. Мэдээж хүн юу гэж харж, ойлгох дотоод сэтгэлээс нь хамаарна.

-Таныг хамгийн их “зовоосон” нь ямар бүтээл вэ?

-Миний хамгийн сүүлийн бүтээл. Үр дүн нь их сүртэй биш ч нэлээн бодолд автуулж, эргэцүүлэхэд хүргэсэн. Жижигхэн бүтээл ч хоёр сар орчмын хугацаа зарцуулсан. “Долгио”-г хөгжүүлэхийн тулд багахан зовсон гэх үү дээ. Энэ хэмжээний барималд хоёр долоо хоногийн хугацаа зарцуулдаг юм.

Мөн гүн сэтгэгдэл төрүүлж, эмзэглэл дотроос минь төрсөн нь “Жавар”. Байгаль дээрх гунигтай дүр зургийг өөрөө мэдэрч, түүнийгээ илэрхийлэхийг хүссэн. Заримдаа бүтээл хөнгөн бодол, мэдрэмжээс гарна. Эсвэл гүнзгий эргэцүүлэл, янз бүрийн нөхцөл байдлаас төрнө.

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.24Зочин   • 2023, 3 сарын 21. 0 цаг 30 минут

Амжилт уран бүтээлын өндөр амжилт хүсэн ерөөе.

139.5.216.77Багш нь   • 2023, 3 сарын 20. 20 цаг 24 минут

Үнэхээр гайхамшигтай сайхан. Гоо сайханы, урлагийн, фолософийн бүтээл туурвисан чамаар бахархахгүй байхын арга алгаа. Урлагийн энэ төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж түүхэн энх цагийн баатар байна. Цаашид бидний нүдийг хужирласан, нэгийг бодогдуулсан олон бүтээл туурвина гэдэгт итгэл дүүрэн байна. Амжилтын дээдийг хүсье

202.21.108.52Зочин   • 2023, 3 сарын 20. 20 цаг 17 минут

uneheer dotood setgel saihan hun shu

103.254.123.128Дэмжигч   • 2023, 3 сарын 17. 22 цаг 38 минут

монголдоо шилдэг барималч шүү

67.10.209.223raagiin batochir   • 2023, 3 сарын 17. 20 цаг 44 минут

Tymenbayriin edgeer gaihaltai sohoimj byriig Gantig borjin sec hyrel sereg hatyy materiald byylgaj Niiclel hotiinhoo orgon choloo stesterlegt hyreeleniin orchimd bairlyylbal ryn caihancan Tymenbayriin edgeer sonolmj ni hynii bieiin haristaa anatomi hodolgoonii sohistolgoonii hyvid meregjiliin ondor tuvshing yahii argagyi iltgor tuvshing iltgej baina im caihan byteelyydiig ysecgelengiin tanhimaac gargaj Olon niitiin orchind salah talaac Hotiin sahirgaa erhemyyd cetgel gargaacai bilee Tymenbayart amjilt hycie

67.10.209.223raagiin batochir   • 2023, 3 сарын 17. 20 цаг 29 минут

Dyrcleh yrlagiin torol syi l dyndaas Yran barimal ni hamgiin myvegtei hynd torol Ychir ni negd ene ni Oron sain ygyylemj medremjiig ysegchided hyrgej ogdog goid chanartai Tyyniig byteeh arga tehnik ni mash hynd yran barimalchnii ysecgelendee delgecen sohiomj byr ni hynii bieiin hahishaa anatomi hodolgoonii gaihamshigiig mash yran chadvarlag byteecen baina Hamgiin gol ni edgeer sohiomjyydaa Hatyy materiald hyvilyylah ni chyhal Ene ni sec hyrel gantig borjin geh sereg material yum Amjilt hycie



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube