Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-17 нд нийтлэгдсэн байна.

Удган Ё.Бадамхорол: Үйлийн үр гэдэг үр удам дамжиж ирсэн муу зүйлийн төлөөс юм

3/ 17/ 2023    14 цаг 42 минут

“Наранмандах энэрэхүй” ТББ-ын тэргүүн, удган Ё.Бадамхоролтой ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За сайн байна уу? Тойм.мн сайтын үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ёндонгийн Бадамхорол гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөөгийн шашны эрдэмд суралцаж яваа улаач хүн гэж хэлж болно.

-Бөө мөргөлийн тухай ойлголт хүмүүсийн дунд эерэг, сөрөг янз янз байна. Арваад жилийн өмнө айл болгонд шахуу бөө тодорсон үеэс нэр хүнд нь унаж, сөрөг ойлголт давамгайлсан юм шиг санагддаг. Тэгэхээр бөө мөргөл бусад шашнаас юугаараа ялгаатай бас онцлогтой вэ гэдгээс яриагаа эхэлье.

- Бөө гэдэг чинь бөөн эрчим хүч, бөөн энерги гэсэн үг. Тэнгэр, газар, уул устайгаа харилцаж үйл хийдэг учир дэлхийн шашны эх үндсийг бөөгийн шашин гэж үздэг. Лус савдаг, тэнгэртэй улаач шууд харилцдаг тул хүнд хүрэх үйл нь хурдан байдаг. Гэхдээ хүний үйлийн үрээс үйлчлэх хугацаа хамаарна. Цаг хугацаагаар ярих юм бол бөө мөргөлийн үйл сарын хугацаанд хүндээ хүрч байхад лам нарын үйл 2-3 сард, христийн шашин болохоор тэрнээс удаан хугацаагаар хүрнэ. Ийм ялгаатай тал байна. Цагааны сахиус, харын сахиус гэж хүмүүс ярьдаг. Яс хэдий бор боловч хатах тусмаа цайдаг учир ясан буюу эцэг талаасаа ирж байгаа сахиусыг цагааны онгод гэдэг юм. Цус хэдий улаан боловч хатах тусмаа харладаг учраас ээж талаас ирж байгаа сахиусыг харын онгод гэнэ. Хүний биед орж байгаа онгод бүхэн өөр өөрийн онцлогтой. Насны тоо нь гүйцээгүй бол үхэх гэж байгаа хүнийг ч босгоод ирэх тохиолдол байна.

-Хүмүүсийн шүтлэг, итгэл үнэмшлийг мөнгө олох хэрэгслээ болгосон бөө нарын тухай яриа үе үе гардаг. Хүнд үйл хийснийхээ хариуд ийм хэмжээний мөнгө авна гэсэн тогтсон ханш бөө нарын дунд байдаг уу?

-Чин сэтгэлээсээ хүнийг үзэж, туслах ёстой. Тэрнээс энэ хүн надад хэдийг өгөх бол гээд түрүүвч, өмсөж зүүсэн хувцас руу нь хараад дэлгүүр ажиллуулж байгаа юм шиг хандаж болохгүй. Тогтсон өргөл, тариф гэж зүйл байхгүй. Зовлонгоо даатгаж тавьсан өргөлийн мөнгөнөөс би хүүхдэдээ чихэр ч авч өгдөггүй. Яагаад гэвэл миний хүүхэд тэр хүний үйлийн үүрээр ундаалж болохгүй. Тийм учраас хүнээс авсан мөнгөөр дуустал нь зан үйл хийнэ. Сүү аваад өргөдөг ч юм уу. Сэтгэлийн буртаг, шуналаа арилгаж байж хүний төлөө явахгүй бол амьжиргаа залгуулдаг хэрэгсэл биш. Сэтэрхий тэвнэ сиймхий хадгаар ч бөөлж болдог. Өргөл барьц гэдэг тийм чухал зүйл биш. Юу ч үгүй хүн ирж болно. Хүний үйлийг сайхан хийж өгч баярлуулахад тухайн хүний заяагч нь шашны төлөөлөл болж буй хүнийг шагнадаг. Яаж шагнадаг гэхээр мэлмий нь хурц болох, чадал нь төгс болох эсвэл онгод нь илүү сайхан бууж ирдэг. Юмтай нь өгөөд л гарна биз. Хадаг тавиад гарсан ч болно. Тэр хүний сүсгийн асуудал. Тэрнээс амандаа орсон тоог хэлэх ёсгүй. Сэтгэлийн шунал нь арилаагүй улаач л тэгж хэлээд сууж байгаа. Хоёрдугаарт, олон сая төгрөгөөр сахиусаа буулгасан гээд оюуны хөдөлмөрөө үнэлж байгаа бол тухайн үйл хийлгэсэн хүнийг дааж амьдрал нь сайхан болтол үйлээ хийх ёстой. Мөнгө авчхаад маргааш нь мартдаг асуудал биш. Бөө мөргөл нэг хэсэг орифлэймийн сүлжээ шиг болсон тал бий. Яагаад тэр олон хүмүүсийг бөө болгосон гэхээр тухайн хүнийг онгодтой юу, онгодгүй юу гэдгийг харж чадаагүй. Архи уудаг, ажил нь бүтдэггүй, үхэл хагацал үзсэн бол бөө болно гэж хэлээд нэлээд хүмүүсийг оруулсан байдаг. Дараа нь тэр хүмүүс уул, хайрхан дээр өмсгөл хувцсаа шатааж хаясан тохиолдол маш их гарсан. Хүний төөрөг тавиланг сайн харж чадаагүй учраас хүмүүс эдийн засгаараа хохирсон. Тэдгээрийг ялгах хэрэгтэй. Хараал хүний удамд ойртох, лус савдаг хүний биед орох, онгод гурвын шахаа яг ижил байдаг. Үзүүлсэн хүнээ засал хийж цэвэрлэхэд үнэхээр онгодтой бол маш сайхан буух ёстой. Дагасан юмыг нь тайлж чадаагүй учраас бөө мөргөлийн зан үйлд ороод бие сэтгэл, эдийн засгаараа олон хүмүүс хохирч дээрээс нь итгэл үнэмшилгүй болсон. Нэг хүний ард өчнөөн хүмүүс бий. Тэр олон хүн за худлаа юм байна гэж ойлгоод  хэсэг унасан. Одоо ерөнхийдөө цэгцэрч байгаа шүү.

-Бөөд үзүүлтэл чи сахиустай, бөө болно гэх үгийг сонссон нь цөөнгүй байдаг. Тэр хүмүүс үнэхээр сахиустай онгодтой эсэхээ яаж шалгаж мэдэх вэ?

- Бөөгийн онгод авах ёстой гэж хэлсэн л бол бөө нь юу вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Сахиус авах гэж байгаа хүн өөрийгөө маш сайн ажиглах хэрэгтэй. Энгийн хүний сонсдоггүйг сонсож, хардаггүйг харсан байх ёстой. Тэрнээс айж сандрах хэрэггүй. Мөн сахиусаа хүртэл харсан байх ёстой. Заримдаа онгодгүй хүмүүсийн мэлмий орсон байдаг. Гэтэл хэтэрхий их мэдрэлийн ядаргаанд орсон, тархи амраагүй тохиолдолд хий юм хардаг. Тэрийг бас ялгах ёстой.

-Би бөө шүү гэж бусдыг айлгаж дарамталсан асуудал уч байдаг. Бөө мөргөлийн үйл хийж байгаа улаачийн ёс зүй ямар байх ёстой вэ. Багш хүн нь зааж сургадаг биз дээ?

-Нэгт улаач хүн маш сайн төлөвшсөн байх ёстой. Амнаас гарсан үг тань ерөөл бол ерөөлөөр, хараал бол хараалаар хүнд очих учир тэвчээртэй, тэсвэртэй байх хэрэгтэй. Хүнд уурлаж хилэгнэж болохгүй. Үүнийг багш маш сайн зааж өгөх ёстой. Ер нь жоохон хүүхэд сахиус авч явах хэцүү. Бөө болсон юм чинь хүмүүс надаас айх ёстой гэсэн хийсвэр ойлголт байна. Буяны зан үйл хийж байгаа хүн гэмтэй байсан ч гэтлүүлээд, алдаатай байсан ч авраад хүний төлөө бие сэтгэлээ зориулах учиртай. Ийм хүнийг л улаач, онгод тэнгэрийн төлөөллийн хүн гэж хэлнэ.

-Заавал үзэж хардаг хүнд хандахгүйгээр өөрийгөө домноод гэх юм уу муу сөрөг зүйлээс хамгаалаад явах боломжтой юу?

-Харсан таван тэнгэртэй, ханилсан гурван чөтгөртэй гэж ярьдаг шүү дээ. Харсан даасан тэнгэр минь байгаа учир надад юу ч халдахгүй. Миний төөрөг тавиланд муу юм байх ёсгүй гэж өөрийгөө бодлоороо цэгцэлж болдог. Гэхдээ гаднын хүч нөлөөнд автаагүй бол шүү. Хүнтэй хэл ам хийгээд нөгөөх нь чамайг харна гэж хэлээд жаахан сэтгэл тавгүй байх юм бол арцтай сүү хөөрүүлээд уучихдаг. Сайн санааны үзүүрт тос гээд сүү хөөрүүлээд уусан байхад таагүй зүйл сонсоод дотор хүн гэмтсэн бол бүлээн сүүгээр ариусаад ирдэг. Хамгийн гол нь тийм зүйлийг хурдан гаргах хэрэгтэй.

-Их хэмжээний мөнгө төлж засал хийлгэсэн ч амьдрал ажил үйлс нь яг урдын хэвээрээ залилуулж хохирсон хүмүүс байдаг. Хүмүүс бөө гэлтгүй үзэж хардаг хүн дээр очихдоо ямар алдаа гаргадаг вэ?

- Сайн хүн хайж байна гээд хүмүүс их алддаг. Дээрээс нь очоод хамаг архиваа уудалдаг. Тухайн хүн чинь овог, нэр, нас жилийг нь асуудаг ч юм уу, төв харж байгаад үздэг юм шүү . Тэгтэл ороод би тэгсэн гээд бүх юмаа ярьчихдаг. Нөгөөх нь эргүүлж үзэхдээ өөрийнх нь ярьсан зүйлийг хэлээд байхад мэддэггүй. Өө тэгсэн, үгүй мөн сайн мэдэж байна гэдэг. Ингээд үнэхээр мэдэж байгаа юм шиг санагдаад “би яах вэ” гэхээр нь тэдэн төгрөг аваад ир засаад өгье гэх жишээтэй. Үүнээс гадна ном уншуулаад сайхан болох бол тэр хүн номоо уншуулах ёстой. Бөө дээр очоод сайхан болох бол тэр хүн бөөгийн шашнаа шүтэх ёстой. Хоёр шашныг хавсаргаад үйл авах ёстой бол тэрийгээ авах ёстой. Өлзий өгөөжөө өгдөггүй зүйлд улайраад байх албагүй. Би үзсэн хүндээ хэлдэг. Миний дүү танай удамд лам хүн байжээ. Хэдэн үеэр тань даатгасан байгаа учир номын авшгаа илүү авна гэдэг. Миний үр удам хэзээ ч битгий бөө хүн дээр очоосой гээд удмаа лам эцэг нь даатгасан байхад бурхан тахил чинь болохгүй байна гэж хаяулаад голомтыг нь эвгүй болгосон улс зөндөө их байна.

-Хүн бүр асуудаг байх л даа. Онгод буух үед та өөрөө хаана байдаг юм бэ?

-Яг онгод буух үед сүнсний солилцоо явагдаж байдаг. Маш хурдан хугацаанд хэц хэнгэргийн чимээгээр сүнс биеэс гарч явахад зөрөөд онгод орж ирдэг. Энэ үед сүнс маань аюулгүй газар байх ёстой. Онгод бууж байх үед яадгийг би сайн мэддэггүй. Эзэнгүй талд ганцаараа зогсож байдаг. Сахиус мордож буцаад биедээ орж ирэхэд яг тийм газар байсан юм шиг мэдрэмж төрдөг. Би анх сахиусаа буулгахад хүний яриа сонсоод “Би өөрөө л байна шүү дээ. Эд нар худлаа өвөө гээд байх юм. Би байхад чинь” гээд инээх гэсэн хоолой барьчихсан. Хөдлөх гэхээр өөрийгөө хөдөлгөж чаддаггүй. Ингээд нээрээ байдаг юм байхдаа гэх мэдрэмжийг авч байлаа. Энэ мэдрэмжээ таслахын тулд 3-4 жил зарцуулдаг юм билээ. Хүмүүс үзүүлье гэж ирэхээр нь “над дээр юу ч мэддэггүй нь буучихсан юм билээ. Тийшээ оч” гээд явуулдаг байсан. Гурван жилийн дараа ер нь гайгүй болоод сайн багштай байсан учраас тэнгэрийг сорилгыг давж чадсан. Тийм учраас шавь нараа зөв явуулах юмсан гэж хичээгээд бөө мөргөлийн зан үйлээс суралцаж явна. Насан туршдаа суралцах байх.

-Өргөл барьц харалгүй бусдад буяны үйл хийдэг үү?

-Зан үйл хийхдээ үнэхээр ядарсан айлд бүх зүйлээ гаргаад засал хийгээд өгдөг. Одоо төрийн бус байгууллагынхаа хүрээнд Д.Гэрэлтуяа гэдэг эмэгтэйд тусалж байгаа. Турк улсаас эмнэлгийн урилга нь ирсэн. 50 хувийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэхээр болсон. Тэр үйлээр хотод ирээд байна. Нэг хүний өгсөн буяны өргөлийг нөгөө хүнд өргөчих юмсан гэсэн бодолтой явна.

-Хараал, үйлийн үрийн тухай бөө мөргөлд юу гэж үздэг юм бэ?

-Үйлийн үр гэдэг үр удам дамжиж ирсэн муу зүйлийн төлөөс юм. Ер нь бол хараалаас бусдыг байх ёстой байранд нь тавьж замхруулах ёстой. Тухайн хүний өгсөн өргөл барьцаар нь балин хийх, ямар нэгэн хэлбэр дүрст шингээж үйлийн үрийг замхруулдаг. Харин хараалыг дарах ёстой. Яагаад гэвэл хараалыг хариулаад өгчих юм бол буцаад хариу нь ирдэг. Хэнд ч хүргэхгүйгээр газрын хөрсөнд шингээж дээр нь хад хайрга тавьдаг ч юм уу дараад бүрэн тасалж өгөх хэрэгтэй. Энэ яваа насандаа зөв санаа, зөөлөн сэтгэлтэй бусдад буруу юм хийлгүй бурхан тахилаа шүтээд явж байхад тийм зүйлээс хол явна.

-Залуу бөө нарт хандаж юу гэж захих вэ?  

-Бөөтэй холбоотой анхааруулж хэлэх зүйл гэвэл зан үйлээ зөв хийж сур. Уул хайрхны хажууд овоон дээр очоод үйл хийхдээ тэр овоо тахилгын хажууд гал асааж болох уу, бөөгийн тахилгатай юу, ламын уншлагатай юу гэдгийг нягтлах хэрэгтэй. Энэ тухай бодолгүй хэц хэнгэргээ дэлдэхээр янз бүрийн тийрэн босож ган гачиг нүүрлээд, уул ус догшроод байна. Энэ талаар би их ярьдаг. Архи өргөхөд догширдог хайрхан байна. Сүү өргөхөөр догширдог хайрхан байна. Уулын хажууд очоод ямар нэгэн мэдрэмж орж ирэхгүй байгаа бол тэнд бөөлөх шаардлагагүй. Бөөлөх газраа сонгох, зан үйлээ зөв хийх л хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Г.Жав

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.251Л Цэвээнгэрэл   • 2023, 8 сарын 11. 7 цаг 53 минут

Сайн байна уу тантай яаж уулзах вэ хаана бдаг вэ хаяг утасаа өгөөч уулзах гэсиймаа увс аймагт бдаг туслаач хариу

103.140.11.185отгонцэцэг таны утсыг авч   • 2023, 3 сарын 24. 23 цаг 32 минут

таньтай холбогдож болох уу та баяновоодоо байдаг юм уу эсвэл хотод байдаг юм уу яаж холбогдож болох вэ

66.181.160.124С.энхзаяа   • 2023, 3 сарын 20. 10 цаг 02 минут

Сайн байна уу та би онгодоо аваад 3 жил болж байна тэгэхэд яаг таны бичсэн шиг надад олигтой мэдрэмж муу байдаг тэгхээр өөртэй гомдоод би л олигтой авч яав яадахгүй байна гэж бодоо багшдаа л хүмүүсийг үзүүлээд өөрөө багшаа түшээд л өдий хүрээд одоо хүртэл хатуу үйлэн орж үзээгүй л байна багш маань болхоор битгий яаар гэхийн

202.126.90.89Daarii   • 2023, 3 сарын 18. 14 цаг 53 минут

utasnii dugaar ni hed

202.126.90.89Daarii   • 2023, 3 сарын 18. 14 цаг 52 минут

utasnii dugaar hed we

66.181.161.41Амарсайхан   • 2023, 3 сарын 17. 16 цаг 33 минут

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг эгч шүү.

103.10.21.233Зочин   • 2023, 3 сарын 18. 14 цаг 59 минут

Utasnii dugaar n bga bolov uu

66.181.161.191Баярмха   • 2023, 3 сарын 17. 15 цаг 59 минут

мундаг хүн шүү таньд баярлаж явдаг шүү ❤️❤️❤️

66.181.160.63Зочин   • 2023, 3 сарын 17. 18 цаг 12 минут

сайн байна уу хаана байдаг улаач вэ. холбогдох дугаар байна уу



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube